| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
| Хэргийн индекс | 101/2024/09829/И |
| Дугаар | 197/ШШ2025/00854 |
| Огноо | 2025-02-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 197/ШШ2025/00854
*******0*******5 0******* 07 197/ШШ*******0*******5/0085*******
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай.
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Өндөр гэгээн Занабазарын гудамж 15 тоот, “Б*******” ХХК /регистрийн дугаар:6******* / нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, ************** дугаар хороо, 1******* дүгээр хороолол, 6*******, *******0******* тоот хаягт оршин суух, Т******* овогт Д*******ын Л******* /регистрийн дугаар: НЭ78030*******00/-д холбогдох
“Бараа бүтээгдэхүүний үнэ 1,0**************,*******6******* төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **********, хариуцагч Д.Л*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэлмэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Боса кондитер” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ...Боса кондитер ХХК нь иргэн Д.Л*******ын эзэмшлийн “А” найман нэрийн хүнсний дэлгүүрт *******0*******3.06.*******0 болон 08 дугаар сарын 0*******-ны өдрүүдэд ******* хүргэлтээр нийт 1,0**************,*******6******* төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүн “Чихэр” хүргэж нийлүүлсэн болно. Нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөр тооцоог *******0*******3 оны 1******* сард багтааж төлж дуусгана гэсэн тохиролцоог бичгээр үйлдсэн боловч хугацаандаа төлбөрөө барагдуулаагүй гэжээ.
*******.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Дэлгүүрийг Л******* ажиллуудаг учраас тэр хаягаар нь нэхэмжлэл өгсөн. Сая хариуцагч Л*******аас өгсөн хуулийн этгээдийн лавлагаа харлаа. Жавхлант а гэсэн компани байна. Одоо хариуцагчаа зөв тодорхойлон Жавхлант а гэсэн компаниар нэхэмжлэлээ дахин гаргах тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэв.
3. Хариуцагч Д.Л******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Жавхлант а гэсэн компани байгуулаад 8 нэрийн дэлгүүр ажиллуулж байсан. Дэлгүүрээ Ц түрээслэсэн байх хугацаанд Босагаас бараа авсан байсан гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Боса кондитер” ХХК нь хариуцагч Д.Л*******д холбогдуулан “Бараа бүтээгдэхүүний үнэ 1,0**************,*******6******* төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээс хойш *******0*******5 оны 0******* сарын 17-ний өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* нь хариуцагчаа буруу тодорхойлсон гэх үндэслэлээр “Бараа бүтээгдэхүүний үнэ 1,0**************,*******6******* төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах хүсэлт гаргаж байгаа нь бусдын эрх эрх чөлөө, хуулиар *******гаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй гэж шүүх үзэв.
Хэдийгээр нэхэмжлэгч “Боса кондитер” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа боловч энэ нь “Бараа бүтээгдэхүүний үнэ 1,0**************,*******6******* төгрөг гаргуулах “ шаардлагаас нэг мөр татгалзаагүй, харин хариуцагчаа хуулийн этгээд гэж мэдээгүй тул Д.Л*******д холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Одоо хариуцагчаа зөв тодорхойлон Жавхлант а гэсэн компаниар нэхэмжлэлээ дахин гаргана гэж тайбарлаж байна.
Иймд нэхэмжлэгч нь “Жавхлант а” ХХК-д холбогдуулан “Бараа бүтээгдэхүүний үнэ 1,0**************,*******6******* төгрөг гаргуулах” асуудлаар дахин нэхэмжлэл гаргахад энэхүү шүүгчийн захирамж саад болохгүйг дурдав.
Тиймээс Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан *******9,615 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758 .1, 106 дугаар зүйлийн 106. 5 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“Б*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Л*******д холбогдох “Бараа бүтээгдэхүүний үнэ 1,0**************,*******6******* төгрөг гаргуулах ” тухай иргэний хэргийг Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан *******9,615 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.******* дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, Д.Л*******д холбогдуулан “Бараа бүтээгдэхүүний үнэ 1,0**************,*******6******* төгрөг гаргуулах”-аар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