Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 197/ШШ2025/00374

 

 

 

 

     

 

 

    

 

      2025            01            24                                           197/ШШ2025/00374

 

 

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Оюунжаргал даргалж,

 

Нэхэмжлэгч: *******-******* дүүрэг, 10 дугаар хороо, *******гийн зам байр 62/1 тоот хаягт оршин суух ******* овогт *******-*******ын Г******* /регистрийн дугаар: *******/-нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газарт холбогдох

 

“Үнэлгээ хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Н.Отгончимэг нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  Ц.Г******* нь хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газарт холбогдуулан “*******-уул дүүргийн 10 дугаар хороо, -  хороолол, *******гийн зам гудамж 62/1 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй 167.5 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэлтэй 400 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газрыг үнэлсэн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах“ тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Шүүх  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1.Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд *******-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар шийдвэрээр “Капитрон банк” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Н, Ц.Г*******, ХХК нарт холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 189.604.852 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд 2024 оны 03 сарын 27-ны өдөр тоот гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2024 оны 04 сарын 17-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, ажиллагаа хийсэн болох нь тогтоогдож байна. /54-58, 70-71/

 

2.Нэхэмжлэгч талаас: эд хөрөнгө үнэлсэнг л шийдвэр гүйцэтгэгч мэдэгдсэн, түүнээс шийдвэр гүйцэтгэх бусад ажиллагаа болох хөрөнгийн үнэлгээний тайланг мэдэгдээгүй, танилцуулаагүй, үнэлгээний санал аваагүй, шинжээч томилох тогтоол танилцуулаагүйгээс болоод гомдол гаргах хугацаа алдаж хохирсон, *******-уул дүүргийн 10 дугаар хороо, - хороолол, *******гийн зам гудамж 62/1 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй 167.5 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэлтэй 400 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газрыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн хэмээн гомдол гаргасан,

хариуцагч талаас: хураасан хөрөнгийн үнэлгээг тогтоохоор хуульд заасны дагуу талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцож тогтоогоогүй тул хөндлөнгийн үнэлгээчин томилж үнэлгээ тогтоолгосон. Хөрөнгийн үнэлгээний тайланг хуульд заасан хугацаанд талуудад танилцуулсан, талууд үнэлгээг зөвшөөрөхгүй бол шүүхэд 7 хоногийн дотор гомдол гаргах хуулийн хугацаа өнгөрсөн байхад гомдол гаргасан гэж маргажээ.

 

3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дах хэсэгт “Үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө”-д шинжээчээр үнэлүүлнэ гэж заасан.

 

3.1. Банкны төлбөр барагдуулах газраас 2024 оны 08 сарын 27-нд 3/4244 тоот албан бичгээр төлбөр төлөгч ХХК Ц.Н, Ц.Г******* нарт.үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ...Ц.Г*******гийн өмчлөлийн... үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нартай харилцан тохиролцон тогтоож, үнийн саналаа 2024 оны 08 сарын 29-ний дотор шийдвэр гүйцэтгэгч , ахлах шийдвэр гүйцэтгэгч О.Т ирүүлэх мэдэгдлийг Монгол Шуудангаар хүргүүлжээ. / хх 70/

 

3.2.Төлбөр төлөгч болон өмчлөгч нараас үнийн санал ирүүлээгүй тул төлбөр авагч Капитрон Банк ХК-иас төлбөрт хураагдсан барьцаа хөрөнгө болох хариуцагч  Ц.Г*******гийн өмчлөлийн *******-уул дүүргийн 10 дугаар хороо, -  хороолол, *******гийн зам гудамж 62/1 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй 167.5 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэлтэй 400 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай  эзэмших эрхтэй газрын зах зээлийн үнэлгээг гаргуулахаар шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар 2024 оны 09 сарын 05-ны өдрийн 9/60 дугаар  тогтоолоор  Г.Отгонбаярыг шинжээчээр томилжээ./ хх 69,74/

 

3.3.Үүний дагуу шинжээч Г.Отгонбаяраас хариуцагч Ц.Г*******гийн өмчлөлийн  үл хөдлөх эд хөрөнгө болох 167.5 м.кв талбайтай хувийн сууц мөн хаягт байрлах 400 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газрын дуудлага худалдаа явуулах үеийн зах зээлийн нийт үнийг 341.783.420 төгрөг болохыг тогтоож №9/11 тоот тайланг Банкны төлбөр барагдуулах газарт 2024 оны 09 сарын 12-нд ирүүлснийг шийдвэр гүйцэтгэгч М.Ө хүлээж аван баримт үйлдсэн болох нь нотлогдож байна.  / хх 75-101/

 

3.4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дах хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэгчээс үл хөдлөх эд хөрөнгүүдийг 341.783.420 төгрөгөөр үнэлгээ тогтоосон тайланг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нарт 2024 оны 09 сарын 13-нд 3/4541, 3/4542, 3/4543 тоот мэдэгдэл хүргүүлэн энэ талаар утсаар мэдэгдэж тэмдэглэл үйлдсэн ба өмчлөгч Ц.Г******* нь 2024.09.16-нд үнэлгээний тайлантай танилцан үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар тэмдэглэл үйлдэж, гарын үсэг зурсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдов. /хх 102-106, 108-110 /

 

Иймд нэхэмжлэгч талын хөрөнгийн үнэлгээний тайланг мэдэгдээгүй, танилцуулаагүй, үнэлгээний санал аваагүй гэх гомдол үгүйсгэгдэв.

 

3.5.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ц.Г******* нь 2024.09.16-нд өөрийн өмчлөлийн үл  хөдлөх хөрөнгө үнэлсэн тайлан, мэдэгдэлтэй танилцан хүлээн зөвшөөрөхгүй гэж тэмдэглэл үйлдсэн атал 7 хоногийн дотор шүүхэд гомдлоо гаргаагүй 2024.11.11-нд гомдол гаргаж хуульд заасан хугацааг хэтрүүлжээ.

 

Түүнчлэн шинжээч томилох тогтоол танилцуулаагүй гэх гомдол нь үнэлгээтэй холбоотой гомдол гаргах 7 хоногт хамааралгүй байх тул нэхэмжлэгч талын шинжээч томилох тогтоол танилцуулаагүйгээс болоод гомдол гаргах хугацаа алдаж хохирсон гэсэн нь үндэслэлгүй болно. 

 

3.6.Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.П нь үнэлгээний талаарх гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн шалтгаанаа...үйлчлүүлэгч Ц.Г******* маань төлбөрөө төлөөгүй байсан. Учир нь бид нар төлбөрөө авч байж ажлаа хийдэг. Төлбөрөө төлсөн тул 11 сарын 11-нд нэхэмжлэл шүүхэд өгсөн /үнэлгээний тайланг шийдвэр гүйцэтгэгчээс авсан боловч хөлс төлөхтэй холбогдуулан/ хэмээн тайлбарлажээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт ”Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасанчлан нэхэмжлэгч талаас үнэлгээний талаарх гомдлыг 7 хоногийн дотор шүүхэд гаргасан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, үүнийгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй болно.

 

Иймээс хариуцагч талын хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлыг 7 хоногийн дотор шүүхэд гаргах хуулийн хугацаа өнгөрсөн гэх тайлбар үндэслэлтэй гэж шүүх үзсэн тул нэхэмжлэгч Ц.Г*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

3.7.Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШЗ2024/25447 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүхийн шийдвэр гарч хуулийн хүчин төгөлдөр болтол түдгэлзүүлсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд нэхэмжлэгч болон хариуцагч талаас бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр төлбөр авагч Капитрон банкийг татан оролцуулах хүсэлт гаргаагүй болохыг дурдав.

Хавтаст   хэрэгт   авагдсан   нотлох   баримтыг    Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх   тухай  хуулийн  40  дүгээр  зүйлийн  40.2 дах  хэсэгт   зааснаар   хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үнэлэв.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 757.1, 751.2 дугаар зүйлийг удирдлага болгон    ТОГТООХ нь :                                                                       

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасныг баримтлан Ц.Г*******гийн нэхэмжлэлтэй хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газарт холбогдох “*******-уул дүүргийн 10 дугаар хороо, - хороолол, *******гийн зам гудамж 62/1 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй 167.5 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэлтэй 400 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газрыг үнэлсэн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ц.Г*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

           

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.ОЮУНЖАРГАЛ