| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
| Хэргийн индекс | 197/2025/01223/И |
| Дугаар | 197/ШШ2025/01176 |
| Огноо | 2025-02-13 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 197/ШШ2025/01176
|
2025 02 13 |
197/ШШ2025/01176
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Оюунжаргал би,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 2 дугаар хороо, ******* ******* гудамж, 8/4 тоотод байрлах “******* ББСБ” ХК /регистрийн дугаар: 5961548/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, 11 дүгээр хороо, ******* нуур гудамж, ***-р байр, 06 тоот хаягт оршин суух **** овогт *******ийн Б******* /регистрийн дугаар:*******/-д холбогдох
“Зээлийн гэрээний үүрэгт 5,508,424.73 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ...Зээлийн үлдэгдэл төлбөрийг одоо хүртэл төлөөгүй байх тул хариуцагчаас 5,508,424.73 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч О.Б******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй О.Б*******д холбогдох 5,508,424.73 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2025.02.21-нд 500,000 төгрөг, 2025.03.21-нд 500,000 төгрөг, 2025.04.21-нд 500,000 төгрөг, 2025.05.21-нд 1,300,000 төгрөг, 2025.06.21-нд 1,300,000 төгрөг, 2025.07.21-нд 1,408,424.73 төгрөгийг тус тус төлөх хүсэлттэй байна гэжээ.
3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхтөгс шүүхэд ирүүлсэн хүсэлтэд: Хариуцагч О.Б*******ын төлбөрийн хуваарийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ББСБ” ХК нь хариуцагч О.Б*******д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 5,508,424.73 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Б******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,508,424.73 төгрөгийн төлбөрийг
2025.02.21-нд 500,000 төгрөг,
2025.03.21-нд 500,000 төгрөг,
2025.04.21-нд 500,000 төгрөг,
2025.05.21-нд 1,300,000 төгрөг,
2025.06.21-нд 1,300,000 төгрөг,
2025.07.21-нд 1,408,424.73 төгрөгөөр тус тус төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байна.
Талууд төлбөр төлөх хугацаан дээр харилцан тохиролцсон бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 103,085 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч О.Б*******аас улсын тэмдэгтийн хураамжид 51,542.5 төгрөгийг, улсын төсвөөс 51,542,5 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч “******* ББСБ” ХК-д тус тус олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 758 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* ББСБ” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч О.Б*******д холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 5,508,424.73 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 103,085 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч О.Б*******аас улсын тэмдэгтийн хураамжид 51,542.5 төгрөгийг, улсын төсвөөс 51,542.5 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч “******* ББСБ” ХК-д тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч О.Б******* нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