Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 197/ШШ2025/00591

 

 

 

 

 

 

 

2025 02 03 197/ШШ2025/00591

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* гаргасан,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******,*******, холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 3,998,261.18 төгрөг, зээлийн хүү 2,161,652.88 төгрөг, хуримтлагдсан хүү 63,544.93 төгрөг, нотариатын зардал 39,500 төгрөг, нийт 6,262,958.99 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч: Төрийн банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Зээлдэгч Б.Насантогтох нь Төрийн банк ХК-тай 2021-04-06-ны өдөр №1090/21/24 тоот Кредит карт эзэмших гэрээний үндсэн дээр 4,000,000 төгрөгийн Олон улсын энгийн виза кредит картыг бэлэн гүйлгээ хийсэн тохиолдолд сарын хүү 2.4 хувь буюу жилийн 28,8 хувийн хүүтэй, бэлэн бус гүйлгээ хийсэн тохиолдолд сарын хүү 1.8 хувь буюу жилийн 21.6 хувийн хүүтэй хэрэглээний зориулалтаар авсан. Зээлдэгчтэй байгуулсан гэрээний дагуу 4,000,000 төгрөгийн эрхтэй 466549******0330 дугаар кредит карт олгосон. Зээлдэгч нь кредит карт авснаас хойш төлбөрийг цаг хугацаанд нь төлөлгүй, гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн учир банкны зүгээс зээл төлөх мэдэгдлийг тухай бүрт хүргүүлэн, газар дээрх хяналт, уулзалтыг хийн, байнгын холбоотой ажилласан. Зээлдэгч нь 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар 798 хоног хугацаа хэтэрсэн байна. Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон тул Б.Насантогтохоос үндсэн зээл 3,998,261.18 төгрөг, зээлийн хүү 2,161,652.88 төгрөг, хуримтлагдсан хүү 63,544.93 төгрөг нийт 6,224,758.98 төгрөгийг нотариатын зардал 39,500 төгрөг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч: Б.Насантогтох шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Төрийн банк ХК-ийн нэхэмжлэлтэй 6,378,805.12 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Миний бие хүүхэдтэйгээ амьдардаг нөхөр салсан учир 6 сарын хугацаанд төлөх боломжтой. 2025 оны 2 сард 500,000 төгрөг, 3 сард 1,100,000 төгрөг, 4 сард 1,100,000 төгрөг, 5 сард 1,100,000 төгрөг, 6 сард 1,100,000 төгрөг, 7 сард 1,478,505 төгрөгийг тус төлж, улсын тэмдэгтийн хураамж 50 хувь төлнө. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж өгнө үү гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан зээл болон барьцааны гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь зэрэг бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Төрийн банк ХК нь хариуцагч Б.Насантогтоход холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 3,998,261.18 төгрөг, зээлийн хүү 2,161,652.88 төгрөг, хуримтлагдсан хүү 63,544.93 төгрөг, нотариатын зардал 39,500 төгрөг, нийт 6,262,958.99 төгрөгийг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч Б.Насантогтох нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, 6 сарын хугацаанд төлж барагдуулах тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан бөгөөд төлбөр гүйцэтгэх хуваарийн талаар хэргийн зохигч талууд /нэхэмжлэгч/ маргаагүй байна.

 

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд заасан үндэслэл үүссэн гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Б.Насантогтохоос 6,262,958.99 төгрөг гаргуулахыг хүссэн Төрийн банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.Насантогтохоос 57,273.07 төгрөгийг, нэхэмжлэгч Төрийн банк ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 114,546.14 төгрөгийн тал хувь буюу 57,273.07 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгч Төрийн банк ХК-д олгосугай.

 

3. Энэхүү захирамжийг хариуцагч Б.Насантогтох нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ С.БАЗАРХАНД