| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэнцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 161/2018/0023/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/026 |
| Огноо | 2018-02-05 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | М.Фарида |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 2018/ШЦТ/026
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Д даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Ж,
Орчуулагч Т.М,
Улсын яллагч М.Ф,
Хохирогч Х.Б,
Шүүгдэгч Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1813000000005 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, Х овгийн Н-гийн Г, Баян-Өлгий аймгийн Ө суманд 1967 оны 09 дүгээр сарын 10-ны төрсөн, 51 настай, эрэгтэй, Баян-Өлгий аймгийн Ө сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байсан, регистрийн дугаар БЮ00000000
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н-гийн Г нь иргэн Х.Б-ын махны амбаарын хаалгыг эвдлэн нэвтэрч 18.5 килограмм адууны мах хулгайлж 92.500 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н-гийн Г нь 2017 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнийн 00 цагийн үед Баян-Өлгий аймгийн Ө сумын 1 дүгээр багийн 966 тоот хашаанд оршин суудаг иргэн Х.Б-гийн махны амбаарын хаалгыг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж 18.5 килограмм адууны мах хулгайлж 92.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Хохирогч Х.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 23-ны өглөө 09 цагийн үед гэрээсээ гарч бие засах гэж явж байтал манай байшингийн хажуу талд байрлах амбаарын хаалгыг эвдэж хулгай орсон байдалтай байв. Тэгээд би шууд гэрлүү гүйж эхнэртээ хэлж Цагдаагийн газрын 7042102 дугаарын утсанд дуудлага өгч цагдаа нар ирж манай байшингийн амбаарт орсон хүний гутлын мөрөөр нь хөөж уг хулгай хийсэн хүнийг олж авсан юм. ...Өчигдөр шүүгдэгчийн эгч нь ирээд эвдсэн хаалганы 30000 төгрөг өгсөн. Хулгайд алдсан махаа бүрэн авсан. Одоо гомдол санал байхгүй. Цаашид миний хашаанд орохгүй байвал боллоо.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-27 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,
-Гэрч Н.С-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Н.Г нь 0165 дугаар ангид галч байсан бөгөөд ажлаас гарсан. Одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй. Байнга архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж гэртээ очихгүй, гадуур явдаг болсон. Тогтворгүй, зөрүүд, зантай. Архинд дуртай, бидний үгэнд орохгүй байгаа юм.” гэх мэдүүлэг /хх- ийн 33-р хуудас/,
-Гэрч С.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Н.Г бид хоёр гэр бүл болоод 20 жил болж байна. 2 хүүхэдтэй. Г нь 0165 дугаар ангид галч байсан бөгөөд ажлаас гарсан. Одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй. Байнга архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж гэртээ ирэхгүй, гадуур явдаг болсон. Тогтворгүй, зөрүүд, зантай. Архинд дуртай, бидний үгэнд орохгүй байгаа юм. Мөн хэрэгт холбогдсоноос хойш гэртээ ирэхгүй, зугтаагаад байгаа юм." гэх мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/.
- Шүүгдэгч Н.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр би, 16 цагийн үед гэрээс гараад гадуур явж байгаад үл таних залуутай хамт 1 шил 0.5 хэмжээтэй "Сангийн далай" нэртэй архи авч хувааж уугаад гэртээ 20 цаг өнгөрч байхад ирсэн. Ингээд гэртээ ирэхэд эхнэр болон 2 хүүхэд маань байсан. Тэгээд бид дөрөв хоол унд идэж суугаад 23 цагийн үед унтаж амарсан. Тэгээд би 00 цагийн үед босож гэрээс гараад архи олж уумаар санагдаад явж байгаад манай гэрийн хойд талын зүс таних айлын хашаан дотор байрлах амбаарт нь очсон бөгөөд амбаарын хаалга нь цэнхэр өнгөтэй бор кардон буюу панераар битүүлсэн, хаалгыг гаднаас нь зүүдэг ил цоожоор түгжсэн байдалтай хаалттай байсан. Тэгээд би амбаарын хаалгыг татаж үзэхэд онгойхгүй байхаар нь хүчтэй нэг удаа татахад онгойсон. Тэгээд би дотогшоо ороход шалан дээр том гялгар ууттай мах байсан. Тэндээс би ястай мах аваад өргөж гарсан ба гэртээ авчраад хүүхдийн өрөөн дотор махаа тавиад амарсан. Ингээд маргааш өглөө нь Цагдаа нар ирж шалгаж үзэхэд баригдсан. Тухайн үед миний хулгайлж авсан махыг амбаарын эзэн болох Б гэх хүнд хүлээлгэж өгсөн. ...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. Дараа нь ийм зүйл гаргахгүй. Нэг удаа уучлалт хүсэж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/
-Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч, цагдаагийн ахмад Х.Б-гийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 06 дугаартай “...1. Хэрэг учралын газраас гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан гэх 1 ширхэг гутлын улны мөр нь шинжилгээнд тэнцэнэ.
2. Хэрэг, учралын газраас гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан гэх 1 ширхэг гутлын улны мөр нь Н.Г-гээс хураан авсан гутлын улны мөртэй тохирч байна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-р хуудас/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон фото зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 4-7-р хуудас/
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл болон фото зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-12-р хуудас/ зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Н.Г-ийн хохирогч Х.Б-гийн махны амбаарын хаалгыг эвдсэн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэх нөхцөлийг хангаж байна. Мөн шүүгдэгч Н.Г нь хохирогч Х.Б-гийн амбаарт нэвтэрсэн болох нь “Хэрэг, учралын газраас гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан гэх 1 ширхэг гутлын улны мөр нь Н.Г-гээс хураан авсан гутлын улны мөртэй тохирч байна.” гэх шинжээчийн дүгнэлт болон хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй мэдүүлэг зэргээр давхар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Н.Г-гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзав. Н.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч Н.Г-гийн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээнээс бага ял оногдуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Г-гийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Н.Г нь 3 хоног цагдан хоригдсон бөгөөд уг хугацааг нь эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн 2 ширхэг, нэг хос гутлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгох нь зүйтэй.
Хохирогч Х.Б нь “Эвдсэн хаалганы 30000 төгрөг өгсөн. Хулгайд алдсан махаа бүрэн авсан. Одоо гомдол санал байхгүй.” гэж байх тул шүүгдэгч Н.Г-гийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Г-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд уг таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Н.Г-гийн 00000000 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.Д