Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 61

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

           улсын яллагч Г.Мөнхбаяр,

шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг /ҮД:1-484/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Г.М-д холбогдох эрүүгийн 201726030264 дугаартай, 187/2017/0331/Э индекстэй хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, О овогт Г.М

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.М нь нэр бүхий иргэдээс “... улсын виз гаргаж өгнө” гэж хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар:

1. 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Э.Б-с ... улсын виз гаргаж өгнө, чамайг “...” нэртэй хамтлагийнхаа бүжигчнээр элсүүлэн авч ... улс руу тоглолтоор хамт авч явна гэж ... тоот дансаар хүлээн авч 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2016 оны 9 дүгээр сараас 11 дүгээр сарын хооронд иргэн Р.Б-с “таны хоёр хүүхдийг “...” нэртэй хамтлагт гишүүнээр элсүүлж аваад ... улс руу авч явна, бичиг баримтуудыг нь бүрдүүлж өг” гэж 5.050.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2016 оны 9 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд иргэн Б.М-с “... улсын виз гаргаж өгнө, хамтлагт гишүүнд багтааж авч явна” гэж 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2016 оны 9 дүгээр сард иргэн Ч.У-с “... улс руу гаргаж өгнө. “...” нэртэй хамтлагт гишүүнээр элсүүлж байгаад ... улс руу тоглолтоор явахдаа авч явна” гэж 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2016 оны 10 дугаар сард иргэн Ц.О түүний эхнэр С.О нарт “... улсын виз гаргаж өгнө, манай хамтлагаараа ... улс руу 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тоглолтоор явна, манай хамтлагийн нэр дээр явчих, урилга захиалж өгнө” гэж 4.915.000 төгрөгийн хохирол учруулсан,

6. 2017 оны 01 дүгээр сард иргэн Ж.У-д “... улс руу хамтлагийнхаа гишүүнээр элсүүлж авч явна, ... улсын элчингийн газарт таньдаг хүндээ мөнгө өгнө” гэж 3.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр иргэн Д.А-с “... улс руу гаргаж өгнө, “...” нэртэй хамтлагийнхаа гишүүнээр элсүүлж байгаад ... улс руу тоглолтоор явахдаа авч явна” гэж 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. 2016 оны 12 дугаар сард иргэн Б.Н-н ээж М.Э-с “... улс руу гаргаж өгнө, “...” нэртэй хамтлагийнхаа гишүүнээр элсүүлж байгаад ... улс руу тоглолтоор явахдаа авч явна” гэж хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

9. 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр иргэн С.Э-с “... улс руу гаргаж өгнө, “...” нэртэй хамтлагийнхаа гишүүнээр элсүүлж байгаад ... улс руу тоглолтоор явахдаа авч явна” гэж 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

10. 2016 оны 12 дугаар сард ирган Л.Д-г “... улс руу гаргаж өгнө, “...” нэртэй хамтлагийнхаа гишүүнээр элсүүлж байгаад ... улс руу тоглолтоор явахдаа авч явна” гэж хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

11. 2016 оны 12 дугаар сард иргэн Г.Г-с “... улс руу гаргаж өгнө, “...” нэртэй хамтлагийнхаа гишүүнээр элсүүлж байгаад ... улс руу тоглолтоор явахдаа авч явна” гэж хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

12. 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 01 дүгээр сарын хооронд иргэн С.Б-с “... улс руу гаргаж өгнө, “...” нэртэй хамтлагийнхаа гишүүнээр элсүүлж байгаад ... улс руу тоглолтоор явахдаа авч явна, ... элчингийн газар руу орж виз авах гэж байна” гэж хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар 5.000.000 төгрөгийг залилан мэхэлж авч бусдад нийт 37.565.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Г.М нь 2016 оны 9 дүгээр сараас 2017 оны 01 дүгээр сарын хооронд 12 удаагийн үйлдлээр нэр бүхий хохирогч нарт ... улсын виз найдвартай гаргаж өгнө, ... нэртэй хамтлагийнхаа гишүүнээр, бүжигчнээр элсүүлэн авч ... улс руу тоглолтоор хамт авч явна” гэж хэлэн итгэл төрүүлж, виз дарагдсан гэж фэйсбүүк хаягаар гадаад паспортын виз дарагдсан зураг явуулах, манай тоглолт хойшлогдсон, үлдэгдэл мөнгөө өгөхгүй бол визийг чинь гаргаж өгөхгүй байна гэх зэргээр төөрөгдүүлэн хуурч мэхлэн өөрийн болон бусдын дансаар мөнгө шилжүүлэн авч Э.Б-д 1.500.000 төгрөгийн, Р.Б-д 5.050.000 төгрөгийн, Б.М-д 2.800.000 төгрөгийн, Ч.У-д 3.000.000 төгрөгийн, Ц.О, С.О нарт 4.915.000 төгрөгийн, Ж.У-д 3.800.000 төгрөгийн, Д.А-т 2.000.000 төгрөгийн, Б.Н-д /М.Э-д/ 2.000.000 төгрөгийн, С.Э-д 2.500.000 төгрөгийн, Л.Д-д 2.500.000 төгрөгийн, Г.Г-д 2.500.000 төгрөгийн, С.Б-т 5.000.000 төгрөгийн буюу бусдад нийт 37.565.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

