Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар   197/ШШ2025/00845

 

 

 

 

 

 

 

 

     

 

    2*******25              *******2             *******7

      

        

 

 

 

         

 

                                  

 

                                        197/ШШ2*******25/**************845

                                   

                

               

 

 

 

               

 

 

        

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай.

 

 Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,  

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Твин тауэр 1 байр, 1******* давхарт байрлах “Е*******” ББСБ ХХК / регистрийн дугаар: 6******* /-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 1******* дугаар хороо, З******* дүгээр гудамж, 2******* тоот хаягт оршин суух, С******* овогт О*******ийн Д******* /регистрийн дугаар: УП94*******2*******411/-д  холбогдох

 

“ Гэрээний үүрэгт 1*******,1*******7,49*******.4 төгрөг гаргуулах”  тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд : шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэлмэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1.Нэхэмжлэгч “Е*******” ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ... зээлдэгч О.Д*******аас 1*******,1*******7,49*******.4 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч О.Д*******ын шүүх хуралдаанд ирүүлсэн хариу тайлбартаа: “Е*******” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, О.Д*******д холбогдох 1*******,1*******7,49*******.4 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2*******25 оны *******4 дүгээр сард бүхэлд нь төлж барагдуулна. Шүүх хуралдааныг миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ

 

*******.Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Шүүх хуралдааныг эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Е*******” ББСБ ХХК нь хариуцагч О.Д*******д холбогдуулан “Гэрээний үүрэгт 1*******,1*******7,49*******.4 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад: хариуцагч О.Д******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1*******,1*******7,49*******.4 төгрөгийн төлбөрийг 2*******25 оны *******4 сард  төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байна.

 

Иймд Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.             

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 22*******,488 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж,  хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 111,744 төгрөгийг улсын төсвөөс 111,744 төгрөгийг буцаан  гаргуулан нэхэмжлэгч “Е*******” ББСБ ХХК-д олгов

 

           Зохигч эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул байхгүйд нь хэргийг хянан шийдвэрлэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758 .1, 1************** дугаар зүйлийн 1**************.1, 1*******6 дугаар зүйлийн 1*******6. 5 дах хэсэгт заасныг удирдлага болгон   

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Е*******” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч О.Д*******д холбогдох “ Гэрээний үүрэгт 1*******,1*******7,49*******.4 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

        2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******6 дугаар зүйлийн 1*******6.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 22*******,488 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч О.Д*******аас улсын тэмдэгтийн хураамжид 111,744 төгрөгийг,  улсын төсвөөс 111,744 төгрөгийг буцаан  гаргуулан нэхэмжлэгч “Е*******” ББСБ ХХК-д олгосугай.

 

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч О.Д******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

             

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Х.ОЮУНЖАРГАЛ