2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 191/ШШ2025/01039

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 05 191/ШШ2025/01039

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ...................дүүрэг, ......... дугаар хороо, ........................ гудамж .................... ХХК-ийн байр хаягт байрлах, ******* ХХК-ийн /РД: *******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .............. дүүрэг, .-р .......хороо, ........... чөлөө, ........ тоот хаягт байрлах ******* ХХК-д /РД: *******/ холбогдох

29,795,228 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.*******,

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.*******,

Гэрч Э.*******, Ө.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Л.Мэндбулган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Х. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани ******* ХХК-тай 2020 оны 08 сарын 04-ний өдөр -1 дугаартай орон сууц захиалан бариулах тухай гэрээ байгуулсан.

Уг гэрээний дагуу ******* ХХК нь гэрээнд заасан хугацаанд захиалсан орон сууцыг энгийн стандарттай хийж гүйцэтгэн 113,260,000 төгрөгийн үнээр тооцон бидний эзэмшил, өмчлөлд шилжүүлэн өгөх ёстой байсан ч хугацаандаа хүлээлгэн өгөөгүй ба орон сууц нь энгийн стандарт шаардлагад нийцээгүй биет байдлын доголдолтой байсан.

Гэрээний 2.7-д Гэрээнд дурьдсан уг байр нь энгийн стандарттай байна гэж заасан ба нэгэнт ажил гүйцэтгэх хугацаа дууссан, төлбөр бүрэн төлөгдсөн байхад тодорхойгүй шалтгаанаар орон сууцыг хүлээлгэн өгөхгүй байсан тул 2021 оны 02 сард орон сууцаа хүлээн авах талаар санаачлага гаргаж орон сууцыг үзэхэд стандарт шаардлага хангахгүй, хүн оршин суух тав тух хангагдаагүй, дотоод засал дутуу, хангалтгүй хийгдсэн, энгийн стандарт шаардлага хангахгүй байсан тул энэхүү доголдлоо 2021 оны 02 сард багтаан арилгах талаар шаардсан боловч хариу өгөөгүй.

Иймээс бид өөрсдөө зардлаа гаргаж нийт 12,239,928 төгрөгөөр барилгын засварын ажлаа хийж гүйцэтгэсэн. Үүний дараа засвар хийхэд гарсан зардлаа шаардсан боловч одоо болтол гаргаж өгөөгүй. Тухайн зардлыг нөхөн төлөх талаар удаа дараа шаардаж 2021 оны 12 сарын 09-ний өдөр албан бичиг хүртэл өгсөн боловч хариу арга хэмжээ аваагүй.

Гэрээний 4.1.2-т Захиалагч тал төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд байрыг захиалагч талын эзэмшил өмчлөлд шилжүүлнэ гэж заасан үүргийг ******* ХХК хүлээсэн.

Манай тал 2020 оны 08 сарын 05-ны өдөр тооцоо нийлж орон сууцны төлбөр тооцоог бүрэн барагдуулсан ба ажил гүйцэтгэх гэрээ дуусмагц орон сууцыг эзэмшил өмчлөлдөө авах үүссэн ба нөгөө талаас ******* ХХК орон сууцыг шилжүүлэн өгөх үүрэгтэй болсон. Энэхүү үүргийнхээ дагуу орон сууцыг 2020 оны 10 сарын 01-ний өдөр буюу ажил гүйцэтгэх хугацаа дууссанаар хүлээлгэн өгөх үүрэгтэй.

Гэрээний 4.1.7-д зааснаар гэрээний үүргийн хугацаа дууссанаар 6 сараас дээш хугацаагаар хэтэрсэн тохиолдолд 0,02 хувийн алданги тооцохоор тохирсон. Ингээд 2021 оны 04 сарын 01-ний өдрөөс хугацаа хэтрүүлсэн гэж үзэж орон сууцыг хүлээлгэн өгсөн буюу 2023 оны 05 сарын 15-ны өдөр хүртэл хоногийн алданги 17,555,300 төгрөг нэхэмжлэх эрх үүсээд байна.

Мөн орон сууцанд 36 сарын баталгаа өгсөн боловч баталгаат хугацаандаа ямар ч арга хэмжээ аваагүй.

Иймд ******* ХХК-иас орон сууцны засварын зардалд 12,239,928 төгрөг, алданги 17,555,944 төгрөг, нийт 29,795,228 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.******* шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* ХХК-ийн орон сууцны засварын зардал 12,239,928 төгрөг, алданги 17,555,944 төгрөг, нийт 29,795,228 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.