             1. Шүүгдэгч Г.М-н шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”...урьд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд үнэн зөв, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...Тус бүрт нь урилга захиалсан байсан. Хохирогч нар урилгаа авч байсан. 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдөр тоглолт хийхээр товлосон байсан. Гэвч хэт олон хүн гэдэг үндэслэлээр цуцлагдсан байгаа...Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, дахин гэмт хэрэг үйлдэхгүй. “...” хамтлаг үйл ажиллагаагаа явуулж байгаад оны өмнөөс больсон байгаа...100.000 төгрөг төлөхөөр шүүх хуралдаан дээр авчирсан боловч хохирогч Л.Д ирээгүй байна. Хохирогч Л.Д-тай сая шүүх хурлын өмнө утсаар холбогдсон. Хохирогч Л.Д-д 100.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж байна. Би Э.Б-с 1.500.000 төгрөг аваад 1.600.000 төгрөгийг төлж барагдуулсан байгаа. Э.Б хүүний 400.000 төгрөг нэхэмжилсэн байсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. Хохирогч Э.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Би 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Г.М гэдэг хүний ... дансруу Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо ... байх гэрээсээ интернет банкаар 800.000, 700.000-р шилжүүлсэн юм. Г.М гэдэг хүн намайг 14 хоногийн дотор ... улсруу гаргаж өгнө гэж хэлээд надаас нийт 1.500.000 төгрөг авсан...Г.М одоо удахгүй гаргаж өгнө гээд би тоглолтынхоо тов гарахаар чамайг ... руу гаргаж явуулна гэж хэлсэн. Тэгээд...чамд ...-с урилга захиалж авчруулж чи визинд орж тэгээд чамайг хамтлагийнхаа бүжигчин гэж хэлээд ... руу авч гаргана гэж хэлж байсан юм. Тэгээд...сураггүй байна. Надад нэг хэсэг Г.М чиний виз гарсан шүү гэж хэлээд яваад байсан юм...Удаа дараа залгахаар удахгүй явуулж өгнө гээд надад худлаа ярих болсон. Яг маргааш явуулна гээд худлаа ярьж эхэлсэн. Г.М-д итгэж байсан итгэлийг минь алдаж миний 1.500.000 төгрөгийг залилан мэхэлж авсан. Г.М сүүлдээ утсаа ч авахаа больсон. Өөр олон хүмүүсийг ... улс руу гаргаж өгнө гээд залилж мөнгийг нь авсан сураг сонсогдсон болохоор цагдаад хандсан юм...Би Г.М-д 1.500.000 төгрөгийг өгөхдөө амаар тохиролцсоноос биш гэрээ байгуулсан зүйл байхгүй...Надад гомдол санал байхгүй. Надаас залилан мэхэлж авсан 1.500.000 төгрөгөө буцааж өгсөн. Надад одоо учирсан хохирол байхгүй...найз Д.Г-р дамжуулж таньдаг болсон юм...Г.М-г таньдаг нэг хүнээс түүнийг ... улс руу хүн гаргаж өгдөг талаар нь сонсоод энэ талаараа надад хэлж байсан юм...мөнгөөө нэхсээр байгаад би 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Г.М-с 1.600.000 төгрөгийг бэлнээр хүлээж авсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 16-18, 231-232/

            3. Хохирогч Д.А-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2016 оны 10 дугаар сард би хамаатны залуу болох н.Б-н хамт Ц.Д гэх эмэгтэйтэй уулзаад ... улсын виз гаргаж өгнө гэхээр нь урьдчилгаа гэж бид хоёр хамтдаа 4.000.000 төгрөг бэлнээр Чингэлтэй дүүргийн ... орчим уулзаад өгсөн...20 хоногийн дараа виз чинь гарна гээд байсан боловч 20 хоногийн дараа виз нь гараагүй асуухаар удахгүй болноо л гээд байсан...2016 оны 12 дугаар сард визэнд...орсон. Тэгээд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр виз түдгэлзсэн хариу авсан...Ц.Д-тэй утсаар холбогдсон чинь...Г.М гэж хүн байгаа консул дотор нарийн бичгийн даргыг нь таньдаг...нэмээд сая сая төгрөг өгчих гэсэн. Тэгэхээр нь...өгөөгүй...Тэгээд бид хоёр Г.М-тэй холбогдоод материалаа бүрдүүлээд шинээр гадаад паспорт Ц.Д-р яриулж гаргуулж аваад Г.М-д өгүүлсэн...тэгээд гурван хоног өнгөрөөд ярьсан чинь наад асуудлаа та хоёр Г.М-тэй ярь гээд байсан. Та хоёрыг мөнгийг 4 сая төгрөгийг Г.М-д өгчихсөн гэж хэлсэн. Г.М өөрөө та хоёрын мөнгөний 4 сая төгрөгийн 2 сая төгрөгийг нь цаана консулд ажилладаг...хүндээ өгчихсөн 2 сая төгрөгийг нь би өөрөө ашигласан гээд байсан...Тэгээд сүүлдээ ээжтэйгээ...хамт...очиж Г.М-тэй...уулзсан чинь одоо удахгүй ээ гээд л байсан. Яагаад худлаа яриад байгаа юм бэ гэхээр...хүндээ өгөх мөнгөний асуудал байна одоо удахгүй ээ гээд байсан...Бас виз гарсан эсэхийг шалгадаг сайт байгаа тэр сайтаар шалгаад үзсэн ч болно гээд байхаар нь шалгаад үзсэн чинь болохгүй байсан...дараа нь ...-н элчинд ажилладаг хүнээр өөрсдөө виз гарсан эсэхийг нь шалгуулсан чинь 2016 оны 12 дугаар сарын 28-нд түдгэлзсэн хариу авсан байна өөр...ямар нэгэн мэдээлэл байхгүй байна хуулийн байгууллагад ханд гэж хэлсэн...Ц.Д бид хоёрыг өргөдөл өгсөнөөс хойш бид хоёрт 3 сая төгрөгийг буцааж өгсөн...Ямар ч байсан 3 сая төгрөг буцааж өгсөн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 65-66/

            4. Хохирогч Ж.У-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Би ... улс руу явж ажиллах гээд хэд хэд хөөцөлдөж үзсэн боловч бүтэхгүй байсан юм. Тэгээд энэ тухайгаа ... улсад ажиллаж амьдарч байгаа төрсөн эгч н.Д-д хэлтэл эгчийн танил найз нь нөхөртэйгөө хамт ... хамтлагийн ... Г.М-р виз гаргуулан ...-т очсон байгаа гээд Г.М-н ... гэсэн дугаарыг өгсөн. Би 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр уг дугаарлуу залгатал Г.М нь болно нэг хүний виз 3.800.000 төгрөгөөр гаргаж өгнө та гадаад паспортоо урилгын мөнгө болох 900.000 төгрөгийн хамт өгчих би одоо завгүй байна найзыгаа явуулчихъя паспортоо мөнгөтэйгөө өгөөд явуулчих гэхээр нь би олны танил хүн учир худлаа хэлэхгүй байх гэж бодоод за гээд зөвшөөрсөн. Өдөр 16 цагийн үед найз гэх нэг залуу Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... салоны гадна ирж надаас мөнгө болон гадаад паспорт аваад явсан...Г.М өөрөө надруу яриад таны визний тань өргөдөл ирчихсэн элчинд ажилладаг хүнд мөнгө өгөх ёстой 1.600.000 төгрөг хэрэгтэй гээд Г овогтой М-н ... гэсэн дансны дугаарыг өгөхөөр нь би 10 дугаар хорооллын ... банкнаас шилжүүлсэн...үлдэгдэл мөнгөө өгөхгүй бол виз гаргасан хүн нь таны визийг өгөхгүй байна би мөнгийг нь оруулж өгөөд таны паспортыг аваад ирье гэхээр нь би 1.300.000 төгрөгийг бэлнээр тоолж өгтөл...визийг тань аваад гараад ирье гээд орсон боловч гарч ирэхгүй 3-4 цаг гадаа хүлээлгэсэн...5 цаг орчим хүлээлгэж байгаад гарч ирээд нөгөө хүн маань амарчихаж маргааш өдөр цайны цагаар аваад өгье гэж байн гэхээр нь итгээд гэрлүүгээ харьсан...өөрийнхөө фэйсбүүк хаягнаас гадаад паспортон дээр виз дарагдсан зураг авч явуулсан. Би тамга нь дарагдаагүй байхаар нь чи хуурамч юм хийсэн байна би цагдаад мэдэгдлээ гэтэл манай ажил дээр миний гадаад паспортыг авчирч өгсөн. Паспортоо аваад үзтэл виз дарагдаагүй байсан. Тэгээд надаас уучлаарай таны мөнгийг  удахгүй өгнө гэж байгаад явсан. Тэгээд мөнгийг маань өгөхгүй зугтаад байхаар нь цагдаад өргөдөл өгсний дараа надад 500.000 төгрөгөөр 2 удаа 800.000 төгрөгөөр нэг удаа нийт 1.800.000 төгрөгийг буцааж өгсөн. Одоо надад 2.000.000 төгрөг өгөх дутуу байгаа...Ямар нэг гэрээ бол хийгээгүй. Өөрөө олны танил хүн байсан. Мөн ... хамтлаг ... руу явж тоглолт хийх гэж байгаа энэ шугамаараа 4-5 хүн авч явах гэж байгаа юм гэж итгэл төрүүлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 93-94, 246-247/

            5. Хохирогч Ц.О-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2016 оны 10 дугаар сард эхнэр С.О бид 2 ... улс руу явж ... гэж яриад эхнэртэй хамт ажилдаг байсан танил н.Б-д энэ талаар хэлтэл маш хямдаар виз гаргаж өгдөг хүн байгаа та 2 шууд өөртэй нь ярьчих гээд ... хамтлагийн ... Г.М-н ... гэсэн дугаарыг өгсөн. Манай эхнэр Г.М-тэй утсаар ярьтал 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр манайх хамтлагаараа ... улс руу тоглолт хийхээр явна та 2 яаралтай 6 сая төгрөг олчих тэгээд манай хамтлагийн нэр дээр явчих гэсэн. Бид 2-т яг одоо бол мөнгө алга гэтэл эхлээд урилганы мөнгө гэж нэг хүний 560.000 вон буюу 2.374.400 төгрөг авсан. Дараа нь хувиараа бизнес эрхэлж байгаа гэсэн баримт гаргуулахад хэрэглэх мөнгө гэж яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна дахиад 2.000.000 төгрөг нийт 4.700.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сард 3 удаа цувуулж авсан. Мөнгөө өгсөнөөс хойш утсаар юу болж байна гээд ярихаар эргээд яръя гээд салгаад байсан. 12 дугаар сарын сүүлээр виз гарсан гээд гадаад паспорт дээр виз дарагдсан зураг фэйсбүүкээр явуулсан...Энэ хооронд 2-3 удаа онгоцныхоо билетийг захиалаарай маргааш явна нөгөөдөр явна гэж худал хэлж онгоцны билет хүртэл захиалуулж байсан. Би уурлаад...визний чинь...хугацаа дуусчихлаа гэтэл ахаа уучлаарай наадах чинь анхнаасаа худлаа байсан шүү одоо удахгүй таны өрийг барагдуулна би байраа банкны барьцаанд тавьж байгаа хурлаар орчихсон удахгүй мөнгө аваад таны мөнгийг өгнө санаа зоволтгүй гээд худлаа яриад яваад байгаа...Ямар нэг гэрээ бол хийгээгүй. Өөрөө олны танил хүн байсан. Мөн ... хамтлаг ... руу явж тоглолт хийх гэж байгаа энэ шугамаараа та 2-той нийлээд 10 хүн авч явна гээд маш их хүнд итгэл төрүүлж ярьж байсан...мобайл банкаар өөрийн ... банкны дансаараа шилжүүлж байсан. Бэлэн мөнгө бол өгч байгаагүй...гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 114, 250/

            6. Хохирогч С.О-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2016 оны 6 дугаар сард ... ХХК-д ажилладаг н.Б гэх залуу намайг ...н төвд ажилдаг байхад над дээр ирээд ... явж ... уу элчинд таньдаг найдвартай хүн байгаа шүү ... сарын хугацаатай явбал нэг хүний 6 сая ... гэвэл 8 сая төгрөгөөр виз гаргаж өгнө гэхээр нь тухайн үедээ үнэтэй байна гээд нээх тоогоогүй. Би 9 дүгээр сарын сүүлээр ажлаасаа гараад байж байтал н.Б надруу ... яваач нөхөртэйгөө нийлээд урилгын мөнгө л өгчих...гээд байсан юм. Энэ үед манай нөхөр урагшаа бараанд яваад ирэхээр нь энэ тухай хэлтэл зүгээр юм байна тэгье гэсэн. Удалгүй ... хамтлагийн ... Г.М надруу өөрөө яриад та ... юм уу ... сараар явах юм уу гэхээр нь ... ээ ... сарын хугацаагаар нь л яваад ирье гэтэл хамтлагын ... гишүүн байгаа дээрээс нь хэдэн хүн нэмж аваад хамтлагийн бүрэлдэхүүн гэж гаргах гэж байгаа бид нар урилгаа захиалцан байгаа та 2 хоцрох гээд 11 дүгээр сарын 07-ны өдөр явна яаралтай урилгынхаа мөнгийг өгчих гэхээр нь 10 дугаар сарын 25-ны өдөр өөрт байсан 450.000 төгрөгөө эхэлж шилжүүлээд 10 дугаар сарын 29-ний өдөр нэмж 1.755.500 төгрөгийг Г.М-н ... дугаарын дансруу нь шилжүүлсэн...явах хугацаа нь болохоор нь яасан бэ гэтэл 12 дугаар сарын 09-ний өдөр ... хотод тоглолт хийхээр болчихлоо тоглолтоо дуусгаад явна гэсэн. Та 2 эд хөрөнгийн баталгаа гаргах хэрэгтэй...2.200.000 төгрөгөө өгчих...гэхээр нь 1.000.000 төгрөгийг эхэлж өгөөд үлдэгдэл 1.200.000 төгрөгийг нь цувуулж өгсөн. Тэгтэл бас өөрөө тоглолт хийх гэтэл мөнгөний хэрэг байна би таньд эргүүлээд өгье гэж худал хэлээд 300.000 төгрөг авсан. Ингэж уван цуван өгсөөр байгаад 4.915.000 төгрөгийг өгсөн байсан...та 2-ын юм болцон элчингээс таньруу яриагүй юу гээд байсан...виз дарагдсан зураг явуулаад та 2 одоо тийзний мөнгөө олоорой гэсэн...Ингэж явсаараа байгаад 02 дугаар сарын 25-нд визний хугацаа дуусахаар нь наад хугацаа чинь дуусчихлаа худлаа боллоо гэтэл тэглээ мөнгийг тань хүүтэй нь өгнө гэсэн...Би Г.М рүү дандаа өөрийнхөө утаснаас мобайл банкаар шилжүүлдэг байсан...Худал хэлж залилсанд нь маш их гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 116-117, 249/

            7. Хохирогч С.Э-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…би 2016 оны 9 дүгээр сард ... явахаар шийдээд материал бүрдүүлэхээр болсон. Өмнө нь би мөн...явахаар холбогдох материалуудыг бүрдүүлээд өгсөн боловч...түдгэлзсэн хариу авч байсан юм...хоёр дахь удаагаа материал бүрдүүлэхдээ өөрөө биш хүний тусламжийг авъя гэж бодоод Ц.Д гэдэг эмэгтэйг олж уулзсан...Ц.Д болноо нийт 5 сая төгрөг болно. Уг мөнгөө урьдчилгаа тавин хувийг нь эхэлж өгнө. Виз гарсаныхаа дараа үлдэгдэл тавин хувийг чинь өгнө гэж ярьсан...2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр би түүнд 2.500.000 төгрөгийг Ц.Д-ний ээжийнх нь ... гэсэн данс руу нь би өөрийнхөө ... гэсэн данснаас шилжүүлсэн...Тэгээд 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр надруу залгаад “элчингийн газар ажил ихтэй, виз дарагдах хугацаа чинь жаахан хойшлоод байнаа, он гартал хойшлох юм шиг байнаа, харин он гарахаар өмнө ... хамтлагийнхан тоглолтоор ... явах гэж байгаа, уг ... хамтлагийн ... Г.М нь миний найз байгаа юм, чи эдний хамтлагтай хамт явчих аа, ... хамтлагийнхан өөрсдөө чөлөөт визтэй тул энэ хүмүүсийн арын албаны ажилтан буюу тайзны нэг ажилтан нь болоод хамт явчих аа” гэж хэлсэн...”би бол Г.М-д итгэж байгаа, чамд хэрвээ ямар нэгэн...тохиолдох юм бол мөнгийг чинь би өөрөө гаргаж өгнө, найдвартай болно бүтнээ, ямар нэгэн юм болох юм бол би өөрөө батлан дааж байна, надад итгэ л” гээд байсан...би энэ үед Г.М-тэй уулзаагүй явж байсан юм. Түүнтэй утсаар л холбогдоод явж байсан...Би энэ үед Ц.Д, Г.М нарын хэлсэн үгэнд нь итгэсэн байсан...Ингэж явсаар байгаад он солигдож Г.М нь арай болохгүй байна, хугацаа хэрэгтэй байна гэж хэлээд хойшлоод л яваад байсан...Сүүлдээ би мөнгөө нэхсээр байсан тул Г.М нь миний ... гэсэн данс руу 1.200.000 төгрөгийг өөрийнхөө ... гэсэн данснаас 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлсэн. Түүний дараа мөн 02 дугаар сарын 23-ны өдөр дээрх данснаасаа надад 700.000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн...намайг хамтлагийнхаа арын албаны ажилтан болгож хилээр авч гаргахын тулд...урилга бичүүлж авсан гэсэн...Тэгээд тэр урилгынхаа зургийг нь надад фэйсбүүк чатаар Г.М нь явуулсан...Миний хувьд...маш их гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 238-241, 248, 3хх-ийн 4/

            8. Хохирогч Л.Д-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Г.М-тэй утсаар холбогдсон. Тэр үед Ц.Д-р дамжуулж Г.М-тэй холбогдсон...Ц.Д-тэй уулзаад “би ...-н виз гаргуулах гэсэн юм аа, материал бүрдүүлэх гэсэн юм” гэхэд “тэр болноо ажлын 20 хоногийн дотор материалыг чинь бүрдүүлж өгнө, нэг хүний 4 сая төгрөг болно, урьдчилгаа нь нэг хүний 2.500.000 төгрөг” гэж хэлсэн. Энэ үед би түүнд би ганцаараа биш миний эхнэр бас надтай хамт явах юм аа гэж хэлсэн. Ингээд бид хоёрын визний материал бүрдүүлэх мөнгө 2.500.000 төгрөг болсон. Үүнийг Ц.Д-д 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Ц.Д-ний ээж В.Ц-н ... гэсэн данс руу би өөрийнхөө ... гэсэн данснаасаа шилжүүлсэн...Ер нь бол ... руу явна, найдвартай, 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гэхэд явна шүү л гэж хэлж байсан...Ингээд  2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нь болсон. Ц.Д рүү залгатал тэрээр гар утсаа авахаа больсон. Харин 12 дугаар сарын 25-ны өдөр нь Ц.Д-тэй холбогдоход “түр хүлээж байгаарай, арай гараагүй байна, өнөөдөр орой гарах байх, маргааш орой гарна, нөгөөдөр яг гарна” гэж хэлээд хойшлуулаад байсан...тэр ... хамтлагийн Г.М гэдэг хүнтэй чинь уулзъя гэж хэлсэн. Тэгтэл хариулахдаа “... хамтлагийн дуучин Г.М нь та хоёроос гадна өшөө 4 хүн ... улс руу хамтлагийнхаа гишүүнээр авч гарах гээд байгаа юмаа, тэгтэл тэр 4 хүнийх нь хоёр хүнийх нь материал саатаад байгаа юмаа, тэр асуудлаас болоод хойшлоод байгаа юмаа” гэж хэлсэн...Тэгэхээр нь би “чи тэгвэл тэр дөрвөн байгаа хүнийхээ визийг гаргаж өгөхгүй бол би болилоо, өгсөн мөнгөө буцааж аваад асуудлаа өөрөө хөөцөлдлөө” гэж хэлсэн...2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Ц.Д нь над руу фэйсбүүк чатаар “виз чинь гарчихсан” гээд ... визний зураг явуулсан...Харахад жинхэнэ юм шиг байсан...уулзахаар болоод...уулзах гэтэл дахиад шалтаг хэлээд хойшлуулаад байсан...Нэг л сэжигтэй байхаар нь...зургийг нь сайн ажиглаад байсан чинь...тамга дарагдаагүй байсан...Түүний дараа цагаан сарын баярын дараа 3 дугаар сарын 03-ны өдөр Г.М-г дахиж олж аваад уулзсан. Тэгтэл Г.М нь “надад ирүүлсэн зургийг хуурамчаар хийж явуулсан юмаа, визний асуудал худлаа болсон” гэж үнэнээ хэлсэн...Тэгээд надад 2017 оны 3 дугаар сарын 04-ний өдөр...Г.М нь данснаасаа 2.000.000 төгрөг шилжүүлсэн...Харин үлдэгдэл 1.100.000 төгрөгийг гурав хоногийн дараа өгнө гэсэн...бүрдүүлсэн материалаа үзүүлж огт харуулаагүй. Материал бүрдүүлээд Г.М-д өгсөн л гэж ярьдаг...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 243-245/

