Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 197/ШШ2025/00842

 

 

 

 

 

 

 

 

     

 

    

 

       05          0             07

      

        

 

 

 

         

 

                                  

 

                                    

 

                                      197/ШШ05/0084

                                   

                

               

 

 

 

               

 

 

        

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай.

 

 

 Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,  

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 1*******, Ц*******  байр, ******* тоот хаягт оршин суух, Б******* овогт С*******гийн Л******* / регистрийн дугаар :И******* /-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 1*******, 86в  байр, 1 тоот хаягт оршин суух З овогт Аийн Г /регистрийн дугаар: УК8*******8131/-д  холбогдох

 

“ Гэрээний үүрэгт 1,538,950 төгрөг гаргуулах”  тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд : нарийн бичгийн дарга  Б.Цэлмэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1.Нэхэмжлэгч С.Л******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ... 0 оны 05 дугаар сарын 0-ны өдөр А.Гийн хүсэлтийн дагууу хаан банкны 5 дугаарын данс руу өөрийн эзэмшлийн Э 507689536 данснаас 1,538,950 төгрөг шилжүүлсэн ба маргааш өгнө гэж хэлээд өнөөдрийг хүртэл өгөөгүй. Иймд хариуцагчаас 1,538,950 төгрөг гаргуулж  өгнө үү гэжээ.

 

.Хариуцагч С.Л*******гийн шүүх хуралдаанд  ирүүлсэн хариу тайлбарт: А овогтой Г миний бие нь С.Л*******гээс 1,538,950 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 05 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дотор буюу 3 сарын хугацаанд төлнө гэжээ

 

3. Нэхэмжлэгч С.Л*******гийн шүүх хуралдаанд  ирүүлсэн тайлбарт: Тохирсон хугацаандаа мөнгөө авахаа зөвшөөрч байна. Маргаан байхгүй.тус шүүх хурлыг эзгүйд шийдэж өгнө үү  гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Л******* нь хариуцагч А.Гт холбогдуулан “Гэрээний үүрэгт 1,538,950 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад: хариуцагч А.Г нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,538,950 төгрөгийн  төлбөрийг 3 хувааж, 3 сарын хугацаанд буюу 05 оны 06 дугаар сарын 07-нд  бүрэн   төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, талууд харилцан тохиролцсон нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байна.

 

Иймд Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.             

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 38,950 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж,  хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 38,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Л*******д олгов.

           Зохигч эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул байхгүйд нь хэргийг хянан шийдвэрлэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758 .1, 100 дугаар зүйлийн 100.1, 106 дугаар зүйлийн 106. 5 дах хэсэгт заасныг удирдлага болгон   

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч С.Л*******гийн нэхэмжлэлтэй хариуцагч А.Гт холбогдох “ Гэрээний үүрэгт 1,538,950 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс  шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 38,950 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж,  хариуцагч А.Гаас улсын тэмдэгтийн хураамжид 38,950 төгрөгийг  гаргуулан  нэхэмжлэгч С.Л*******д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.Г нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

             

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Х.ОЮУНЖАРГАЛ