| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
| Хэргийн индекс | 101/2024/09893/И |
| Дугаар | 197/ШШ2025/00378 |
| Огноо | 2025-01-27 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 197/ШШ2025/00378
|
2025 01 27 |
197/ШШ2025/00378
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Оюунжаргал би,
Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо,Сити Тауэр 20 дугаар давхар 2015 тоот хаягт байрлах “******* ******* ББСБ” ХК /регистрийн дугаар:5459567/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, 41 дүгээр хороо, Ж.Лхагвасүрэнгийн гудамж 2-68 тоот хаягт оршин суух *******гийн Х******* /регистрийн дугаар: *******/-д холбогдох
“Зээлийн гэрээний үүрэгт 999,453.95 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ... зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 372,944,99 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 626,508,96 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 0 төгрөг, нийт 999,453.95 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч А.Х******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* ******* ББСБ зээл авсан.Тус зээлийг цагт нь төлж чадаагүй, одоо нэхэмжилж байгаа мөнгийг 4 хувааж, 2025.02 сарын 02-нд 250,000 төгрөг, 2025 оны 03 сарын 02-нд 250,000 төгрөг, 2025 оны 04 сарын 02-нд 250,000 төгрөг, 04 сарын сүүлээр 249,453 төгрөгөөр төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХК нь хариуцагч А.Х*******д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэг 999,453,95 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Х*******аас нэхэмжлэлийн шаардлага болох 999,453,95 төгрөгийн төлбөрийг
2025 оны 02 сарын 02-нд 250,000 төгрөг,
2025 оны 03 сарын 02-нд 250,000 төгрөг,
2025 оны 04 сарын 02-нд 250,000 төгрөг,
2025 оны 04 сарын сүүлээр 249,453 төгрөгөөр тус тус төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байна.
Иймд Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 28,537 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 14,268.5 төгрөгийг, улсын төсвөөс 14,268.5 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ББСБ ХК-д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 758 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* ******* ББСБ“ ХК -ийн нэхэмжлэлтэй хариуцагч А.Х*******д холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 999,453.95 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 28,537 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч А.Х*******аас улсын тэмдэгтийн хураамжид 14,268.5 төгрөгийг, улсын төсвөөс 14,268.5 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч “******* ******* ББСБ“ ХК-д тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.Х******* нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