| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2024/01444/И |
| Дугаар | 191/ШШ2025/01069 |
| Огноо | 2025-02-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 191/ШШ2025/01069
2025 02 05 191/ШШ2025/01069
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ............. дүүрэг, .......-р хороо, ........-р байр, ....... тоот хаягт оршин суух, *******гийн *******гийн /РД: *******/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .......... дүүрэг, ........-р хороо, ......-р байр, ...... тоот хаягт болон ........ дүүрэг, ........-р хороо, ....... хотхон,....... . тоот хаягт оршин суух, *******гийн ******* /РД: *******/,
Хариуцагч:.......... дүүрэг, .........-р хороо, ........., өөрийн байр, .......тоот, ******* ХХК /РД: *******/ нарт холбогдох
Авто машины дулаан зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримт гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******,
Хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.,
Хариуцагч ******* ХХК-ийн өмгөөлөгч М.,
Хариуцагч С.*******,
Гэрч Л.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Л.Мэндбулган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.******* нь 2022 оны 04 сарын -ны өдөр ******* ХХК-тай орон сууц захиалгын гэрээ нэртэй гэрээ байгуулан дүүрэг, -р хороо, -р байрны 12 дугаартай авто машины дулаан зогсоолыг 14,500,000 төгрөгөөр худалдан авахаар болж, мөнгөө бэлнээр тушаан, бэлэн мөнгөний орлогын баримт үйлдсэн.
Мөн тус компанийн ажилтан С.*******аар С.******* миний бие Б.*******тай 2023 оны 11 сарын 24-ний өдөр уулзаж 2022 оны 04 сарын -ны өдөр авсан 12 тоот авто зогсоолын гэрээний төлбөр 14,500,000 төгрөг бэлнээр авсан нь үнэн болно гэсэн баталгааг нь бичүүлж авсан.
Улмаар дулаан зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг удаа дараа шаардсан ч гаргаж өгөөгүй өдий хүрсэн. Гэрээ байгуулсан компанидаа бичгээр хандсан боловч таньтай гэрээ байгуулсан С.******* компанийн удирдлага биш бөгөөд компанийн хөрөнгийг бусдад худалдах, төлбөр мөнгийг шилжүүлж авах, гэрээ байгуулах эрх хэмжээ олгогдоогүй, компанийн хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулж худалдсан гэж үзэхээр байна гэж хариу өгсөн.
Талуудын хооронд байгуулсан гэрээнд хуулийн этгээдийг төлөөлж С.******* гарын үсэг зуран ******* ХХК-ийн тамга дарж баталгаажуулсан хэдий ч компаниас ирүүлсэн хариу албан бичгийг үзэхэд гэрээний үүргийг биелүүлэхээс зайлсхийж байна гэж үзэж байх бөгөөд нэхэмжлэгч хуулиар олгогдсон эрхийн хүрээнд ******* ХХК болон С.******* нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран оролцуулах нь зүйтэй гэж үзсэн.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ, 112 дугаар зүйлийн 112.1-т Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.******* нь гэрээнд заасан үнийг бүрэн төлж, гэрээний үүргээ биелүүлсэн тул уг гэрээний үүргээ шаардах эрхтэй.
Иймд дүүрэг, -р хороо, -р байрны 12 дугаартай авто машины дулаан зогсоолын өмчлөгчөөр тогтоож, өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримт гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Б.*******гийн тус компанид холбогдуулан гаргасан дүүрэг, -р хороо, -р байрны 12 тоот авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
******* ХХК нь 2007 онд гадаад улсын хөрөнгө оруулалттай буюу БНХАУ-ын иргэн // үүсгэн байгуулсан, 1 хүний 100 хувийн хувьцаа эзэмшигчтэй байгуулагдсан, хуулийн этгээдийн бүртгэлд албан ёсоор байгуулагдсан бүртгэлтэй компани юм.
Манай компани 2014 оноос 2018 оны хооронд дүүргийн -р хорооны нутаг дэвсгэрт 177 айлын орон сууц барихаар төсөл хэрэгжүүлж 2014 оны 06 сард тухайн төслийг хэрэгжүүлэхээр Хаан банкнаас 4,000,000,000 төгрөгийн зээл авч 5,524,234,232 төгрөг болгон төлж барилгыг ашиглалтанд оруулсан.