******* ХХК нь манай компаниас авах орон сууцны дотоод заслын материалыг манай компанийн барилгын зураг төсөвт заагдсан нийт барилгад хэрэглэж байгаа материалаар хийлгэхээс өөрсдөө татгалзаж, өөрсдийн сонгосон матрериалаар хийлгүүлэхээр болж дотоод заслын материалыг өөрсдөө нийлүүлсэн.

Дотоод заслын материалыг ******* ХХК өөрсдөө гаргаж өгөх хүсэлтээ гаргасан тул орон сууц захиалан бариулах гэрээнд заасан орон сууцны үнэ болон бетон зуурмаг худалдах, тээвэрлэлтийн гэрээний үнэд өөрчлөлт орохгүй гэсэн тул манай компани нь ******* ХХК-ийн дотоод заслын зургаар тэдний материалаар ажлыг гүйцэтгэсэн.

Нэхэмжлэлд бичсэн шиг дотоод засалтай холбоотой материалыг ******* ХХК өөрсдөө сонгож, гарсан зардлыг ******* ХХК төлөх байсан бол үүнийг зөвшөөрөхгүй байсан. Тийм ч учраас бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэлтийн гэрээ болон орон сууц захиалан бариулах гэрээний төлбөр, үнийн зохицуулалтад өөрчлөлт оруулаагүй.

Уг төлбөрийг манай компани төлөх нөхцөлд орон сууцны үнэ 113,260,000 төгрөгөөс зардал, ашгийн тооцоо зөрөх байсан. ******* ХХК нь өөрсдөө хэрэгцээ, шаардлага, зардал, тооцоогоо гарган эрсдэлээ тооцон өөрсдийн хүсэл шаардлагад нийцүүлэн тухайн барилгад ашигласан материалаар биш өөрсдийн сонгосон материалаар хийлгэсэн.

Манай компанийн хүлээлгэн өгсөн орон сууц нь улсын комисс хүлээн авсан биет байдлын доголдолгүй үл хөдлөх эд хөрөнгө байсан.

******* ХХК-ийн шаардсан зардлын баримт нь өөрсдийнх нь саналаар гүйцэтгэсэн ажлын материалын зардлын баримтууд байх ба ажлын хөлсний гэх баримт нь ямар барилгад ямар засалд зориулж төлсөн нь тодорхойгүй байна.

Орон сууц захиалан бариулах гэрээнд заасан дүүргийн ,,,,,,,,-р хороонд баригдаж буй хотхоны 5 дугаар блок орон сууцанд 2021 оны 06 сарын 15-ны өдөр улсын комисс ажиллаж ковидын нөхцлөөс хамаарч 2022 оны 02 сарын 15-ны өдөр барилгыг улсын комисс хүлээж авсан.

Уг барилгад орон сууц захиалсан айлууд байрандаа нүүн орж 2022 оны 05 сараас үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг авч эхэлсэн ба нэхэмжлэгч ******* ХХК ч гэсэн 2022 оны 05 сарын 11-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт материалаа бүрдүүлэн өгсөн.

Иймд нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч ******* ХХК нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хотхон, 80,9 м.кв талбай бүхий орон сууцанд хийсэн засварын ажлын зардал, материалын тооцоо, засварын зардлын баримтууд,

******* ХХК-д хүргүүлсэн 2021 оны 12 сарын 09-ний өдрийн 12/02 тоот мэдэгдэл, мөн ******* ХХК-д хүргүүлсэн 2022 оны 11 сарын 10-ны өдрийн тоот албан бичиг,

Бетон зуурмагийн гэрээний бартерт авсан хотхоны орон сууцыг хүлээж авах үеийн нөхцөл байдлын танилцуулга гэрэл зургууд зэрэг нотлох баримтуудыг ирүүлжээ.

