| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 184/2025/00011/И |
| Дугаар | 197/ШШ2025/00197 |
| Огноо | 2025-01-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 197/ШШ2025/00197
*******25 01 ******* 197/ШШ*******25/00197
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сү******* дүүрэг, ******* дугаар хороо, *******, ******* давхар, *******15 тоот хаягт байрлах ******* ХК /РД:5*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, 3*******-р байр, 4 давхар, тоот хаягт оршин суух Ал Ба /РД:/-д холбогдох,
540,601.02 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******24 оны 12 дугаар сарын *******-ны өдөр хүлээн авч, *******24 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хариуцагч Алтанхуяг овогтой Баоос *******19 оны 05 дугаар сарын *******-ны өдрийн тоот Цахим зээлийн эрх нээх гэрээ-ний үндсэн зээлийн үлдэгдэл 32*******,702.47 төгрөг, зээлийн хүү *******6,39*******.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 5,500 төгрөг, нийт 540,601.02 төгрөгийг гаргуулах тухай.
"******* ХК нь банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд болно. Манай компаниас хариуцагч нь зээл авах хүсэлт гаргаж, *******19 оны 05 дугаар сарын *******-ны өдрийн тоот "Цахим зээлийн эрх нээх гэрээ"-г байгуулж, зээлийн гэрээгээр *******19 оны 05 дугаар сарын *******-ны өдөр 4*******0,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 32 сарын хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан байдаг. Гэвч хариуцагч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн дугаар зүйлийн .1 дэх заалт болон Цахим зээлийн эрх нээх гэрээ- ний 5 дугаар зүйлийн 5.2.5 дахь заалтуудыг тус тус зөрчсөн бөгөөд манай байгууллагаас зээлдэгчийг хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд, хариуцагчаас *******19 оны 05 дугаар сарын *******-ны өдрийн тоот Цахим зээлийн эрх нээх гэрээ-ний үндсэн зээлийн үлдэгдэл 32*******,702.47 төгрөг, зээлийн хүү *******6,39*******.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 5,500 төгрөг, нийт 540,601.02 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Шүрэн-Эрдэнэ нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
******* ХК-ийн нэхэмжлэлтэй, А.Баид холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын 245,500 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би 245,500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.
Хариуцагч А.Ба нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
******* ХК-ийн гаргасан 540,601,02 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Хариуцагч миний бие 245,500 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэгдэл төлбөр болох 295,101.02 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч А.Баид холбогдуулан, 540,601.02 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ХК нь 540,601.02 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагынхаа 245,500 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, үлдэх 295,101.02 төгрөгийг хариуцагч А.Ба бүхэлд нь хүлээн зөвшөөрч нэхэмжлэгчид төлөхөөр зохигч эвлэрч байна.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.
Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, 295,101.02 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 4,001.5 төгрөгийг хариуцагч А.Баоос, тал хувь болох 4,001.5 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,515 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 75******* дугаар зүйлийн 75*******.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХК нь 540,601.02 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагынхаа 245,500 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, үлдэх 295,101.02 төгрөгийг хариуцагч А.Ба бүхэлд нь хүлээн зөвшөөрч нэхэмжлэгчид төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч А.Баоос улсын тэмдэгтийн хураамжид 4,001.5 төгрөг, улсын орлогоос 4,001.5 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,515 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч А.Ба нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.АЗБАЯР