Манай компани дүүргийн -р хорооны нутаг дэвсгэрт 177 айлын дүгээр байрыг барьж 2015 оны 05 сард барилгыг байнгын ашиглалтанд оруулж уг барилга ******* ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, эрхийн улсын бүртгэлд дугаарт бүртгэлтэй.
Манай компани Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журамд заасны дагуу захиалагч иргэдийн нэр дээр орон сууцуудыг компанийн бүртгэлээс салгуулж иргэдийн нэр дээр бүртгүүлж байна.
Манай компанийн захирлаар ажиллаж байсан А. нь элэгний хүнд өвчнөөр удаан хугацааны турш өвдөж байгаад 2020 оны 12 сарын 19-ний өдөр нас барсан.
Түүнийг хүнд өвчтэй эмчлүүлж байхад түүнтэй хамт байсан эмэгтэй компанийн хөрөнгийг дур мэдэн худалдсан, төлбөр итооцоог хувийн дансаар авч завшсан цөөнгүй тохиолдол гарсан байсан. Тухайлбал иргэдээс орон сууцны төлбөр авсан атлаа компанийн дансанд шилжүүлээгүй байсан.
Тийм учраас шинэ удирдлага ирсэн хойноо судлан үзэхэд С.*******, нягтлан бодогч гэх Л. нар бусад байгууллагад өр төлбөртэй, шүүхийн шийдвэрт өр төлбөртэй, банкинд өр төлбөртэй гэж компанийн данс руу мөнгө хийлгэлгүй, иргэдээс бэлнээр болон дансаараа мөнгө шилжүүлэн авч хуурамч гэрээ байгуулан, хуурамч санхүүгийн баримт үйлдсэн байсан.
Компани 177 айлын орон сууц барьж ашиглалтанд оруулснаас 50 шахам орон сууц, 20 шахам авто зогсоолын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй.
2023 оны 12 сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 10 шахам айлд гэрчилгээ гаргаж өгсөн ба үлдсэн айлуудын баримтыг нягтлан шалгаж байна.
Гэтэл компанийн компанийн баримт бичиг, хэдэн байр худалдсан, тайлан тооцоо, төлбөр тооцооны үлдэгдэл зэрэг бүхий л бичиг баримтыг захирал А.тай амьдарч байсан гэх С.*******, нягтлан бодогчоор ажиллаж байна гэх Л. нар нуун дарагдуулж гаргаж өгөхгүй байгаа.
Компанийн өмнөх удирдлага А. 2020 оны 12 сарын 19-ний өдөр нас барсны дараа түүнтэй хамт байсан С.*******, нягтлан бодогч гэх Л. нар өөрсдөд нь эрх олгосон мэтээр бусдад худалдах, төлбөрийг өөрсөд рүүгээ шилжүүлсэн байдаг.
Үүнийг нэг нь иргэн Б.******* бөгөөд түүнээс авсан төлбөрөөр С.******* эрчим хүчний мөнгө төлсөн гэдэг. Гэтэл компани өнөөдөр 177 айлын орон сууцны цахилгааны төлбөрт 2023 оны 12 сард 50 гаран сая төгрөг, Хаан банкинд 500,000,000 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулаад байна.
Түүнчлэн цэвэр, бохир усны төлбөр 48,000,000 төгрөгийн асуудлаар хариуцагчаари татагдан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.
С.*******, Л. нарын үйлдэлтэй холбоотой цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулж байна. Б.******* нь компанийн эрх бүхий албан тушаалтантай гэрээ байгуулаагүй, мөнгийг тус компанид шилжүүлээгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагч С.******* шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие С.******* ******* ХХК-ийг төлөөлөн Б.*******тай 2022 оны 04 сарын -ны өдөр дүүрэг, -р хороо, -р байрны 12 тоотын дулаан зогсоолыг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Авто зогсоолын төлбөр 14,500,000 төгрөгийг би компанийн менежер Л.ын хамт хүлээн авсан.
Уг 14,500,000 төгрөгөөр би компанийн ХХК-ийн өрийг төлсөн. Би өөрийн делика машинаа 2022 оны 02 сарын 14-ний өдөр 10,000,000 төгрөгөөр зараад уг шийдвэр гүйцэтгэх газарт ХХК-ийн өрөнд шилжүүлсэн.
Өөрийн машины мөнгөөр шийдвэр гүйцэтгэл дээр ХХК-ийн өрийг төлчихөөд 12 тоотын төлбөрийг авсан. Үлдсэн мөнгөөр нь 2022 оны 04 сарын 26, 28-ны орчимд халаалт, дулааны төлбөрт 1,000,000 төгрөг төлсөн, мөн ажилтан Ням-Осорт цалин 500,000 төгрөг төлсөн.
Би өөрийгөө 2021 оны 02 сараас өнөөдрийг хүртэл тус компанид ажиллаж байгаа гэж бодож байгаа, гэрээн дээр гүйцэтгэх захирлын туслах гэж байгаа гэв.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, иргэний үнэмлэхний хуулбар,
ХХК-тай байгуулсан 2022 оны 04 сарын -ны өдрийн орон сууц захиалгын гэрээ, 14,500,000 төгрөгийг 2022 оны 04 сарын -ны өдөр хүлээлгэн өгсөн гэх баримт,
2023 оны 11 сарын 24-ний өдөр С.*******ын үйлдсэн батламж, Б.*******д ХХК-иас 2023 оны 12 сарын 20-ны өдөр өгсөн өргөдлийн хариу албан бичиг,
дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 сарын 19-ний өдрийн 2512 дугаар бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийн хуулбар зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Хариуцагч С.******* нь хариу тайлбар, Хаан банк дахь өөрийн тоот дансны 2022 оны 02 сарын 14, 2022 оны 04 сарын , 2022 оны 04 сарын 18, 30-ны өдрүүдийн хуулбар зэргийг баримтаар ирүүлсэн байна.
Хариуцагч ХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, хариу тайлбар,
Өмгөөлөгч М.ын дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорт 2024 оны 03 сарын 26-ны өдөр гаргасан тоот хүсэлт,
Өмгөөлөгч М.т дүүргийн прокурорын газраас хүргүүлж байсан 2024 оны 03 сарын 29-ний өдрийн тоот болон 2024 оны 07 сарын 01-ний өдрийн тоот хүсэлтийн хариу албан бичгүүд,
2406005 тоот хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоолын хуулбар,
Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас ХХК-ийн ХХК-ийн захирал , Ц. нарт хүргүүлсэн хариу хүргүүлэх тухай 2024 оны 02 сарын 09-ний өдрийн 11/4-1150 тоот албан бичгийн хуулбар,
Өмгөөлөгч М.т дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.гээс хүргүүлсэн 2024 оны 10 сарын 24-ний өдрийн 30ж2-3/7766 тоот албан бичиг зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Шүүхийн журмаар:
Хариуцагч С.*******ын хүсэлтээр 2024 оны 07 сарын 01-ний өдрийн дугаар шүүгчийн захирамжаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ******* ХХК нь ХХК-д төлөх төлбөртэй эсэх, ******* ХХК нь уг төлбөрийг төлсөн эсэх, үүнтэй холбоотой баримтуудыг,
Нэхэмжлэгч Б.*******гийн хүсэлтээр 2024 оны 11 сарын 11-ний өдрийн дугаар шүүгчийн захирамжаар дүүргийн бүртгэлийн хэлтсээс дүүрэг, -р хороо, -р сургуулийн зүүн тал, байрны 12 тоотын авто зогсоол бусдын өмчлөлд бүртгэгдсэн эсэх, бүртгэгдсэн бол хэний нэр дээр бүртгэгдсэн болох зэрэгтэй холбоотой баримтуудыг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсний дагуу холбогдох баримтуудыг ирүүлсэн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч С.*******, ******* ХХК нарт холбогдуулан авто машины дулаан зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримт гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч буюу худалдан авагч Б.*******, хариуцагч буюу худалдагч ******* ХХК нар нь 2022 оны 04 сарын -ны өдөр орон сууцны захиалгын гэрээ байгуулан Б.******* нь дүүрэг, -р хороо, -р сургуулийн зүүн талд байрлалтай, -р байрны 12 тоот авто зогсоолыг 14,500,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцон, худалдан авагч Б.******* гэрээ байгуулсан өдөр авто зогсоолын үнэ 14,500,000 төгрөгийг бэлнээр төлж, бэлэн мөнгөний орлогын баримт үйлджээ.
Худалдан авагч Б.******* нь гэрээ байгуулсан өдөр авто зогсоолыг хүлээн авсан талаараа тайлбарлаж байна.
/ХХ-ийн 5-8 дугаар тал/
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээдэг.
Дээрхээс дүгнэж үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй ба гэрээнд талууд хүсэл зоригийн илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.