            9. Хохирогч Г.Г-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Би 2016 оны 11 дүгээр сард ... улс руу явж ажиллахаар шийдсэн юм. Энэ үед миний танил Ц.Д нь надад хэлэхдээ “... хамтлагийн ... Г.М нь хамтлагийн гишүүдээ аваад... ... улс руу тоглолтоор явах гэж байгаа юмаа, хамтлагтаа хүн элсүүлээд аваад явах гэж байгаа юм” гэж хэлэхээр нь “найдвартай юм уу наадах чинь” гэхэд “тиймээ найдвартай” гэхээр нь би бас түүнд нь хамрагдахаар шийдсэн... ... хамтлаг гэхээр нь найдвартай байхаа л гэж бодсон юм. Зүгээр энгийн хүн ингээд явуулна гэсэн бол би мөнгөө өгөхгүй байсан...Ингээд 2016 оны 11 дүгээр сарын дунд үед Ц.Д нь надаас ... улсаас ... хамтлагийн Г.М урилга захиалах юм байна. Урилганы мөнгө нэг хүний 1.000.000 төгрөг болно, өгчих гэхээр нь данс руу нь шилжүүлж өгсөн юм. Ц.Д нь цаашаа Г.М-д өгсөн...Түүний дараа 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Г.М нь над руу фэйсбүүк чатаар харьцахдаа урилга чинь гарчихлаа, одоо 1.500.000 төгрөг өгөөрэй, визийг чинь авахад хэрэглэнэ гэж хэлээд дансаар авсан. Ингээд би нийтдээ 2.500.000 төгрөгийг Г.М-д өгсөн...Ингээд мөнгөө өгсөнийхөө дараа би нилээн удаан хугацааны турш Г.М-г хүлээсэн. Ярих болгонд Г.М одоо удахгүй боллоо, бүтнээ, маргааш болно, маргааш, маргааш гэж явсаар байгаад өдийг хүрсэн. Сүүлдээ за болъё наадах чинь худлаа юм байна, би мөнгөө авъя гэхэд өгнөө өгнө гэж хэлээд яваад байгаа...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 1-2, 3хх-ийн 5/

            10. Хохирогч Р.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Би ... дүүргийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг ... дүгээр ...-т ... ажилтай...миний дээрх ажилладаг ...т ... ажилтай Ч.У гэж эмэгтэй нь өөрийнхөө нөхөр Б.З, мөн ... Б.М нарын хамтаар ... хамтлагийн ... Г.М-д анх 2016 оны 9 дүгээр сард визний мөнгө гэж мөнгө өгцгөөсөн байсан. Үүнийг нь би тэр үед нь буюу 9 дүгээр сард Ч.У-с сонсож мэдээд мөн би материал болон холбогдох юмнуудыг бүрдүүлж Г.М-д өгсөн юм...анх бол дээрх хүмүүсээс мөнгө авахдаа “Манай ... хамтлаг... ... улсад тоглолт хийх гэж байгаа тэгээд хамтлагийнхаа бүрэлдэхүүнд та нарыг багтааж ... виз даруулж өгнө” гэж хэлж мөнгө авсан...би өөрийнхөө хоёр хүүхдийг хамруулаад хамт явж болох уу гэсэн. Ингээд Г.М-тэй Ч.У-р дамжуулж холбогдсон...ажлын хүмүүс Г.М-д итгээд мөнгө материалаа өгчихсөн, мөн түүнийг хамтлагаараа ... явах гэж байгаа юм чинь найдвартай гэж бодоод түүнд итгэсэн юм...Тэгээд би Г.М-н ... гэсэн данс руу нь 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр өөрийнхөө ... гэсэн дансаар 400.000 төгрөг шилжүүлсэн...Дараа нь 9 дүгээр сарын 26-ны өдөр 1 сая төгрөгийг түүний дээрх данс руу нь өөрийнхөө данснаас шилжүүлсэн. Мөн дараа нь 50.000 төгрөгийг энэ өдөртөө шилжүүлсэн. Мөн энэ үед Ч.У-с 150.000 төгрөгийг зээлж Г.М-н данс руу нь Ч.У-н дансаар шилжүүлсэн. Ингээд нийтдээ 1.600.000 төгрөгийг Г.М-н данс руу шилжүүлсэн. Энэ мөнгийг Г.М нь надаас авахдаа “болноо таны хоёр хүүхдийг хамтлагийнхаа гишүүнээр элсүүлж авч явж болно, нэг хүний 2.500.000 төгрөг болно. Хоёр хүүхдийн мөнгө 5 сая төгрөг болно” гэж хэлсэн...2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Г.М нь надаас 2 сая төгрөг авсан...Мөн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр...итгээд 1 сая төгрөгийг нь мөн өөрийнх нь данс руу шилжүүлж өгсөн...Ингээд нийтдээ 4.600.000 төгрөгийг түүнд дансаар шижлүүлж өгсөн...элчингийн хүнтэй арай уулзаагүй байна, дахиад хэсэг хойшлох хэрэгтэй байна, одоо удахгүй бүх материалуудаа холбогдох байгууллагад нь өгнө, одоо удахгүй, яг баталгаатай явна” гэж хэлдэг байсан. Тэгээд хүлээсээр байгаад 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Г.М нь Ч.У бид хоёртой өөрөө ирж уулзаад “за эхнээсээ би та нартай холбоотой ямар ч виз хөөцөлдөөгүй юмаа, би хүнд өртэй байж байгаад тэр өрөндөө та нараас авсан мөнгөө өгчихсөн юмаа, намайг ёстой уучлаарай ямар ч байсан би та нарт учруулсан хохирлоо барагдуулах арга хэмжээ авнаа” гэж хэлсэн...Би Г.М-д нийтдээ 5.050.000 төгрөг өгсөн. Өөрөөр хэлбэл 4.600.000 төгрөгийг дансаар 450.000 төгрөгийг болохоор бэлнээр өгсөн...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 4-5/

            11. Хохирогч Б.М-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Би ... дүгээр ...-т ... ажилтай. Мөн уг ...-т ажилладаг Ч.У гээд ... маань ... хамтлагийн ... Г.М гэж залуу хамтлагийнхантайгаа... улс руу явж тоглолт хийх гэж байгаа юм байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би үүнд нь хамрагдахыг хүсээд Г.М-н данс руу эхлээд 1 сая төгрөг хийсэн...2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн. Надаас 1 сая төгрөгийг ”эхлээд 1 сая төгрөг өгчих, таны бичиг баримтыг хөөцөлдөж байгаа юмны мөнгө шүү, эргүүлээд үүнийг чинь өгнөө” гэж хэлээд авсан. Дараа нь 1.660.000 төгрөгийг “визний материал хөөцөлдөх үедээ хэрэглэнэ” гэж хэлээд авсан. Энэ мөнгийг 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр авсан...Дараа нь 150.000 төгрөгийг бичиг баримтыг чинь цэгцлэхэд хэрэг болоод байна гэж хэлээд авсан. Зарим мөнгийг нь дансаар зарим мөнгийг нь бэлнээр авсан. Мөнгө авахдаа ... элчинд ажилладаг хүнээ хоолонд оруулна гэж хэлж, бичиг баримт хөөцөлдөнө гэж хэлээд мөнгө авдаг байсан. Одоо надад 2.800.000 төгрөгийн хохирол учирсан. Уг мөнгөө Г.М-с нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 6-7/

            12. Хохирогч Ч.У-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Би ... дүүргийн ... дүгээр ...-т дуу ... ажил хийдэг юм. Миний нэг танил П.М гэж залуу байдаг юм. П.М-той уулзахад “... хамтлагийн ... Г.М гэдэг залуу хамтлагаараа... улсад тоглолт хийх гэж байгаа, би хамт явах гэж байгаа” гэж хэлж байсан юм. Тэгэхээр нь би түүнд “тэгвэл эгч нь нөхөр Б.З-г хамт явуулчихъя аа болох уу” гэж асуухад Г.М-тэй уулз гээд түүний утасны дугаарыг надад өгсөн. Тэгээд....Г.М-тэй нүүр тулж уулзсан. Уулзсан өдрөө Г.М нь надад хэлэхдээ “би нэг хүний 3.500.000 төгрөгөөр гаргадаг юмаа” гэсэн. Харин би “арай үнэтэй байна” гэхэд “за яахав тэгвэл би таны нөхөр Б.З-г 1.500.000 төгрөгөөр гаргаж өгье” гэсэн. Энэ чинь найдвартай юм уу гэж асуутал “тийм ээ би бол яг найдвартай, би таны нөхрийг ... хамтлагийнхаа гишүүнээр элсүүлж байгаад ... улс руу тоглолтоор явахдаа хамт авч явна, өмнө нь би ... улсад ...-н сургуульд сурч байгаад ирсэн, өөрөө би бол ... хэлтэй та надад зүгээр зуун хувь итгээрэй би таньд зуун хувийн баталгаа өгч байна найдвартай” гэж хэлсэн учир би түүнийг үнэхээр ... хамтлагийн дуучин хүн худлаа хэлэхгүй байх гэж бодоод итгээд эхлээд 1.500.000 төгрөгийг нь өөрөөсөө гаргаж Г.М-н данс руу нь шилжүүлж хийсэн. Энэ 1.500.000 төгрөгийг миний нөхөр Б.З-г гаргаж өгнө гэж хэлээд авсан юм....дараа 9 дүгээр сардаа “миний гар утасны эрх дуусчихлаа та 150.000 төгрөг миний данс руу шилжүүлчих гэхээр нь 150.000 төгрөгийг данс руу нь шилжүүлж өгсөн...миний өмнө нь бүрдүүлж өгсөн визний материал...түдгэлзсэн хариу аваад гарч ирсэн...Тэгтэл Г.М нь “би наад асуудлыг чинь зохицуулж чадна, та надруу мөнгө шилжүүлчих, надад ... элчингийн газарт нэг таньдаг хүн байгаа юм, та хэрвээ надад өнөөдрийн дотор 1.100.000 төгрөгийг шилжүүлчих тэгэх юм бол энэ мөнгийг тэр хүндээ өгөөд...түдгэлзсэн хариуг мэдээллийн сангаас нь устгуулаад өгье, одоо ёстой яаралтай, хурдан наад мөнгөө миний данс руу хий” гэж хэлсэн...2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 1.100.000 төгрөгийг ... дугаарын данснаасаа шилжүүлж өгсөн. Ингээд нийт 2.750.000 төгрөгийг түүний данс руу нь шилжүүлж хийсэн. Мөн надаас бэлнээр машины бензины мөнгө гэж 100.000 төгрөгийг авсан...Г.М нь “одоо удахгүй болох гэж байна, одоо удахгүй та хэдийн визийг авах гэж байна, нөгөө ... элчингийн газарт таньдаг хүнтэйгээ уулзаж чадаагүй байна, манайх хамтлагаараа арай явах болоогүй байна, одоо болох гээд байна, та түр л хүлээчих, би ёстой найдвартай” гэж хэлээд л явсаар өдийг хүрсэн юм. Тэгээд...2017 оны 02 дугаар сард Г.М-тэй уулзаж “чи яасан бэ” гэхэд “уучлаарай эгчээ би таны нөхрийн талаар ямар ч материал бүрдүүлж элчингийн газарт өгөөгүй, мөн би таны визний түдгэлзсэн хариуг устгуулах талаар ямар ч арга хэмжээ аваагүй” гэдгээ хэлж өгсөн...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 10-11/

            13. Хохирогч С.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Ц.Д нь ... хамтлагийн ... Г.М гэдэг залуу байдаг юм байна. Тэрээр хамтлагаараа... улс руу явах юм байна. Тэгээд хүмүүсийг хамтлагийнхаа бүрэлдэхүүнд багтааж авч явах юм байна гэж хэлсэн. Ингээд би түүнд нь хамрагдахаар болсон...Ц.Д над руу залгаад 2.500.000 төгрөг байна уу эхээр нь би байгаа 2.500.000 төгрөгөө аваад ... элчингийн газрын гадаа ирсэн. Тэгэхэд Г.М нь миний мөнгийг тэр үед авахдаа маш үнэмшилтэй үнэнээсээ ярьж байгаа юм шиг “за яг одоо наад мөнгөө өгөөдөх, одоо би ийшээ ороод та нарыг визийг гаргуулах гээд байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд 2.500.000 төгрөгөө өгөхөд тэрээр мөнгийг аваад явсан...Тэгээд тэр чигээрээ алга болсон...2.500.000 төгрөгөө Г.М-с авсан...Ингээд би бүх мөнгөө эргүүлж авсан байгаа. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгү ээ...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 12-13/