 

Хариуцагч ******* ХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, хариу тайлбар, 2020 оны 06 сарын 15-ны өдөр байгуулсан бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэлт гүйцэтгэлийн гэрээний хуулбар,

******* ХХК болон ******* ХХК нарын хооронд 2020 оны 08 сарын 04-ний өдөр байгуулагдсан орон сууц захиалан бариулах гэрээний хуулбар /нотлох баримтын шаардлага хангаагүй/,

дүүрэг, 4-р хороо, Арцатын ам, ийн зам тоот үйлчилгээтэй орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргахад шаардлагатай баримтуудыг захиалагчдад хүлээлгэн өгсөн баримт,

******* ХХК-ийн 2022 оны 05 сарын 05-ны өдрийн 05/02 тоот орон сууц захиалах гэрээг шилжүүлэх тухай хүсэлт, 2022 оны 02 сарын 07-ны өдрйн тоот барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Шүүхийн журмаар:

2024 оны 05 сарын 14-ний өдрийн 13648 дугаар бүхий шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч ******* ХХК-иас ******* ХХК-тай байгуулсан гэх 2020 оны 08 сарын 04-ний өдрийн орон сууц захиалан бариулах тухай 26/08-04-1 тоот гэрээний хуулбарыг,

2024 оны 05 сарын 31-ний өдрийн дугаар бүхий шүүгчийн захирамжаар дүүргийн бүртгэлийн хэлтсээс дүүргийн 4-р хороо, 5-р блок, 2-р орц, 3D E тип буюу дүүргийн 4-р хороо, хотхон, -71 тоот орон сууцыг захиалан бариулсан 2020 оны 08 сарын 04-ний өдрийн орон сууц захиалан бариулах гэрээг нотлох баримтаар гаргуулахаар тус тус шийдвэрлэжээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Өү Юу Жи Си Си Си Си ХХК-д холбогдуулан 29,795,228 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

/Захиалан бариулсан орон сууцны биет байдлын доголдол арилгахад зарцуулсан засварын материал, ажлын хөлс 12,239,928 төгрөг,

-Орон сууц хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсэн алданги 2021.04.01-ний өдрөөс 2023 оны 05 сарын 15-ны өдөр хүртэл 17,555,300 төгрөг/

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-тай 2020 оны 08 сарын 04-ний өдөр байгуулсан -1 тоот орон сууц захиалан бариулах гэрээ байгуулан бариулсан дүүрэг, 4-р хороо, 5-р блок, 2-р орц, 3D Е тип буюу дүүрэг, 4-р хороо, хотхон, -71 тоотын 80,9 м.кв орон сууцны доголдлыг арилгахад 12,239,928 төгрөгийн дурдсан зардлыг гаргасан гэж тайлбарлалаа. Үүнд:

-2021.03.05-ны өдөр, 400,000 төгрөг, өрөөнд хана өрөх, өрлөгийн хөлс, материал авах,

-2021.06.11-ний өдөр, 1,719,000 төгрөг, плита худалдан авсан,

-2021.06.11-ний өдөр, 4,129,600 төгрөг, ламинатор, хүрээ худалдан авсан,

-2021.06.17-ны өдөр, 876,483 төгрөг, ханын цаас худалдан авсан,

-2021.06.30-ны өдөр, 20,000 төгрөг, плита тээвэрлэн хүргэсэн зардал,

-2021.08.03-ны өдөр, 113,000 төгрөг, цахилгаан утасны шилжүүлэх хийх, ажлын хөлс, материалын зардал,

-2021.09.10-ны өдөр, 65,000 төгрөг, заслын ханын цаас нэмж авсан,

-2021.09.10-ны өдөр 100,000 төгрөг, заслын ханын цаас нэмж авсан,

-2021.09.28-ны өдөр, 42,000 төгрөг, паркет шалны зөөлөвч дэвсгэр авсан,

-2021.09.29-ний өдөр, 203,500 төгрөг, шалны паркет авсан,

-2021.12.27-ны өдөр, 2,600,000 төгрөг, байр засварын ажлын хөлс,

-2022.01.15-ны өдөр 1,577,095 төгрөг, байрны засварын материал авсан,

-2022.01.19-ний өдөр 394,250 төгрөг, байрны засварын материал авсан гэжээ.

 

Гэрч Э.******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:

Би 2020 оноос ******* ХХК-д гэрээгээр барилгын засал хийдэг байсан. 2023 оноос тус компанид механик инженерээр ажиллаж байна. ******* ХХК тухайн үед надад манайх материалаа өгсөн, эдний компани чанаргүй гүйцэтгэл хийсэн байна гэж хандсан.

дүүрэг, ийн зам, хотхон, 2 давхрын 100 гаран м.кв орон сууцанд засвар хийсэн. ******* ХХК ханын цаас, паркет, плита зэргийг ******* ХХК-д авч өгсөн байсан ба эдний компани чанаргүй гүйцэтгэл хийсэн байсан.