Гэрч Л. шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:
12 тоот авто зогсоолын төлбөр 14,500,000 төгрөгийн баримтыг би үйлдсэн, санхүүгийн тамга, тэмдгийг би дарж өгсөн. Мөнгийг 2022 оны 04 сарын 20-ны өдрөөс хойш шилжүүлсэн. С.******* компанийн өр төлбөртэй холбоотой асуудлаар шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр их дуудагддаг байсан.
Манай компани ХХК-иар харуул хамгаалалтаа хийлгэдэг байсан ба тус компанид өртэй байсан. Би уг компанид 2014 оны 05 сараас 2023 оны 10 сар хүртэл ажилласан.
Компани гэж ганц хувьцаа эзэмшигчтэй, гүйцэтгэх захирал гийн гэж хүн байсан бөгөөд 2020 оны 12 сарын 25-ны өдөр нас барсан. Хувьцаа эзэмшигчийн зөвшөөрлөөр С.******* компанийг удирдаж байсан. ... гэжээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ,
110 дугаар зүйлийн 110.1-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж тус тус заажээ.
Худалдан авагч Б.******* гэрээний үнийг хариуцагч буюу худалдагч ******* ХХК-д төлсөн байх тул худалдагч нь хуульд заасан үүргээ биелүүлэх шаардлагатай.
дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2024 оны 12 сарын 23-ны өдрийн 10/3/1315 тоот лавлагаанд:
... дүүргийн -р хороо, -р байр, 12 тоот авто зогсоол бусдын өмчлөлд бүртгэгдсэн эсэх талаар нотлох баримт ирүүлэхийг дурдсан ба дээрх хаягаар цахим мэдээллийн сангаас шүүн үзэхэд өнөөдрийн байдлаар өмчлөх эрхийн бүртгэл бүртгэгдээгүй байна гэжээ.
/ХХ-ийн 90-95, 105 дугаар тал/
Хариуцагч ******* ХХК-ийн шүүхэд ирүүлсэн баримтуудаас үзэхэд ******* ХХК-ийн шинэ удирдлага гэх захирал Юан Бан Бао, Ц. нарын 2023 оны 12 сарын 19, 2024 оны 03 сарын 06-ны өдрүүдэд тус тус гаргасан гүйцэтгэх захирлын туслахаар ажиллаж байсан С.******* компанийн тамга тэмдэг ашиглан бусадтай гэрээ байгуулан их хэмжээний төлбөрийг бэлнээр авч хувьдаа завшсан гэх гомдлыг шалгаж байх тул нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэж үзэхгүй болно.
/ХХ-ийн 44, 46, 97, 1, 117 дугаар тал/
Хуулийн этгээдийг төлөөлөн бусадтай гэрээ байгуулсан этгээд иргэнээс гэрээний үүрэгт төлсөн төлбөрийг тухайн хуулийн этгээдэд шилжүүлээгүй гэх тайлбар нь ******* ХХК-тай иргэн Б.*******г худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, тэдний хооронд байгуулсан гэрээг эрх бүхий этгээд байгуулаагүй гэж үзэх үндэслэлгүй.
******* ХХК-ийн ХХК-д төлөх төлбөрийг С.******* өөрийн авто машиныг худалдан уг мөнгийг шийдвэр гүйцэтгэх газарт ХХК-ийн өрөнд шилжүүлсэн гэх боловч түүний Хаан банк дахь дансны хуулга, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 08 сарын 07-ны өдрийн 4-3/17927 тоот албан бичгүүдээс үзэхэд тухайн мөнгийг С.******* төлсөн гэж үзэхээргүй байна.
/ХХ-ийн 66-69, 77-80 дугаар тал/
******* ХХК нь өөрт хохирол учирсан гэж үзвэл тухайн гэрээг байгуулсан гэх С.*******аас нэхэмжлэх эрхтэй.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 110 дугаар зүйлийн 110.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн *******г дүүрэг, -р хороо, -р сургуулийн зүүн талд орших, байрны В1 давхрын 12 тоотын авто зогсоолын өмчлөгчөөр тогтоож, өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримт гаргаж өгөхийг хариуцагч ******* ХХК-д даалгаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч С.*******д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 110 дугаар зүйлийн 110.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн *******г дүүрэг, -р хороо, -р сургуулийн зүүн талд орших, байрны В1 давхрын 12 тоотын авто зогсоолын өмчлөгчөөр тогтоож, өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримт гаргаж өгөхийг хариуцагч ******* ХХК-д даалгаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч С.*******д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас 230,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН