| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхуяг Жавхлантөгс |
| Хэргийн индекс | 135/2023/00583/И |
| Дугаар | 307/ШШ2025/00110 |
| Огноо | 2025-01-20 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 307/ШШ2025/00110
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2023/01895/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Орхон сум, Баян-Өлзийт, 01 дүгээр баг, дэнжийн 1-3а тоотод оршин суух хаягтай *******,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Орхон сум, Баян-Өлзийт, 01 дүгээр баг, дэнжийн 1-3а тоотод оршин суух хаягтай *******,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 13-р баг, 11-р хороолол Альфа хотхон 4-89 тоотод оршин суух хаягтай Боржигон овогт Магнайн /РД:МК85080119/-д холбогдох,
Гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах, хохирол гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч *******,
Нэхэмжлэгч *******,
Нэхэмжлэгч *******ын өмгөөлөгч *******,
Хариуцагч, хариуцагч ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Хариуцагч *******ийн өмгөөлөгч ,
Гэрч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******тэй 2020 оны 8-р сард компанийг худалдах худалдан авах гэрээ хийсэн. нь эхлээд өөрийн нагац ах гэж хүнийг дагуулж ирээд ах маань авна энэ хүнээр гэрээ хийнэ гээд 250,000,000 төгрөгөөр гэрээ хийсэн. Тухайн үед тайлан балансуудыг нэг бүрчлэн жагсааж байгаад ХХК-ийн үлдэх хөрөнгө нь энэ, хариуцах хөрөнгө юу байна гэж хоёр багана үүсгээд балансжуулаад өгсөн. Удалгүй дахиж ирээд нагац ахын нэр дээр гэрээ хийхгүй, өөр дээрээ хийхээр боллоо гэж ирээд өөрийнхөө нэр дээр гэрээ хийе гэсэн. Тэгэхээр нь дариу гарын үсэг зурж өгсөн боловч одоо хүртэл өөрөө гарын үсэг зураагүй. Үүнээс эхлээд анхнаасаа хуурамч байсан нь харагдаж байна. Хоёрдугаарт өөрөө ямар ч төлбөрийн чадваргүй байж гэрээнд гарын үсэг зуруулж, 2008 оны 09 дүгээр сард өр төлбөрөө барагдуулна гэсэн. Энэ нь 30 хоногтоо багтаагүй, түүнээс эхлээд маргаан үүсэж одоог хүртэл явж байна. Компанийн хувьцааг өр төлбөртөө суутгасан гэж байна. Үүнийг цагдаагийн газарт ч ярьдаг, шүүх дээр гаргаж өгсөн нотлох баримт дээрээ ч ярьдаг. Гэтэл тэр хувьцаа нь анх худалдаж авсан гэрээ байгуулсан 250,000,000 төгрөгтөө орсон. Тусад нь салгаад өр төлбөрийн дансанд ороод явж байсан. 2021 оны 01-р сарын 27-ны өдрийн 0121 дүгээр гэрээгээр хувьцааны эзэмшлийг д шилжүүлсэн. Тэгэхдээ ...таны мөнгийг зээл аваад төлнө. та бичиг баримтаа шилжүүлээд өг гэсний дагуу шилжүүлж өгсөн. Гэсэн хэдий ч одоо болтол өр төлбөрөө барагдуулаагүй. Шинжээчийн дүгнэлтээр 2020 онд ийн харилцах дансанд 38,413,000 төгрөгийн үлдэгдэл байсан. Энэ мөнгөнөөсөө хувьцааны мөнгөний талыг ч болов өгөх боломж байсан. Энэ нотлох баримт нь 6-р хавтаст хэргийн 34-р талд байгаа. Мөнгөтэй байж төлөхгүй намайг хуурч байсан нь эндээс харагдаж байгаа. Энэ компанийг бусдад шилжүүлэхгүй гэдэг гэрээгээ санаатайгаар зөрчсөн. Анх би ...чи өөрөө энэ компанийг ажиллуулах юм уу гэхэд ажиллуулна, би эрчим хүчний яаманд ажиллаж байсан гэж хэлчхээд энэ амлалтаа зөрчиж эхийнхээ нэр дээр компанийг шилжүүлсэн. Анхнаасаа намайг хуурч мэхэлж байсан гэдэг нь харагдаж байна. Хувьцаа шилжүүлж авснаас хойш бид хоёрын дунд өглөг авлагаа шилжүүлэхгүй удаж, түрээсийн төлбөрөө шилжүүлэхгүй сүүлдээ бүр шилжүүлэхээ больсон. Нэгэнт мөнгө төлбөрөө шилжүүлэхгүй байгаа юм чинь 230,00,000 төгрөгтөө алданги тооцъё гэхэд ...ахаа алданги аймаар юм байна гэсэн. Тэгэхээр нь түрээсийн журмаар ажиллуулъя гээд сар бүр 2,500,000 төгрөг, зун 800,000 төгрөг байхаар тохироод нягтлангаараа тооцуулаад явсан. Гэтэл одоо 01 дүгээр сарын 27-ны өдөр шилжүүлсэн хувьцааны мөнгийг өр төлбөртөө шилжүүлж авсан. Тийм учраас би мөнгө төлөхгүй гэж хэлдэг. Энэ тайлбарыг цагдаа шүүхийн байгууллагад хэлээд явж байгаа. 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш түрээсээ болих санал удаа дараа тавьсан. Ингээд 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр компанийг худалдах худалдан авах үнийн тооцоо гэж хоёр талаасаа гарын үсэг зурж баталгаажуулсан. Энэ нь хавтаст хэргийг 1-19-р талд байгаа. Энэ тооцооны дагуу хувьцааны мөнгө 62,348,000 төгрөгийг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлнө гэж хоёр талаасаа тохирсон боловч үүнийг одоо хүртэл өгөөгүй. Өрдөө суутгасан гэж яриад явж байгаа. Эндээс харахад яаж хүнийг будилуулдаг нь харагдаж байгаа. Аудитын дүгнэлтээр 2021 онд 41,043,686 төгрөг, 2022 онд 154,157,100 төгрөгийн үлдэгдэл харилцах дансанд нь байсан, үүний баримтыг 6-р хавтаст хэргийн 242, 247-р хуудаснаас харж болно. нь хавтаст хэргийн 19-р талд авагдсан 167,652,600 төгрөгийг 2022 оны 03 дугаар сарын 07-ны 140 тоот худалдах худалдан авах гэрээгээр 2022 оны 09 дүгээр сараас 12 дугаар сард 105,000,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарыг дуустал 62,651,600 төгрөг төлөхөөр тохирсон. Үүнээс хойш буюу 1448 тоот гэрээний дагуу нэг ч төгрөг төлөөгүй. Одоо энэ хүний өгсөн тайлбараар энэ мөнгийг д төлөөд дууссан гэж хэлж байгаа. Аудитын дүгнэлтээр 167,000,000 төгрөгөөс нэг ч төгрөг төлөөгүй гэж гаргаж ирсэн. Тэгэхээр энэ хүн үнэнд гүйцэгдэх байх гэж бодож байна. компанийг худалдах худалдан авах төлбөр тооцоо хийх тухай ээс удаа дараа шаардахад болохгүй байна гэж явсаар байгаад 2022 оны 08 дугаар сар болсон. Тэгэхэд танай эхнэрт төлөх саналаа мэйл хаягаар явуулсан гэсэн. Бид гурвуулаа 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр уулзаж дахин төлбөр тооцоо нийлсэн. Төлбөрийн үлдэгдэл 131,400,000 төгрөг төлөх талаар 7-р хавтаст хэргийн 121-р талд хэлцэл байгуулсан. Энэ тооцоо нь 2-р хавтаст хэргийн 48-р талд байгаа. Тухайн гэрээн дээр тусгагдсан зүйлийг манай гэр бүлийн хүн сайн мэдэж байгаа. ийн санаа бол цаг хожих, яаж төрийн байгууллагыг төөрөгдүүлэх үү гэдгийг сайн мэддэг хүн байгаа. компанийг худалдан авахдаа зээл авч өгнө гэж миний хувийн эзэмшлийн газар 785,9 м.кв 1079.4 м.кв, Ү-20040017 дугаартай үл хөдлөх хөрөнгө, 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 62,348,000 төгрөгийн хувьцааг хуурч өөрийн нэр дээр шилжүүлсэн. Энэ нь ямар учиртай вэ гэхээр зээл аваад өгнө гэж төөрөгдүүлдэг ийм хүн. Үүнийг шүүх харж үзэх байх гэж бодож байна. 2020 оны 08 дугаар сард дууссан гэрээг өөрчлөх гэтэл худал шалтаг тоочоод ирэхгүй, энэ талаарх баримт 5-р хавтаст хэргийн 11-т байгаа. Түрээсийн гэрээн дээр бид сар бүр 2,500,000 төгрөг, зуны улиралд 800,000 төгрөг төлөхөөр тохирсон. Тэгээд 1, 2 жил төлж яваад 2022 оноос хойш энэ хүний арга нарийссан. Энэ төлбөр тооцоо нь 53,310,677 төгрөг төлөхөөс 40,941,620 төгрөгийн түрээс төлсөн, энэ нь хавтаст хэргийн 33-35-р талд байгаа. Үндсэн төлбөр тооцооны баримт нь 2-р хавтаст хэргийн 49-д бүртгэгдсэн байгаа. Энэ хэргийг цагдаад шалгуулахаар өгсөн, тухайн үед цагдаагийн хүнийг гөлөг төөрүүлсэн. Надад төлбөр тооцоогоо өгсөн мэтээр төөрөлдүүлсэн. Надад шилжүүлсэн тодорхой хэмжээний мөнгөө төлбөрт өгсөн мэтээр мэдүүлж хэрэгсэхгүй болгож байсан. Энэ нь миний өмч хөрөнгийг үнэгүйдүүлэх далд санаатай байсан гэдэг нь харагдаж байгаа. Мөн зальтай хүн, 2020 оны өвөл, 2021 оны өвөл ахынхаа идшийг дааж байна гэж 2 удаа үхрийн мах авчирч өгсөн. Мөнгө төгрөгөө авахгүй юм уу гэхэд ахынхаа идшийг дааж байгаа юм гэхээр нь би хөөрөөд, энэ хүнийг таарсан хүн бүрд сайн залуу байна гэж хэлж, ярьж байсан. Хожим бодоход сэтгэл зүйн хувьд хөөрүүлж байсан юм билээ. Одоо бол би энэ хүнд гомдолтой байгаа. Ингээд анхан шатны шүүхийн 2744 дугаартай шүүгчийн захирамж гарч т байгаа миний өмч хөрөнгүүдийг битүүмжилсэн. Гэтэл тодорхой хэмжээний адуу малыг зарсан, тодорхой хэмжээний хөрөнгийг үгүй хийсэн байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтнуудыг башир аргаар хуурсан. Энэ бүхнээс харахад энэ хүн, хүнийг хуурдаг, ажилчдын цалингаас эхлээд олгогдоогүй зүйл байгаа. Тэгэхээр энэ хүн хууран мэхлэгч байна гэж бодож байгаа. Түүнээс гадна компанийн хөрөнгө болох дугаартай эрчимжсэн мал аж ахуйн байр, дэлгүүрийн зориулалттай байрыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Үүнийг би хожим хэрэгт ирсэн баримтаас мэдсэн. 