Хаалганы амалгаа дутуу байхад ханын цаас наасан байсан. Ханын цаас нь гэрэлтээд, 2 өөр өнгөтэй харагдаж байсан. Ханын цаасыг бүгдийг хуулсан. Зочны өрөө, гал тогоо 2-ыг тусгаарласан хана байсан. Дунд нь зочны өрөө талаасаа нүх байхад нүхийг битүүлж дүүргэлт хийгээгүй ханын цаас наасан байсан.

Өмнө нь шавраар юм уу, заслын материалаар тэгшилгээ хийн, тэгш гадаргуу дээр суулгавал тавилгын харагдац зөв гардаг. Тэр хана далий байсан. Гаднаас эмульс, замаск аваад гэрэлтэж байгаа ханан дээр замаск татаад, зүлгүүр хийн далий ханыг шавраар тэгшилсэн. Зочны өрөөнд гарсан дөрвөлжин нүхийг дүүргэлт хийж нөхсөн.

Тоолуур тавилга суух хэсэгт суугдсан байсныг нэмж аваад суулгасан. Надад харуулсан 86-103 хуудас дахь зургууд 2020 оны 11 дүгээр сар орчимд гүйцэтгэл нь дутуу хийгдсэн үеийн зургууд байна.

2021 оны 12 сарын 06-ны өдөр хийгдсэн ажлууд, 16 хоногийн гүйцэтгэлтэй байсан. Би дансаараа 2,600,000 төгрөг авсан. Урьдчилгаа, үлдэгдэл төлбөр эсэхийг сайн хэлж мэдэхгүй байна. ******* ХХК-иас Э.*******, Грийн Арт заслын ажлын хөлс гэсэн байна. 2021 оны 12 сарын 27-ны өдөр байна. 3,4 жилийн өмнөхийг нарийн санахгүй байна. Би жилээ андуурсан байна. 2021 оны 12 сарын засвар хийх үеийн зураг байна гэжээ.

 

Гэрч .Ө.******* шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ:

Би 2022 онд ******* ХХК-д ажиллаж байхдаа орон сууц захиалгын гэрээг бусадтай байгуулж байсан. дүүрэг, 4-р хороо, 5-р блок, 2-р орцны Д Е тип гэсэн орон сууц захиалгын гэрээг ******* ХХК-тай байгуулсан.

D E тип гэдэг нь 1 өрөө болон 2 өрөө байрыг нийлүүлээд 3 өрөө болгосон гэсэн үг ба ******* ХХК 2 байр нийлүүлж 3 өрөө байр болгож авч байсан.

Тухайн барилгад 2021 оны 06 сарын 15-ны өдрөөс улсын комисс ажиллаад 2022 оны 02 сарын 07-ны өдөр барилгыг хүлээж авсан акт гарсан. ******* ХХК-ийн авсан байр тоот болсон ба 80,9 мкв орон сууц.

Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг захиалагч өөрөө гаргуулах ба тухайн үед айлуудад өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардлагатай материалыг бүрдүүлэн хүлээлгэж өгч байсан.

Хэзээ материалаа авсныг баримтжуулан тухайн хүмүүсээр гарын үсгийг нь зуруулаад он, сар, өдөр бичээд авч үлдэж байсан. ******* ХХК-ийн 71 тоотын бүртгэлд өгөх материалыг 2022 оны 05 сарын 11-ний өдөр хүлээн авсан.

Захиалан бармиулах гэрээ 2020 онд ******* ХХК-тай байгуулагдаж байсан ба сүүлд ******* ХХК гэрээгээ өөр хүний нэр дээр шилжүүлэх хүсэлт гаргаад өөр хүний нэр дээр авч байсан. овогтой ий нэр дээр гэрээг шилжүүлж авсан. Шилжүүлэх гэрээг би байгуулсан. гэжээ.

 

Нэхэмжлэгч буюу нийлүүлэгч ******* ХХК нь хариуцагч буюу захиалагч ******* ХХК-тай 2020 оны 06 сарын 15-ны өдөр бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэлт гүйцэтгэлийн гэрээ байгуулан нийлүүлэгч тал захиалагчид ирүүлсэн захиалгын хуваарийн дагуу 2020 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд гэрээний 2.1-т заасан марк, хэмжээ, үнэ бүхий нийт 642,600,000 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлэх,

Захиалагч тал бэлэн болон шилжүүлгээр 321,622,000 төгрөгийг төлөх, бартераар 320,978,000 төгрөг төлөхөөр,

Бартераар төлбөр төлөхдөө дүүрэг, Цэлмэг хотхон, 87-р байр, 55 тоотын 83,5 м.кв байрыг 140,000,000 төгрөг, дүүрэг, 4-р хороо, ийн зам, апартмент 80,09 м.кв байр 1 ширхэг, 46,64 м.кв байр 1 ширхэг, 1 м.кв-ийн үнэ 1,400,000 төгрөг байна хэмээн тус тус харилцан тохиролцсон байна.

