Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 197/ШШ2025/00388

 

 

 

 

 

 

 

     

 

    

    2025            01             27

      

        

 

 

 

         

 

                                  

 

                                    

           197/ШШ2025/00388

                                   

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Оюунжаргал би,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджав, 9/1, 8 давхарт байрлах “Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар” ХХК /регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* дүүрэг, 21 дүгээр хороо, *******ийн 28 гудамж, 1315-б тоот хаягт оршин суух ******* *******ууд овогт *******ын П******* /регистрийн дугаар: *******/-д холбогдох

 

“Зээлийн гэрээний үүрэгт 3,578,921.16 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ...Зээлийн үлдэгдэл төлбөрийг одоог хүртэл төлөөгүй байгаа тул нийт 3,578,921.61 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч М.П******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар” ХХК-ийн нэхэмжлэлтэй М.П*******д холбогдох 3,578,921.16 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2025.02.20-нд 338,921.16 төгрөг, 2025.03.20-нд 540,000 төгрөг, 2025.04.20-нд 540,000 төгрөг, 2025.05.20-нд 540,000 төгрөг, 2025.06.20-нд 540,000 төгрөг, 2025.07.20-нд 540,000 төгрөг, 2025.08.20-нд 540,000 төгрөгийг тус тус төлөх хүсэлттэй байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч “Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар” ХХК нь хариуцагч М.П*******д  холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 3,578,921.16 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.П******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,578,921.16 төгрөгийн төлбөрийг

2025.02.20-нд 338,921.16 төгрөг,

2025.03.20-нд 540,000 төгрөг,

2025.04.20-нд 540,000 төгрөг,

2025.05.20-нд 540,000 төгрөг,

2025.06.20-нд 540,000 төгрөг,

2025.07.20-нд 540,000 төгрөг,

2025.08.20-нд 540,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байна.

 

Иймд Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 72,220 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М.П*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 36,110  төгрөгийг, улсын төсвөөс 36,110 төгрөгийг буцаан гаргуулан  нэхэмжлэгч “Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар” ХХК-д тус тус олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 758 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

           1.Нэхэмжлэгч “Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч М.П*******д холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 3,578,921.16 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 72,220 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М.П*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 36,110 төгрөгийг, улсын төсвөөс 36,110 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч “Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар” ХХК-д тус тус  олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.П******* нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                 Х.ОЮУНЖАРГА