Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 197/ШШ2025/00199

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 20 197/ШШ2025/00199

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Сү******* дүүрэг, ******* дугаар хороо, *******,******* давхар,*******12 тоот хаягт байрлах ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, гудамж, тоот хаягт оршин суух Ар Но /РД:УЗ9*******042349/-д холбогдох,

 

405,792 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 

Нэхэмжлэгч ******* нь Ариунаа овогтой Нотай 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 2643******* тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 314,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй тоот зээлийг Хаан банк дахь 5937*******9 тоот дансанд зээлдэгч А.Но нь шилжүүлэн авсан. Хариуцагч А.Но нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар: тоот зээл 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдөр дуусч, үндсэн зээл 314,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 154 хоногийн хүү **************,652 төгрөг + шимтгэл 3,140 төгрөг нийт хүү 91,792, Нийт дүн 405,792 /дөрвөн зуун таван мянга долоон зуун ерэн хоёр/ төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэзаяа нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

 

*******-аас хариуцагч Ариунаа овогтой Но /РД: У39*******042349/-с зээлийн гэрээний үүрэгт 405,792 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч А.Но нь нэхэмжлэлийн шаардлага 405,792 төгрөгийг бүрэн төлж биелүүлсэн. Иймд А.Нод холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч А.Нод холбогдуулан, 405,792 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Но нь 405,792 төгрөгийг төлж биелүүлснээр нэхэмжлэгч ******* нь хариуцагч А.Номуундариас 405,792 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, 405,792 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 12,*******24 төгрөгийн тал хувь болох 6,412 төгрөгийг хариуцагч А.Номуундариас, тал хувь болох 6,412 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12,*******24 төгрөгөөс үлдэх 6,412 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******4 дугаар зүйлийн*******4.1,*******4.2,*******5 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Нод холбогдох, 405,792 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******4 дүгээр зүйлийн*******4.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн******* дугаар зүйлийн*******.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч А.Номуундариас улсын тэмдэгтийн хураамжид 6,412 төгрөг, ******* дүүргийн Татварын хэлтсийн *******02000941 тоот данснаас 6,412 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12,*******24 төгрөгөөс үлдэх 6,412 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******4 дүгээр зүйлийн*******4.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.АЗБАЯР