            14. Хохирогч М.Э-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Миний хүү Б.Н нь одоо ... улсад ажиллаж, амьдарч байгаа. Яваад нилээд хугацаа өнгөрсөн байна. ... улс руу явахаасаа өмнө миний хүү Б.Н нь 2016 оны 9 дүгээр сард Ц.Д гэж эмэгтэйтэй холбогдож түүгээр ... улсын виз гаргуулна гэж 2.500.000 төгрөг өгсөн...Тэгээд Ц.Д нь хэсэг байж байгаад хүү Б.Н-д хэлэхдээ “визний асуудлыг чинь илүү найдвартай аргаар хөөцөлдөхөөр боллоо, ... хамтлагийн ... Г.М нь хамтлагаараа өнөө, маргаашгүй... улс руу тоглолтоор явах гэж байгаа юм байнаа чи Г.М-н данс руу нь 2.000.000 төгрөг хийчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь миний хүү Г.М-н данс руу 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр банк дээр очоод шилжүүлсэн...Ингээд Б.Н нь Г.М-с мөнгөө буцааж авахаар түүний хойноос хөөцөлдсөн боловч...мөнгийг нь өгөөгүй...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 14-15, 3хх-ийн 3/

            15. Иргэний нэхэмжлэгч Б.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Би Г.М-д охин Ц.Д-ний хэлсний дагуу нийт 13.700.000 төгрөгийг өгсөн...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 17/

            16. Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2016 оны 6 дугаар сард найз П.М-той уулзахад найз ... хамтлагийн ... Г.М нь ... улс руу хамтлагаараа явах гэж байгаа гэсэн. Чи явахгүй юм уу 2.000.000 төгрөгөөр виз гаргаж өгнө найз нь явах санаа байна гэсэн...Удалгүй манайд ажиллаж байсан С.О-тэй таараад танай нөхөр чинь ажлаасаа гарсан юмуу одоо юу хийж байгаа юм бэ гэтэл ажилгүй байгаа гэсэн. Би...П.М-н ярьсан зүйлийг С.О-т хэлсэн. Тэгээд С.О ч ажлаасаа гараад намар 10 дугаар сард өөрөө надруу яриад бид 2 ... явмаар байна гэхээр нь би ... сараар явуул яагаад байгаа юм гэтэл нийгмийн даатал байхгүй учир асуудалтай байна гэсэн. Тэгэхээр нь би Г.М-н утасны дугаарыг өгсөн...С.О утсаа авахгүй байна чи асуугаад өг гээд байхаар нь би П.М руу яриад...Г.М хажууд нь явж таараад надаас С.О-н утсыг авсан...Миний багийн найз П.М-н найз нь байгаа юм. Би бол Г.М-г сайн танихгүй...Сүүлд асуухад 5 сая орчим төгрөг өгсөн гэж байсан. Би бол мөнгө өгөлцөж авалцахад хажууд нь байгаагүй. С.О-н утсыг Г.М-д өгөөд өөрсдөө холбогдож уулзсан байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 118/

            17. Гэрч Ц.Д-ний мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Анх би ... хамтлагийн ... Г.М-с “чи ... улсын виз гаргаж өгч чадах уу, яаж гаргадаг юм бэ” гэж асууж байсан юм. Тэгтэл тэрээр хариулахдаа “... хамтлагийнхаа арын албаны ажилтан буюу бүрэлдэхүүнээр элсүүлж байгаад авч гарганаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “найдвартай юу” гэсэн чинь “тийм ээ 100 хувь найдвартай, болно бүтнэ” гэж хэлсэн...эхний ээлжинд надаас урилганы мөнгө гэж нэг хүний 1 сая төгрөг нийтдээ 6 сая төгрөг авсан. Дээрх 6 сая төгрөгийг нөгөө хүмүүсээс авсан мөнгөнөөсөө Г.М-д өгсөн. 1 сая төгрөгийг нь бэлнээр өгөөд 5 сая төгрөгийг нь дансаар шилжүүлж өгсөн. Энэ үед би хүмүүсээс нийт 15.000.000 төгрөгийг авсан байсан. Учир нь Г.М нь нэг хүний 2.500.000 төгрөг болно гэсэн учир би нэг хүнээс 2.500.000 төгрөг нийтдээ 15.000.000 төгрөг авсан байсан. Анх Г.М-тэй ярилцахад тэрээр дээрх мөнгийг хувааж авахгүйгээр шууд бүгдийг нь бэлнээр авна гэж хэлж байсан. Харин би “үгүй ээ эхлээд бүх мөнгөө бэлнээр нь өгч чадахгүй ээ” гэхэд тэрээр “тэгвэл эхлээд хүн тус бүрийн урилганы мөнгийг өг” гэсэн юм. Ингээд Г.М нь урилга захиалсан гэсэн...Үүний дараа Г.М нь яг хэдний өдөр гэдгээ сайн санахгүй байна. Ямар ч байсан 2016 оны 11 дүгээр сард надаас “наад хүмүүсийн чинь үлдэгдэл мөнгийг авъя” гэж хэлсэн. Тэгэхээр нь би 9.000.000 төгрөгийг өгсөн. Ингэж шилжүүлэхдээ ээж Б.Ц-н дансаар шилжүүлсэн...Ингээд мөнгө өгчихөөд хүлээсэн...шалтаг хэлэх болсон. Ямар шалтгаан байгаа юм бэ гэхээр “наад хүмүүсийн чинь дөрвөн хүнийн нь виз дарагдсан, нөгөө таньдаг хүнээ аргалах хэрэгтэй байна, одоо удахгүй” гэх зэргээр хойшлуулж эхэлсэн...Г.М ерөөсөө виз гаргаж өгөөгүй...болноо, бүтнээ, найдвартай, маргааш, тав дахь өдөр, ирэх долоо хоногт гэх мэтээр хойшлуулж залгахаар эргүүлээд залгая гэчихээд таг алга болчихдог болсон. Дээрх хүмүүсийн нэгийг нь ч ... улс руу явуулаагүй. Өөрийнх нь хамтлаг ч бас ... улс руу тоглолтоор яваагүй. Би бусад хохирогч нартай адилхан Г.М-д итгээд явж байсан юм...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 32/

            18. Хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 159-163/

            19. Яллагдагч Г.М-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Би хамгийн анх Э.Б гэж залуугаас 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр...” ... улс руу тоглолтоор явахдаа хамт авч явна” гэж хэлээд түүнээс 1.500.000 төгрөгийг дансаар авсан...түүнийг...явуулах талаар...нэг удаа урилга захиалж л ирүүлсэн. Өөр ажил хийгээгүй...Урилга захиалахад 780.000 төгрөг хэрэглэсэн. Бусад мөнгийг нь хэрэглээд дуусгасан...Э.Б надаас мөнгөө нэхээд байхаар нь түүнд 1.500.000 төгрөгийг нь өгөөд нэмж 100.000 төгрөг нийтдээ 1.600.000 төгрөг өгсөн...Дараа нь би Р.Б гэдэг эгчээс түүний хоёр хүүхдийг нь хамтлагийнхаа бүрэлдэхүүнд багтааж байгаад авч явна гэж хэлээд нийтдээ 5.050.000 төгрөгийг авсан...Түүний дараа Б.М гэж эгчээс 2.800.000 төгрөгийг дээрхтэй ижил шалтгаанаар авсан. Мөн түүнд 780.000 төгрөгөөр урилга захиалсан. Бусад мөнгийг нь хэрэглээд дуусгасан. Мөн Ч.У гэдэг хүнээс 3.000.000 төгрөгийг бас л хамтлагийнхаа бүрэлдэхүүнд багтааж ... улс руу тоглолтоор авч явна гэж хэлээд авсан. Уг мөнгийг нь би 800.000 төгрөгөөр урилга захиалаад бусад мөнгийг нь хэрэглээд дуусгасан. Мөн С.О, Ц.О нараас дээрхитэй ижил шалтгаанаар дансаараа нийтдээ би 4.915.000 төгрөгийг авсан. Үүнээс 140.000 эхэлж өгөөд дараа нь...би С.О, Ц.О хоёрт 3.000.000 төгрөгийг нь эргүүлж өгсөн...Бас би дарааа нь Ж.У-с 3.800.000 төгрөгийг дээрхтэй ижил шалтгаанаар хэлж авсан. Бас бусад бичиг баримтуудаа бүрдүүлж өгөөрэй гэж хэлсэн. Ж.У-д урилга захиагүй. Ж.У-с авсан мөнгөө хувьдаа хэрэглэхийг нь хэрэглээд зарим хүмүүст хохирол барагдуулаад дуусгасан. Мөн би Д.А-с 2.000.000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр авсан. Түүнд урилга захиагүй...Мөн би Б.Н гэж залуугаас 2 сая төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны үед дээрхтэй ижил шалтгаанаар авсан...би Б.Но, С.Э, Л.Д, н.У, Г.Г, С.Б гэсэн зургаан хүний урилганы мөнгө гэж 6 сая төгрөгийг 2016 оны 12 дугаар сард авч байсан юм. Тэгээд би энэ зургаан хүнд урилга захиалсан юм. Урилга захихад нь нэг хүний 800.000 төгрөг болсон. Илүү гарсан мөнгийг нь би өөрөө хэрэглэсэн юм...С.Э-с авахдаа Ц.Д-р хэлүүлж авахдаа ... улс руу гаргаж өгнө, тоглолтоор явахдаа хамт авч явна гэж хэлээд авсан. Тэгээд бүтэхгүй болсны дараа С.Э нь надаас мөнгөө нэхээд байхаар нь би түүнд 1.900.000 төгрөгийг эргүүлж өгсөн...Мөн Г.Г гэж эмэгтэйгээс би 2.500.000 төгрөгийг авсан. Бас дээрхтэй ижил шалтгаан хэлж авсан...Бас С.Б гэж эмэгтэйгээс би 2.500.000 төгрөгийг эхэлж Ц.Д-р дамжуулж авсан. Мөн дараа нь ... элчингийн газрын гадаа түүнээс дахиж 2.500.000 төгрөгийг авсан...Ц.Д нь надад итгэсэн байсан юм. Ц.Д нь дээрх 6 хүнийхээ мөнгийг надад ээжийнхээ данснаас шилжүүлж өгдөг байсан...Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байгаа. Учруулсан хохирлоо барагдуулах арга хэмжээ авч байгаа....” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 73-75, 3хх-ийн 6-7/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Г.М нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 29, 123/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Г.М нь 2016 оны 9 дүгээр сараас 2017 оны 01 дүгээр сарын хооронд 12 удаагийн үйлдлээр нэр бүхий хохирогч нарт “... улсын виз найдвартай гаргаж өгнө, “...” нэртэй хамтлагийнхаа гишүүнээр, бүжигчнээр элсүүлэн авч ... улс руу тоглолтоор хамт авч явна” гэж хэлэн итгэл төрүүлж, виз дарагдсан гэж фэйсбүүк хаягаар гадаад паспортын зураг явуулах, манай тоглолт хойшлогдсон, үлдэгдэл мөнгөө өгөхгүй бол визийг чинь гаргаж өгөхгүй байна гэх зэргээр төөрөгдүүлэн хуурч мэхлэн өөрийн болон бусдын дансаар мөнгө шилжүүлэн авч Э.Б-д 1.500.000 төгрөгийн, Р.Б-д 5.050.000 төгрөгийн, Б.М-д 2.800.000 төгрөгийн, Ч.У-д 3.000.000 төгрөгийн, Ц.О, С.О нарт 4.915.000 төгрөгийн, Ж.У-д 3.800.000 төгрөгийн, Д.А-т 2.000.000 төгрөгийн, Б.Н-д /М.Э-д/ 2.000.000 төгрөгийн, С.Э-д 2.500.000 төгрөгийн, Л.Д-д 2.500.000 төгрөгийн, Г.Г-д 2.500.000 төгрөгийн, С.Б-т 5.000.000 төгрөгийн буюу бусдад нийт 37.565.000 төгрөгийн хохирол учруулсныг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Г.М-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа, мөн түүний хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгах талаар өөрийн зүгээс идэвхтэй арга хэмжээ авч хохирогч Э.Б, Д.А, Ж.У, Ц.О, С.О, С.Э, Г.Г, Р.Б, Б.М, Ч.У, С.Б, Б.Н /М.Э/ нарын хохирлыг бүрэн төлж барагдуулсан, мөн хохирогч Л.Д-д учирсан 2.500.000 төгрөгийн хохирлоос 2.400.000 төгрөгийг төлж 100.000 төгрөгийн үлдэгдэлтэй, уг хохирлын мөнгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн, хохирогч Э.Б, Д.А, Ж.У, Ц.О, С.О, С.Э, Г.Г, Р.Б, Б.М, Ч.У, С.Б, Б.Н /М.Э/ нарт хохирол барагдуулсан болон тэдгээрийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт /1хх-ийн 44, 2хх-ийн 189-193, 215-219, 3хх-ийн 98-102/, түүний хувийн байдал /... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эхнэр, ... насны ... хүүхдийн хамт амьдардаг/ зэргийг харгалзан Г.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зохимжтой гэж үзлээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд  хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,  510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасны дагуу шүүгдэгч Г.М-с 100.000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Д-д олгох нь зүйтэйг дурдаж байна.

Шүүгдэгч Г.М-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Э.Б, Д.А, Ж.У, Ц.О, С.О, С.Э, Г.Г, Р.Б, Б.М, Ч.У, С.Б, Б.Н /М.Э/ нарт төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.  Шүүгдэгч О овогт Г.М-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О овогт Г.М-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.М-д оногдуулсан 500.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Г.М-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-с 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Л.Д-д олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг сануулсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8.  Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                           Б.БАТБОЛОР