Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 197/ШШ2025/00980

 

     

 

 

 

 

 

 

 

 

 

   *******0*******5             0*******               10                                           1**************/ШШ*******0*******5/00*******80

 

 

 

  Зохигч талуудын  эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Оюунжаргал би,

 

 Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг,******* дугаар хороо, 5 дугаар хороолол /14*******51/ Сөүлийн гудамж 11/1-р байр, 6 давхарт байрлах “Б******* ББСБ ” ХХК /регистрийн дугаар:5*******/-ийн нэхэмжлэлтэй, 

 

 Хариуцагч: Хан-уул дүүрэг, ******* дугаар хороо, 1******* хороолол, 3*******, 1******* тоотод оршин суух П******* овогт Б*******ийн Г******* /регистрийн дугаар:ТЕ*******3011831/-д холбогдох

 

“Зээлийн гэрээний үүрэгт 1,81*******,816,18 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Бизнес Инвест Девелопмент ББСБ ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ...1,81*******,816,18 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

*******.Зохигчид шүүхэд эвлэрсэн эвлэрлийн гэрээнд:“Бизнес Инвест Девелопмент ББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй Б.Г*******д холбогдох  1,81*******,816,18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад талууд дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулж байна.Нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөллийн хөлс 166,000 төгрөгийг хасаж,үлдэх 1,641,816,18 төгрөгийг хариуцагч Б.Г******* нь төлөхийг хүлээн зөвшөөрч, дараах хуваарийн дагуу төлөхөөр тохиролцов. *******0*******5.04.15-нд 331,816,18  төгрөг, *******0*******5.05.15-нд 330,000  төгрөг,*******0*******5.06.15-нд 330,000  төгрөг, *******0*******5.0*******.15-нд 330,000  төгрөг, *******0*******5.08.15-нд 330,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулж байна.Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Бизнес Инвест Девелопмент ББСБ” ХХК нь хариуцагч Б.Г*******д холбогдуулан “ Зээлийн гэрээний үүрэгт 1,81*******,816,18 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад: Нэхэмжлэгч тал  нэхэмжлэлийн шаардлага болох 1,81*******,816,18 төгрөгөөс 166,000 төгрөгийг татгалзаж, зохигчид 1,641,816,18 төгрөгт эвлэрч, хариуцагч Б.Г*******ас  төлбөрийг: *******0*******5.04.15-нд 331,816,18 төгрөг,

         *******0*******5.05.15-нд 330,000 төгрөг,

         *******0*******5.06.15-нд 330,000 төгрөг,

         *******0*******5.0*******.15-нд 330,000  төгрөг,

         *******0*******5.08.15-нд 330,000  төгрөгөөр  тус тус төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй ба төлбөр төлөх хугацаан дээр харилцан тохиролцсон байна.

Иймд Зохигч талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 44,100 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, эвлэрсэн үнийн дүн болох 1,641,816,18 төгрөгт тооцогдох улсын тэмдэгтийн хураамж 41,*******1*******,6         төгрөгөөс улсын тэмдэгтийн хураамжид *******0,6**************,*******8 төгрөгийг хариуцагч Б.Г*******ас, улсын төсвөөс *******0,6**************,*******8 төгрөгийг буцаан гаргуулан  нэхэмжлэгч “Бизнес Инвест Девелопмент ББСБ” ХХК-д тус тус олгов.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн  *******4.*******, *******5, *******58 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

  1. “Бизнес   Инвест  Девелопмент” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч

Б.Г*******д холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 1,81*******,816,18 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 44,100  төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Г*******ас улсын тэмдэгтийн хураамжид *******0,6**************,*******8  төгрөгийг улсын төсвөөс *******0,6**************,*******8 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч “Бизнес Инвест Девелопмент ББСБ” ХХК-д  тус тус олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Г******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

 

 

 

                                        ШҮҮГЧ                                    Х.ОЮУНЖАРГАЛ