| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашгайн Отгончулуун |
| Хэргийн индекс | 151/2024/01234/И |
| Дугаар | 317/ШШ2025/00067 |
| Огноо | 2025-01-09 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 317/ШШ2025/00067
2025 01 09 317/ШШ2025/00067
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ***** оршин суух, Б***** овогт Ж*****ны У***** /РД: /-ын нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Д*****г эрэн сурвалжлуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: Ж.У*****,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Бадам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.У***** шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ:
Ж.У***** би 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс Г.Д*****тай хамтран амьдарч, бидний дундаас 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүү У.Б төрсөн. ***** дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаартай шийдвэрээр хүү У.Б*****г эх Г.Д*****н асрамжид үлдээж, эцэг Ж.У*****р хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн. Миний бие хүүхдийн тэтгэлгээ хугацаанд нь төлдөг. Гэтэл 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс хүүхэдтэйгээ уулзахаар эмээ, өвөө дээр нь очиж уулзсан, түүнээс хойш уулзах боломжгүй байна. Хүү У.Б*****г эх Г.Д өсгөөгүй, түүний төрсөн ах Н.А*****н асрамжид байгаа талаар сураг сонссон. Би өөрийн хүү У.Б*****г өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Г.Д, Н.А нарын хаяг тодорхойгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй байна. Иймд Г.Д*****г эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.У нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Д-г эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Г.Д нь хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй, хариуцагчийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тодруулснаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах болно гэж нэхэмжлэгч тал хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлж ирүүлсэн байх тул уг хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдээр Б овогт Г*****н Д /РД: /-г тодорхойлжээ.
Б овогт Г*****н Д /РД:/ нь ***** тоотод оршин суух бүртгэлтэй боловч оршин суудаггүй, амьдардаггүй болох нь ***** дугаартай албан бичгээр нотлогдож байна.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Д-гийн оршин суугаа хаяг тодорхой бус болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Б овогт Г*****н Д /РД:/-г эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Төв аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б овогт Г*****н Д /РД:/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Б овогт Г*****н Д /РД:/-г эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг /хаягийг/ тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Төв аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
3. Б овогт Г*****н Д /РД:/-гийн оршин суугаа хаягийг тодруулсны эцэст нэхэмжлэгч Ж.У /утас:*****/-т мэдэгдэхийг Төв аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН