Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 197/ШШ2025/00323

 

 

 

 

 

 

 

     

 

    

    2025            01             23

      

        

 

 

 

         

 

                                  

 

                                    

           197/ШШ2025/00323

                                   

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Оюунжаргал би,

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 9 дүгээр хороо, ******* 19 дүгээр гудамж,325 тоотод ******* овогт *******ын Б******* /регистрийн дугаар:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******  дүүрэг, 5 дугаар хороо, 25  дугаар  гудамж 300 б  тоот хаягт оршин суух Боржигон овогт *******ы Н******* /регистрийн дугаар:*******/-д холбогдох

 

“ Цахилгааны төлбөрт 643,892 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ц.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ... Цахилгааны  төлбөрт 643,892  төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Н.Н******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Цахилгааны төлбөр 643,892 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 1 сарын хугацаанд буюу 2025 оны 02 сарын 21-ний дотор төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч Ц.Б******* нь хариуцагч Н.Н*******д холбогдуулан “Цахилгааны төлбөрт 643,892 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Н******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 643,892 төгрөгийн төлбөрийг 2025 оны оны 02 сарын 21-ний дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байна.

 

Иймд Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 19,697 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н.Н*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 9,848,5 төгрөгийг, улсын төсвөөс 9,848, 5 төгрөгийг буцаан гаргуулан  нэхэмжлэгч Ц.Б*******д тус тус  олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 758 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

         1. Нэхэмжлэгч Ц.Б*******н нэхэмжлэлтэй хариуцагч Н.Н*******д холбогдох “Цахилгааны төлбөрт 643,892 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 19,697 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н.Н*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 9.848,5 төгрөгийг, улсын төсвөөс 9.848, 5 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч Ц.Б*******д тус тус  олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Н******* нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                 Х.ОЮУНЖАРГАЛ