Дээрх гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

/ХХ-ийн 61-62 дугаар тал/

 

Мөн дээрх гэрээний талууд болох ******* ХХК, ******* ХХК нар уг өдрөө буюу 2020 оны 08 сарын 04-ний өдөр -1 тоот орон сууц захиалгын гэрээ байгуулан ******* ХХК нь дүүрэг, 4-р хороо, 5-р блок, 2-р орц, 3 D E тип, 3 өрөө, 80,09 м.кв бүхий 113,260,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг 2020 оны 03-р улирал багтаан гүйцэтгэн ******* ХХК-д хүлээлгэн өгөхөөр тохиролцсон талаар талууд хэн аль тайлбарлаж байх ба зохигчид энэ талаар маргаагүй.

Гагцхүү хожим тухайн орон сууцыг ******* ХХК нь М.ий нэр дээр шилжүүлсэн тухайд хэн аль нь маргаагүй.

/ХХ-ийн 63-65 дугаар тал/

 

дүүргийн 4-р хороо, ******* ХХК-ийн захиалгатай 102 автомашины дулаан зогсоолтой, үйлчилгээтэй, 416 байр сууц, аялал жуулчлалын зориулалттай барилга байгууламжид 40 хүний бүрэлдэхүүнтэй барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комисс 2021 оны 06 сарын 25-ны өдрөөс ажилласан ба 2022 оны 02 сарын 07-ны өдрийн дугаар бүхий актаар тухайн барилгыг ашиглалтанд оруулахаар шийдвэрлэжээ.

/ХХ-ийн 114-119 дүгээр тал/

 

Хариуцагч тал ковид 19 цар тахлын нөхцөл байдлаас үүдэн ашиглалтанд оруулах хугацаа хойшлогдсон хэмээн тайлбарласан ба Монгол улсын Засгийн газрын 2020 оны 11 сарын 11-ний өдрийн 178 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоол, 2020 оны 11 сарын 15-ны өдрийн 181 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгах тухай тогтоол,

2020 оны 11 сарын 29-ний өдрийн 194 дугаартай Бэлэн байдлын зэргийг бууруулах тухай тогтоол, 2020 оны 12 сарын 09-ний өдрийн 209 дугаартай Бэлэн байдлын зэргийг бууруулах тухай тогтоол,

2020 оны 12 сарын 21-ний өдрийн 226 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоол, 2021 оны 01 сарын 04-ний өдрийн 1 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай тогтоол, түүний хавсралт,

2021 оны 02 сарын 10-ны өдрийн 27 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэх тухай тогтоол, түүний хавсралт, 2021 оны 04 сарын 08-ны өдрийн 91 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоол,

2021 оны 04 сарын 23-ны өдрийн 104 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай тогтоолуудаар 2020, 2021 онуудад нийслэл хот нийтдээ 9 удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн б бөгөөд энэ тухай эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем www.legalinfо.mn, Монгол улсын Засгийн газрын www.mongolia.gov.mn сайтуудад тус тус байршиж байх ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар нийтэд илэрхий баримт тул дахин нотлох шаардлагагүй.

2021 оны 04 сарын 23-ны өдрийн 104 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай тогтоолоор коронавируст халдварын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны 05 сарын 08-ны өдрийн 06:00 цаг хүртэл сунгажээ.

 

Ийнхүү барилгыг ашиглалтанд оруулахаар шийдвэрлэгдсэний дараагаар ******* ХХК нь орон сууцны барилгыг захиалагч иргэдэд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардлагатай бичиг баримтуудыг хүлээлгэн өгч эхэлсэн ба ******* ХХК нь 2022 оны 05 сарын 11-ний өдөр тухайн баримтуудыг хүлээн авсан ба энэ талаар талууд мөн маргаагүй.

