Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 197/ШШ2025/01285

 

 

 

 

 

 

 

     

 

    

  

     2025            02             17

      

        

 

 

 

         

 

                                  

 

                                    

          

            197/ШШ2025/01285

                                   

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Оюунжаргал би,

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 26 дугаар хороо, *********** *******-2 хотхон 608-р байранд байрлах “*******-2” СӨХолбоо /регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* дүүрэг, 26 дугаар хороо, *******-2 хотхон, ***-р байр, **** тоот хаягт оршин суух **** **** овогт *******ын Г******* /регистрийн дугаар:*******/-д холбогдох

 

“Төлбөрт 1,297,220 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “*******-2” СӨХолбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ...606-р байрны 99 тоотод оршин суух иргэн Н.Г******* нь СӨХ-ны төлбөрөө төлөхгүй байгаа бөгөөд... хариуцагчаас 1,297,220 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Н.Г******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “*******-2” СӨХ-ны нэхэмжлэлтэй Н.Г*******д холбогдох 1,297,220 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2025.02.13-нд 285,220 төгрөг, 2025.02.25-нд 500,000 төгрөг, 2025.03.25-нд 507,000 төгрөгийг тус тус төлөх хүсэлттэй байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч “*******-2” СӨХолбоо нь хариуцагч Н.Г*******д холбогдуулан “Төлбөрт 1,297,220 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Г******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,297,220 төгрөгийн төлбөрийг

2025.02.13-нд 285,220 төгрөг,

2025.02.25-нд 500,000 төгрөг,

2025.03.25-нд 507,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байна.

 

Иймд Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 35,684 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н.Г*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 17,842 төгрөгийг, улсын төсвөөс 17,842 төгрөгийг буцаан гаргуулан  нэхэмжлэгч “*******-2” СӨХолбоо-д тус тус олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.2, 75, 758 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

         1. Нэхэмжлэгч “*******-2” СӨХолбоо-ны нэхэмжлэлтэй хариуцагч Н.Г*******д  холбогдох “Төлбөрт 1,297,220 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 35,684 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н.Г*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 17,842  төгрөгийг, улсын төсвөөс 17,842 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч “*******-2” СӨХолбоонд тус тус  олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Г******* нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                 Х.ОЮУНЖАРГАЛ