| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/00333/И |
| Дугаар | 197/ШШ2025/00200 |
| Огноо | 2025-01-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 197/ШШ2025/00200
2025 01 20 197/ШШ2025/00200
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Ха******* дүүрэг, ******* дугаар хороо, *******, Номун интер трейд ХХК-ийн байранд байрлах,******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ба******* дүүрэг, ******* дугаар хороо, А*******, -р байр, тоотод оршин суух, Ц Ё /РД:/-д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,651,080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хариуцагч нь манай байгууллагаас дараа төлбөрийг нь хийж гүйцэтгэх нөхцөлтэй бараа худалдан авч Ба******* 6-р лангуу ажиллуулдаг байсан ба 202******* оны 05 сарын 08-ны өдөр авсан барааны тооцоо нийлэхэд 2,580,880 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байсан. Манай зүгээс тухайн төлбөрөө яаралтай төлж барагдуулах асуудлаар тэдний дэлгүүрт бараа хүргэж очих бүртээ шаардаж боловч төлбөрөө төлөхгүй өнөөдрийг хүрсэн байна.
1. Иргэний хуулийн 24*******1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч...хөрөнгө...худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх...худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар хариуцагчаас худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл болох үлдэгдэл 2,580,880 төгрөгийг гаргулж өгнө үү гэжээ.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-д эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70,200 төгрөг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1.*******-т онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлүүлэхээр хуульд заасан асуудлаар сонирхогч этгээдээс гаргасан хүсэлт буюу хариуцагчийн хаягийг тодруулах зорилгоор шүүхийн онцгой ажиллагаа хийлгэж түүнд төлсөн тэмдэгтийн хураамжийн 70,200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1-т нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу хариуцагчаас гаргуулан авахаар нэхэмжлэлийн шаардлагаа 70,200 төгрөг, нийт 2,651,080 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвжал, хариуцагч Ц.Ё нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
*******-ийн нэхэмжлэлтэй Ц.Ёид холбогдох 2,651,080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч миний бие бүхэлдээ хүлээн зөвшөөрч талууд дараах байдлаар эвлэрч байна. Уг мөнгийг 5 сарын хугацаанд, сард 520,000 төгрөгөөр төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь, Ц.Ёид холбогдуулан 2,651,080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч *******-ийн зээлийн гэрээний үүрэгт 2,651,080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Ё бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг 2,651,080 төгрөгийг 5 сарын хугацаанд сар бүр 520,000 төгрөг тус тус нэхэмжлэгчид төлөхөөр зохигч эвлэрч байна.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.
Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, 2,651,080 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 57,*******68 төгрөгийн тал хувь болох 28,684 төгрөгийг хариуцагч Ц.Ё, тал хувь болох 28,684 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 57,*******68 төгрөгөөс үлдэх 28,684 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75, 758, 758.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *******-ийн зээлийн гэрээний үүрэгт 2,651,080 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Ё бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг 2,651,080 төгрөгийг 5 сарын хугацаанд сар бүр 520,000 төгрөгөөр нэхэмжлэгчид төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.Ёаас улсын тэмдэгтийн хураамжид 28,684 төгрөг улсын орлогоос 28,684 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 57,*******68 төгрөгөөс үлдэх 28,684 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
*******. Шүүгчийн захирамжийг хариуцагч Ц.Ё нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.АЗБАЯР