/ХХ-ийн 109-112 дугаар тал/

 

******* ХХК нь 2022 оны 05 сарын 05-ным өдөр 05/02 тоот Орон сууц захиалах гэрээг шилжүүлэх тухай хүсэлт-ийг ******* ХХК-д хүргүүлсэн ба уг хүсэлтэд:

-******* ХХК болон ******* ХХК-тай 2020 оны 06 сарынэ 15-ны өдөр БЗ/03 тоот бетон зуурмагр худалдах, худалдан авах болон тээвэрлэлт гүйцэтгэлийн гэрээ байгуулан хамтран ажилласан билээ.

Гэрээнд заагдсан төлбөр тооцоо дуусаж 2 тал тооцоо нийлж баталгаажуулсан тул тус гэрээний 4.4-т заасан бартер ******* ХХК болон_ ******* ХХК-тай 2020 оны 08 сарын 04-ний өдөр орон сууц захиалан бариулах тухай 20/0804-1 дугаартай гэрээ байгуулж, дүүрэг, 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны 5-р блок буюу -р байрны 2-р орцны 3-р давхрын 71 тоот, 3 өрөө, 80,9 м.кв талбайтай орон сууцны байрыг хүлээн авсан билээ.

Манай компани энэхүү байрны өмчлөх эрхийн гэрчилгээг регистрийн дугаартай овогтой ий нэр дээр гаргуулах хүсэлт гаргаж байна.

Манай компани М.тэй зохих төлбөр тооцоог бүрэн хэмжээгээр гүйцэтгэсэн бөгөөд аливаа хэлбэрийн маргаангүй гэжээ.

/ХХ-ийн 113 дугаар тал/

 

Захиалагч ******* ХХК дүүрэг, 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны 5-р блок буюу -р байрны 2-р орцны 3-р давхрын 71 тоот, 3 өрөө, 80,9 м.кв талбайтай орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг М.ий нэр дээр гаргуулах хүсэлт гаргасны дагуу талууд 2022 оны 05 сарын 05-ны өдрөөр бус 2020 оны 08 сарын 04-ний өдөр -01 тоот орон сууц захиалгын гэрээг М.ий нэр дээр шилжүүлэн байгуулсан бөгөөд энэ талаар зохигчид мөн маргаагүй.

/ХХ-ийн 76-80 дугаар тал/

 

******* ХХК-ийн бартерт тооцон авсан дүүрэг, 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны 5-р блок буюу -р байрны 2-р орцны 3-р давхрын 71 тоот, 3 өрөө, 80,9 м.кв талбай бүхий орон сууцыг 2022 оны 02 сарын 07-ны өдөр барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комисс хүлээн авсан ба үүнээс өмнө захиалагч өөрийн хүсэлд нийцүүлэн өөрийн зардлаар тухайн орон сууцанд хийсэн засварыг биет байдлын доголдолтой байсан гэж үзэхгүй.

Мөн ******* ХХК тухайн барилгыг улсын комисс хүлээж авахаас өмнө гэрээний биет байдлын доголдолтой байгаа талаар хүсэлт гаргаж байсныг хүлээж авах боломжгүй бөгөөд хэргийн 92-107 дугаар хуудсанд буй орон сууцыг хүлээж авах үеийн доголдлын гэрэл зургууд хэдий хугацааных болох нь тодорхойгүй тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй.

/ХХ-ийн 5-45 дугаар тал/

 

Мөн ******* ХХК нь орон сууц захиалгын гэрээний дагуу хугацаандаа орон сууцыг хүлээлгэн өгөөгүй хэмээн 2021 оны 04 сарын 01-ний өдрөөс орон сууцыг хүлээлгэн өгсөн 2023 оны 05 сарын 15-ны өдөр хүртэл хоногийн алданги 17,555,300 төгрөг нэхэмжилсэн бөгөөд ******* ХХК нь тухайн орон сууцыг М.д шилжүүлэн энэ тухайгаа хүлээн зөвшөөрч захиалгын гэрээг нөхөн байгуулсан тул алданги шаардах эрхгүй.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ,

Мөн хуулийн 232 дугаар зүйлийн,232.4... алданги ... гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй,

232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ,

227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж тус тус заажээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3-т заасан үндэслэлүүд тогтоогдохгүй байх тул хариуцагч Өү Юу Жи Си Си Си Си ХХК-д холбогдох 29,795,228 төгрөг гаргуулах тухай ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3-т заасан үндэслэлүүд тогтоогдохгүй байх тул хариуцагч ******* ХХК-д холбогдох 29,795,228 төгрөг гаргуулах тухай ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 306,927 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН