| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 101/2024/08901/И |
| Дугаар | 197/ШШ2025/00191 |
| Огноо | 2025-01-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 197/ШШ2025/00191
2025 ******* 20 197/ШШ2025/0*******91
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чи******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* гудамж, ******* барилга, ******* дугаар давхар, *******02 тоотод байрлах Б******* /Регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Ба******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, тоотод оршин суух Боржигон овогт Мө Ою /Регистрийн дугаар:Ш/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 4,578,773.83 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Богд Лизинг ХХК нь 2023 оны 3 дугаар сарын 10 ны өдөр тоот санхүүгийн түрээсийн гэрээгээр хариуцагч Мөнхнасан овогтой Оюун-эрдэнэ 4,929,915.00 төгрөгийг, сарын 3,2 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай, сар бүрийн 20-нд эргэн төлөлт хийгдэж байхаар, iphone 14 pro max /хэрэглээний зориулалтаар санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан. Зээлдэгч нь санхүүгийн түрээсийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж, огт төлөлт хийгдээгүй байна. Түрээслэгч нь түрээсийн гэрээний үндсэн төлбөр, түүний хүүгийн төлбөр, төлбөрүүдийг эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийн дагуу огт төлөлт төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн үйлдлийг ойлгохоор заасны дагуу хариуцагч М. Оюун- эрдэнэ нь түрээсийн гэрээний 7.2, 7.3, дахь хэсгүүдийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү түрээслэгчийн ноцтой зөрчил нь санхүүгийн түрээсийн тухай хуулийн 10.2-т заасан нөхцөл байдлыг
үүсгэсэн учир гэрээний 8.4-т заасны дагуу түрээслүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Бямбадорж хариуцагч М.Ою нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
Б*******-ийн нэхэмжлэлтэй, М.Оюд холбогдох, 4,578,773.83 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт, хариуцагч М.Ою нь 4,578,773.83 төгрөгөөс 1,500,000 төгрөгийг төлсөн. Үлдэх 3,078,733.83 төгрөгийг 06 сарынн хугацаанд, сар бүрийн 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрч байна. Үүнд:
1. 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 500,000 төгрөг,
2. 2025 оны ******* дүгээр сарын 30-ны өдрийн дотор 500,000 төгрөг,
3. 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 500,000 төгрөг,
4. 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор 500,000 төгрөг,
5. 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 500,000 төгрөг,
6. 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор 578,733.83 төгрөгөөр тус тус
нэхэмжлэгч Б*******-д төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б******* нь хариуцагч М.Оюд холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 4,578,773.83 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б******* нь нэхэмжлэлийн шаардлагын 1,500,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, үлдэх 3,078,733.83 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2025 оны ******* дүгээр сарын 30-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор 578,733.83 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч нэхэмжлэгч Б*******-д төлөхөөр зохигч эвлэрч байна.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.
Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, 3,078,733.83 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 32,105 төгрөгийг хариуцагч М.Оюэс, тал хувь болох 32,105 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч Б*******-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,950 төгрөгийн тал хувь болох 19,475 төгрөгрийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 1,500,000 төгрөгт холбогдох хэсгийг нэхэмжлэгчид төлж барагдуулсанаар холбогдох хэсгээс нэхэмжлэгч татгалзсан болохыг дурдаж, Нэхэмжлэгч Б*******-ийн зээлийн гэрээний үүрэгт 4,578,773.83 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 3,078,733.83 төгрөгийг хариуцагч М.Ою нь хүлээн зөвшөөрч, уг 3,078,733.83 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2025 оны ******* дүгээр сарын 30-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор 578,733.83 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 64,210 төгрөгийн тал хувь буюу 32,105 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч М.Оюэс 32,105 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч Б*******-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөгийн тал хувь болох 19,475 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч М.Ою нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.АЗБАЯР