2023-2024 онд сум орон нутгаас тодорхой арга хэмжээ авч компанитай түрээсийн гэрээ байгуулж одоо цахилгаан дулаанаа хэвийн авч явж байгаа. Гэтэл энэ түрээсийн мөнгө компанийн дансанд орох ёстой байтал энэ хүн хувийнхаа дансанд аваад яваад байгаа. Тийм учраас би хавтаст хэрэгт авагдсан материалуудыг үндэслэн гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж, учирсан хохирлыг арилгуулах хүсэлтэй байна. Дараах гэрээ хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Үүнд:
1. 2020.08.28-ны өдрийн худалдах худалдан авах гэрээ,
2. 2021.01.27-ны 0121 дугаартай компанийн хувьцаа худалдах худалдан авах гэрээ,
3. 2022.03.07-ны өдрийн 1438 дугаартай хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ
4. 2022.01.06-ны өдрийн Дархан-Уул аймаг Орхон сум ***баг,*******хороолол,*******гудамж,****тоотод байрлалтай дугаартай дугаартай гэр бүлийн хэрэгцээний 4310 м.кв талбайтай 785,9 м.кв газар худалдах худалдан авах 0082 дугаартай гэрээ,
5. 2022.01.06-ны өдрийн Дархан-Уул аймаг Орхон сум ****баг, *********хороолол, *****гудамж,****тоотод байрлалтай нэгж талбарын дугаартай дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 4300 м.кв газраас 1079 м.кв газрыг худалдах худалдан авах 0081 дугаартай гэрээ,
6. 2022.01.06-ны өдрийн Дархан-Уул аймаг Орхон сум *******багт байрлалтай улсын бүртгэлийн дугаартай ажлын байрны зориулалттай 170 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах 0083 тоот гэрээ,
7. 2022.11.28-ны өдрийн ийн гарын үсэг зурсан хэлцэл,
8. 2022.06.28-ны өдрийн ХХК-ийн хувьцаа шилжүүлсэн хэлцэл зэргийг тус тус хүчингүйд тооцуулах.
Хоёр дахь нэхэмжлэлийн шаардлага нь хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах гэрээ. нь компанийн нэр дээр байгаа үл хөдлөх хөрөнгийг барьцаалж зээл авч болохгүй байна гээд миний өмчлөлийн дараах хөрөнгүүдийг 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр худалдан авах гэрээ байгуулж өөрийн нэр дээр авсан.
1. Дархан-Уул аймаг Орхон сум ***баг,*******хороолол,*******гудамж,****тоотод байрлалтай дугаартай улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 4310 м.кв газраас 785,9 м.кв газар,
2. Дархан-Уул аймаг Орхон сум ***баг,*******хороолол,*******гудамж,****тоотод байрлалтай дугаартай дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 4310 м.кв талбайтай газраас 1079.4 м.кв газар,
3. Дархан-Уул аймаг Орхон сум *******багт хаягтай дугаартай ажлын байрны зориулалттай 170 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг тус тус шилжүүлж авсан.
Мөн компанийн нэр дээр бүртгэлтэй дараах хөрөнгийг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны шилжүүлж авсан. Үүнд:
1. 2021.01.27-ны өдрийн гэрээгээр шилжсэн компанийн 62,348,000 төгрөгийн хувьцаа,
2. Улсын бүртгэлийн тоот дугаартай соёлын төвийг халаах зориулалттай тусгай халаалтын тогоо 1 ширхэг,
3. Улсын бүртгэлийн дугаартай ерөнхий боловсролын 8-р сургуулийг халаах зориулалттай усан халаалтын тогоо 2 ширхэг,
4. Дархан-Уул аймаг Орхон сум *******багт байрлалтай улсын бүртгэлийн дугаартай эрчимжсэн мал аж ахуйн зориулалттай барилга,
5. Улсын бүртгэлийн дугаарыг нь буруу бичигдсэн байна лээ. Орхон сумын тамгын газрыг халаах зориулалттай уурын зуухны усан халаалтын тогоо 2 ширхэг, /гэрчилгээ ирээгүй, балансад бүртгэлтэй/,
6. Компанийн балансад тусгасан 24 толгой адуу,
7. ХХК-ийн төмс хүнсний ногоо тариалах зориулалттай 2,3 га газар зэргийг шилжүүлж авах хүсэлтэй байна.
Гуравдугаарт компанийн балансад байсан дараах эд хөрөнгүүдийг худалдах худалдан авах гэрээгээр ийн нэр дээр шилжүүлсэн. Үүнд: Дархан-Уул аймаг Орхон сум ****баг, ******хороолол, ******* тоот хаягт байрлах газар болон үл хөдлөх хөрөнгө, ногоо боловсруулах үйлдвэрийн 16 нэр төрлийн хөрөнгө. Хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын дагуу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д заасны дагуу хүчин төгөлдөр бус гэрээ хийсэн буруутай ээс 213,578,800 төгрөг, үүн дээр ашиг 38,428,900 төгрөг, нийт 251,999,700 төгрөгийг Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-т зааснаар нэхэмжилж байна гэв.
Даргалагчаас: Нэхэмжлэгч *******д нэмж хэлэх зүйл байна уу? гэхэд
Нэхэмжлэгч *******: Миний гэр бүлийн хүн болох , хариуцагч нарын хооронд компанийг худалдах худалдан авах гэрээ хийгдсэн. Би энэ хүний гэр бүлийн хүний хувьд тус компанийн 50 хувийг эзэмшдэг байсан. Компаниа худалдана гэдэг яриа эхлэхээр нь би ...би удахгүй тэтгэвэрт гарна, би компаниа аваад явъя гэхэд татгалзсан. Чи чадахгүй, тусгай дулааны мэргэжлийн хүн авч явдаг юм гэсэн. Хэсэг ийм яриа болсны дараа дахиж худалдах яриа гарч ирээд байхаар нь би дахиад саналаа хэлсэн. Чи компаниа заавал худалдах гээд байгаа юм бол энэ компанийг төдийгөөс өдий хүртэл авч явж ирсэн өгье, дүүдээ өгье гэхэд бас хүлээж аваагүй, үүнээс болж бид хоёрын дунд маргаан үүссэн. Ингээд худалдах асуудал дээр санал нийлээгүй. Ингэж явсаар дахиад компаниа худалдах яриа гарч ирсэн. Тэгээд байж байтал би мундаж хүн олсон, яаманд ажилладаг хүн, миний компанийг тусгай мэргэжлийн хүн л авч явж чадна гэж хэлсэн. Гэр бүл дотроо л энэ маргаан явж байсан. Тэгээд явж байтал гэж хүнд өгнө, мэргэжлийн хүн цааш нь тэлж өсөж авч явах учиртай. Энэ хүн тэнд ажлаа өгчхөөд манай компанийг ажиллуулах гээд хүрээд ирж байна гэсэн. Би үүнийг нь дэмжсэн ямар нэгэн үг хэлээгүй, чи ч ганцаараа босгосон юм биш, анх ямар байдалтай энэ компанийг босгосон билээ гэж маргаан үргэлжлээд нэмэргүй гэж хүнд компаниа өгсөн. Үүнээс болж гэр бүл дотор нэлээд маргаан үүссэн. Тэгээд гэж хүнд өгөхөөр болсноо надад яаж ойлгуулсан бэ гэхээр нэг өдөр намайг ажил дээрээ байж байтал ямар ч байсан энэ компанийг 100 хувь энэ хүнд шилжүүлж өгнө гэж хэлсэн. Эндээс би юу гэж ойлгосон бэ гэхээр миний саналтай саналгүй энэ хүн нэгэнт энэ хүнд өгнө гээд тохирчихсон юм байна гэж бодоод би ер нь энэ хүнтэй маргаад яах вэ гээд би дугарахаа больсон. Тэгээд би компаниа өгөх гэж байгаа бол аль хэсгийг нь өгөх гэж байгаа вэ гэдэг зүйл тай ярихад компанийн баланст байгаа бүх хөрөнгө компаниа дагаж шилждэг юм, юу гэж компаниа зарж байж дотроос нь юм авч үлддэг юм бэ гээд бас намайг таслан зогсоосон. Ингээд т шилжүүлсэн, шилжүүлэхдээ энэ хүмүүс улсын бүртгэл дээр очиж гэрээгээ байгуулчхаад гарын үсэг зуруулах гэж намайг дуудсан. Чи хурдан ирээд гарын үсэг зураадах гэхээр нь очиход гэж хүний нэр дээр шилжиж байсан. ч сонсоод зогсож байсан би ...энэ авч байгаа гэж хүнд чинь шилжихгүй юм уу, яагаад огт мэдэхгүй хүн дээр гэрээ хийгдэж байгаа юм бэ гээд гэрээг нь аваад харахад ын яриад байсан олон заалт нь тэр гэрээн дээр байгаагүй байсан. Тэгэхээр нь чиний яриад байсан нөхцөлүүд чинь хаана байгаа юм бэ, ийм гэрээ яах гэж хийж байгаа юм бэ хувьцааны үнийн дүн харагдаж байсан. Энэ дээр чинь бүтэн дүнгээр гэрээ хийгддэггүй юм уу гэхэд энэ хоёр хоёулаа надад хувьцааны дүнгээр хийгдэж байгаа, татвар төлбөр гээд олон юм байна. Чи битгий олон юм яриад бай, хурдан гарын үсгээ зур гэсэн. Тэгэхээр нь би татвараас зайлсхийж бага үнийн дүнтэй гэрээ хийж байгаа юм байна гэж тухайн үедээ ойлгоод, ингээд надаар гарын үсэг зуруулж аваад энэ хоёр хүн үлдсэн. Дараагийн хийсэн гэрээ нь гэнэт байж байтал нөгөө гэрээ болохоо байлаа, гэсэн. Яасан бэ гэхэд ах дээрээ хийсэн болохоо байлаа чи гарын үсэг зур ийг чам руу явуулсан гэсэн. Ингээд миний ажил дээр ирж гарын үсэг зуруулаад явсан, хоёр гэрээг ингэж байгуулсан. Миний хувьд өнөөдөр ийм байдалд хүрээд зогсож байгаа нь энэ хоёр хүний аль алиных нь буруутай үйлдэл гэж үзэж байгаа. Өнөөдөр миний саналыг сонсохгүй хүний өмчийг дур мэдэж ийм зүйл хийгээд, намайг ингээд зогсоож байгаад гэр бүлийн хүндээ гомдолтой байгаа. Дараа нь гарын үсэг зурж наймаагаа хийгээд цаашаа явцгаасан. Дараагийн асуудалд нь би оролцоогүй. Сүүлдээ 2022 оны 08 дугаар сар болоход утсаа авдаггүй, мөнгөө өгөхгүй байна гэсэн. Миний хувьд мөнгө төгрөгөө аваач, ах дүү шигээ санаад хөрөнгөө өгөөд байсан биз дээ гэж хэлдэг байснаас хэрүүл уруул хийж байгаагүй. 2022 оны 08 дугаар сард миний ээлжийн амралт дуусаад ажилдаа ороход ч ажил нь эхэлсэн. Ингээд энэ хүнтэй 8-12 дугаар сарыг дуустал эрчимтэй энэ асуудлын учрыг олох гэж араас нь явсан. Ер нь бол би анх энэ болсон зүйлийн учрыг сайн мэдэхгүй байснаа гурвуулаа суугаад анхны гэрээнээс нь эхлээд ярилцсан. Яг үнэндээ бол 250,0000,000 төгрөгөөр зарж байгаа гэдгээ ч надад хэлээгүй. 8 сараас 250,000,000 төгрөгөөр зарсан юм байна. 20,000,000 төгрөгийг нь цувуулаад авсан юм байна. Одоо өглөг авлага нь энэ байна гэдэг тооцоог би өөрөө гардаж энэ хоёртой сууж байж эцсийн тооцоог гаргаж ирсэн. Тэгээд би хэлсэн ...ээ чи гэдэг хүнийг элэг бариад хүний хөрөнгийг өдий хүртэл үнэгүй ашиглаад явлаа, одоо энэ өр авлагаа барагдуулахдаа тай биш надтай яриарай. Энэ цагаас хойш өр авлагын тооцоог хоёулаа хийе. Та нарын өмнө нь хийсэн учрыг нь олохгүй гэрээг шинэчилж өр авлагыг тохиръё, тэгээд эцсийн хүчинтэй гэрээг хийе, та нарын энэ гэрээ ямар ч хуулийн хүчин төгөлдөр гэрээ биш байна гэсэн. Тэгээд ийг гэрээнд тусгах саналаа явуул гэсэн. 2 удаа над руу гэрээний санал явуулсан. Явуулахдаа нэг удаа одоо үзлэг хийлгэе гээд байгаа gmail хаягаар явуулсан. Тэгж тохирохдоо 230,000,000 төгрөгтөө өөрийн байгаа 2 өрөө байраа 140,000,000 төгрөгт өгөх санал хэлсэн. Би тэгэхээр нь ...140,000,000 төгрөгт арай үнэтэй байна. Чи төдийгөөс өдий хүртэл хүний компанийг орлого олж амьдарчхаад 140,000,000 төгрөгөөр байраа өгнө гэж ярихгүй. Мөнгөө авъя, мөнгөө бариад явбал бид нар шинэ байр энэ мөнгөнд олоод авчихна гэсэн. дахиад санал явуулсан, 120,000,000 төгрөгөөр үнэлье гэсэн. 120,000,000 төгрөг ч үнэтэй байна, зах зээлд ханасан үнээр бид нарт өгөх гээд байна гэсэн. Үүний дундуур бид нар зөндөө уулзсан. Үүний дараа ийн гарын үсэг зурсан гэрээ байгаа, үүнийг хийсэн. Ингээд ярилцсан ...бид байрыг чинь авъя, харин чи энэ өрөө барагдуулаад өгчих гэсэн. Тэгээд би д бүхэл бүтэн өөрийгөө санхүүжүүлээд өөрөө өөрийгөө тэжээгээд явж байсан компаниа өгчхөөд нэг байртай үлддэг чам шиг хүн байхгүй шүү гэж хэлж байсан. Тэгээд ...100,000,000 төгрөгт байрыг чинь авъя үүнээс доош хүний хөрөнгийг авна гэж юу байх вэ, гээд охин хүргэн хоёроо очоод байрыг үзчих гэсэн. өөрөө байж байгаад үзүүлсэн. Ингээд одоо яах вэ тэр байрыг нь аваад тал хагас ч болов авлагаа салгая гээд байраа үзэж, гэрээгээ хийчхээд нотариат дээр батлуулахаар очсон. Тэгэхэд нотариат дээр очоогүй байсан. ийг хүмүүсээ дагуулаад ирэх байх гэж байтал байр нь эхнэрийнх нь нэр дээр, компани нь ээжийнх нь нэр дээр байна шүү дээр чинь энэ гэрээнд ямар ч эрхгүй хүн байна гэсэн. Ингээд т хэлэхэд эхнэр ирэх боломжгүй дээ гэсэн. Хамаагүй хоёулаа Улаанбаатарт очоод эхнэрээр чинь зуруулъя, ээж чинь ирж чадахгүй бол нотариатчийн үйлчилгээ аваад ээж дээр чинь очъё гэхэд би яриад хариу өгье гэсэн. Үүний дараа ээ яасан бэ гээд утсаар ярихад ...эхнэр байраа зарахгүй гээд байна. Ээж намайг загнаад би гэрээн дээр чинь гарын үсэг зурж өгөхгүй гээд ойлгохгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь чи бид нарын яриад байгаа байр өгч өрний талыг барагдуулах гэрээ хийгдэж чадахгүй юм байна гэхэд харин тийм ээ эгчээ гэсэн. Тэгэхээр нь би дахиад хэдүүлээ уулзаж өөр ямар хувилбар байгааг ярилцъя гэсэн. Тэгээд байж байтал удалгүй над руу залгаад ...ээжтэй ярилаа, ээж гарын үсэг зурж өгье гэж байна гэсэн. Тэгэхээр нь аан за хоёулаа байраа яах вэ гэхэд харин яах вэ гэсэн. Бидний яриагаар бол 01-р сарын 9 билүү 10-ны өдөр байраа суллаж өгөхөөр тохирсон байсан. Оны өмнө суллаж өгье гэж байгаад шинэ жилээр гэр оронгүй хэцүүдэх гээд байна гэсэн. Тэгэхэд нь ...манай гийн төрсөн өдөр ч гэсэн болох гэж байна, бид нар ч гэсэн байрандаа орж баяраа тэмдэглэмээр л байна шүү дээ гэж хэлж байсан. Ингэж яваад 1 сар гараад байраа авах болоход өгөхөө больсон байсан. Ингээд маргаан эхлээд явж байхад түрээсийн гэрээ гэж нэг зүйл ярьдаг. Юун түрээсийн гэрээ вэ гэхэд мөнгөө өгч чадаагүй учраас хүү алданги гэж байгаа юм гэсэн. Гэрээ хийхгүй аман гэрээ гэж юу байдаг юм бэ гэхэд ... эгчээ ах бид хоёр итгэлцлийн гэрээгээр зохицуулагдаад явж байгаа байхгүй юу гэж хэлсэн. Тэгэхээр нь би ийм гэрээ гэж юу байсан юм гэж хэлж байсан. хүний хөрөнгийг ашиглаж байгаа юм чинь яаж арай хоосон байх вэ гээд д тав гурван төгрөг өгч байсан юм шиг байна лээ, би үүнийг нь сайн мэдэхгүй. Ингээд компаниа хүнд өгчхөөд өөрөө ажилтнаар нь орсон байдаг. Тэгэхээр нь би өөрийнхөө хөрөнгийг өгчхөөд өөрөө ажилтнаар нь явдаг чам шиг хүн байдаг юм уу гэж хэлж байсан. Тэгж явж байгаад чи ямар цалин мөнгөөр ажилладаг юм бэ гэхэд ах 1,000,000 төгрөгөөр ажилладаг гэж хэлсэн. Тэгээд тэр цалин нь хаана байгаа юм бэ гэхэд цалинг нь өгөөгүй, өнөөдрийг хүртэл өгөөгүй. Би д ...чи юу хийгээд байгаа юм бэ ичмээр юм бэ гэхээр чи дуугай байж бай, би компанийн үйл ажиллагааг жигдрүүлж өгөх гэж байна гэж хэлсэн. Ингэж ажиллаж яваад цалингаа ч авсан юмгүй, мөнгөө ч авсан юмгүй тэндээс гарсан байдаг. Ингэж маргаан үүсэж явтал намайг Авлигатай тэмцэх газарт өгсөн байдаг. Ямар үндэслэлээр өгсөн юм бэ гээд шалгагдахад 2023 оноос хойших 3 жилийн материалыг надтай холбогдуулж шалгасан. Энэ хүн гомдолдоо юу гэсэн байдаг вэ гэхээр гэдэг хүн албан тушаалаа ашиглаж гэж миний компани руу мөнгө төгрөгийг маань өгөхгүй, үүнээс болж компани хэвийн үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байна. Мөн энэ хүнийг ингээд дарамтлаад байхаар нь энэ хүний данс руу компанийнхаа данснаас 4,000,000 төгрөг шилжүүлж өгсөн гэсэн байдаг. Энэ хоёр асуудлаар би шалгагдсан. Би 2020 оноос хойш компани руу дулааны үнийн нэхэмжлэл хэдэн сарын хэдэнд ирсэн, мөнгө нь хэдэн сарын хэдэнд шилжүүлсэн юм, энэ хооронд хэдий хугацаа зарцуулсан бэ гэдгийг сар бүрээр нь нэг бүрчлэн нотлох баримт гаргаж авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн. Мөн компанийн данснаас 4,000,000 төгрөг яагаад миний дансанд шилжиж орж ирсэн бэ гэдэг нотлох баримтыг мөн гаргаж өгсөн. Тэр нь надад өөрийн эзэмшлийн тариалангийн 5 га газар байдаг юм. Тэр жил би лууван тариад 200 шуудай лууван гэрийнхээ зооринд хийсэн байсан юм. Гэтэл гэдэг хүн компанийн нүүрсний өрд энэ лууванг чинь ачууллаа гээд дахиад бид хоёрын дунд маргаан үүссэн. Тэгэхээр нь би хэлсэн ...чи битгий намайг наад -тэй хутгаад бай, би хутгалдмааргүй байна, чи зарсан наад юм аа өөрөө хариуц гэсэн. Гэтэл намайг Дарханд ажилтай явж байхад 200 шуудай лууванг маань 4,000,000 төгрөгөөр үнэлээд ХХК-ийн нүүрс ачиж ирсэн машинд нүүрсний тооцоонд ачуулаад явуулчихсан байсан. Тэгээд дараа нь би мэдээд яах гэж чи миний юмыг өгч байгаа юм бэ би -ийн тооцоонд хутгалдмааргүй байна гэж хэлээ биз дээ гэхэд ...чи дуугүй байж бай, би дотор нь ажиллаж байгаа хүн, чиний тэр 4,000,000 төгрөгийг аваад өгчихнө гэсэн. Ингээд мөн бидний дунд маргаан үүссэн. Ингээд луувангийн мөнгийг өгөхгүй, нэг удаа , тэй явж байхаар нь би т ...чи компанийн мөнгө өгдөггүй юм аа гэхэд миний луувангийн 4,000,000 төгрөгийг өгчхөөч гэхэд тэр дор нь надад шилжүүлж өгсөн. Энэ мөнгөө Авлигатай тэмцэх газарт би д 4,000,000 төгрөг өгч байж би үйл ажиллагаагаа явуулж байна гэж хэлсэн юм уу, хахуул маягаар авсан ч гэсэн юм уу ингэж өгсөн байгаа. Би Авлигатай тэмцэх газар бүх баримтыг гаргаж өгсөн. Ингээд нөгөө 4,000,000 төгрөг нь ын ногооны мөнгө юм байна гэж тогтоогдоод явж байтал нөгөө 4,000,000 төгрөгийг ХХК-д өгөх өрнөөсөө ын дансанд 4,000,000 төгрөг шилжүүлсэн гээд сууж байсан. Ингээд өдий хүртэл ийм асуудал үүсгээд явж байна. Би үүн дээр ийг чамд хүн чанар алга, төдийгөөс өдий хүртэл хүний хувийн бизнесийг авч үр ашгийг нь хүртэж явчхаад амьдралаа залгуулж байгаа аар оролдож яах гэсэн юм бэ. Би хэзээ мөдгүй тэтгэвэрт гарлаа гэж хэлсэн. Ингээд байж байтал сая хэдхэн хоногийн өмнө аймгийн Засаг дарга дуудсан. Энд сумын Иргэдийн төлөөлөгчдийн дарга, сумын Засаг дарга, Тохижилт үйлчилгээний дарга дуудагдсан, би дуудагдсан. Ямар учраас дуудагдаж байгаагаа тухайн үед би ойлгоогүй, албаны ажлаар дуудагдаж байна гэж ойлгосон. Ингээд очиход үүдэнд зогсож байсан. Би ийг үүдэнд байхаар нь аа энэ дулааны өр төлбөртэй холбоотой дуудаж байгаа юм байна гэсэн ойлголттой ортол Засаг дарга шал өөр асуудал ярьсан. Дахиад тэнд суучхаад ХХК-ийн үйл ажиллагааг явуулахгүй дампууруулаад нэг данс тавьчихсан, тэр данс руу нь дулааны мөнгө нь ороод нь гүйж очоод тэр мөнгийг нь аваад байж байдаг гэсэн бас л нэг хүн сонсох эцэсгүй юм ярьсан байсан. Сумын удирдлагууд нийлээд энэ компанийг тохижилт руу шилжүүлээд ХХК-ийг дампууруулах гэж байна. Би авах хөрөнгөгүй болох гэж байна, эд нар дээгүүрээ хуйвалдаад ийм юм хийх гэж байна гэдэг ойлголт өгсөн байсан. Гэтэл би өнөөдөр хөрөнгөө алдсан байж ийм юм бодоогүй. Ингээд аймгийн дарга дээр ийм гомдол гаргачихсан байсан. Би Засаг даргад хэлсэн, Авлигатай тэмцэх газарт намайг өгөөд 3 жилийн асуудал шалгасан гэсэн. Би аймгийн даргын нүдэн дээр ийг чи хариугаа авсан биз дээ гэхэд энэ хүн тийм ээ би хариугаа авсан гэж хэлсэн. Тэгээд яагаад хууль шүүхийн байгууллага шийдвэрлэчихсэн асуудлыг дахиад ингээд яваад байдаг юм бэ. Ер нь хүн чанар хэн хүнд байх ёстой шүү гэж хэлээд гарсан байдаг. Энэ болгон дээр би өнөөдөр ямар буруутай юм бэ. гэж хүний буруу шийдвэрээс болж манай гэр бүлийн өрхийн орлого, амьжиргаа гээд олон асуудал дордсон. Авсан хүн нь байж болох бүх газраар явж оролдож байна. Ерөнхийдөө би ыг гайхаж байсан, маш олон удаа уулзаад явж байхад би д нэг л биш ээ, хоёулаа тэй уулзахаараа хөрөнгөө буцааж авъя гэж хэлье гэдэг. Гэтэл уулзахаараа энэ хоёр хүн намайг гарч бай гэж хэлээд , д хөтлүүлчихсэн, араас нь дагачихсан ... ерөөсөө өгснөөрөө өгье гээд гараад ирдэг. Хэд хэдэн удаа ингэж байсан. Би гайхаж байсан, хэд хэдэн удаа ямар сонин юм бэ эсвэл гэж хүний өмнө нээнтгэнд орчихсон юм болов уу гэж гайхаад. Нэг удаагийн уулзалт дээр ...за аа чи ер нь энэ гэж хүнийг хаанаас олж уулзсан юм бэ. ээ чи гэж хүнийг хаанаас олж уулзсан юм бэ гэхэд ...хурал дээр танилцсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би хурал дээр танилцсан хүнтэйгээ үнэ мөнгөө авахгүй байж бүх хөрөнгөө шилжүүлж өгдөг хүн гэж байдаггүй юм аа, та хоёр арай эцэг хүү хоёр юм биш биз дээ гэж хэлсэн. Хүн өнөөдөр өөрийн үр хүүхдэдээ хөрөнгөө үнэ төлбөргүй өгдгөөс хурал дээр танилцсан хүндээ бүх хөрөнгөө зүгээр өгдөггүй юм аа би гайхаж байна гэхэд миний асуусан асуултыг энэ хоёр наргиан наадам болгоод инээгээд өнгөрөөж байсан. Би эргэлзэж байсан, энэ хүн яагаад миний үгийг үл тоогоод бүх хөрөнгөө өгчихдөг юм бол гэж бодож байсан. Тэгээд сүүлд нь ... эгчээ нээрээ та намайг хүүхэд нь гэж арай бодоод байгаа юм биш биз дээ, тийм юм байхгүй ш тээ гээд өнгөрсөн. Энэ хоёр хүн нэг нь өгснөөрөө өгнө, нөгөө нь авснаараа авна гээд хөдлөхгүй зогсдог. Мөнгөө аваагүй байхдаа хөрөнгөө т шилүүлэх гэж надаар гарын үсэг зуруулах гэж ирэхээр нь мөнгөө аваагүй байж гэхэд зээл авч өгөхгүй бол юугаа өгөх юм, дуугай зур гэж хэлээд гарын үсэг зуруулсан, ийм л юм болсон. Тэгэхээр одоо бид боломжит бүх зүйлийг т олгосон. Одоо миний хувьд бол анхнаасаа энэ гэрээ хэлцэл хүчингүй учраас хүчингүй болгож өгөөч гэж байгаа. Гэрээн дээр гарын үсэг зурсан үйлдэл нь миний хүсэл сонирхол биш. Үүнийгээ би хаана ч хэлж байгаа, үүнтэй холбоотой над дээр 2,3 удаа санхүүгийн аудит орсон. Энэ аудитын дүгнэлтээр гарсан, дүгнэлтэд заагдсан хөрөнгүүдийг ээс барагдуулж өгөөч гэж хүсэж байна. Ингээд ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна. Надад худал хэлсэн, хүнийг гүтгэсэн зүйл огт байхгүй, бодит нөхцөл байдал ийм болсон. Би энэ маргааныг хурдан дуусаасай гэж хүсэж байгаа. Дээрээс нь ийг намайг тэтгэвэрт гарах гэж байхад энд тэнд очиж янз бүрийн байдалд битгий оруулаач гэж хүсэж байгаа. Үүнийгээ би аймгийн даргад мөн хэлсэн байгаа. Хүний хөрөнгө авчхаад эзнийг нь нь өнөөдөр ийм байдалд оруулаад явж байгаа хүнийг ойлгохгүй байгаа. Би ийг мөнгө төгрөгөө өгч чадахгүй байхад нь залуу хүн, юм хийх гээд унаж босоод яваад байна даа гэж бодож явсан. Гэтэл өнөөдрийн нөхцөл байдал ийм байна. Тухайн үед би аймгийн Засаг даргын өрөөнөөс гараад т өгөхдөө чи бид нар бараг өвөр түрүүндээ орох шахаж байсан, маргаан үүсчихээр яагаад нэг нэгнээ харж чадахгүй байгаа юм бэ уулзаж учраа ол гэхэд ойлголоо гэж хэлдэг ч ямар нэгэн эерэг үйлдэл хийхгүй, би баахан мөнгө төгрөг өгсөн гэж хэлдэг. Аймгийн засаг дарга та нар ямар өр төлбөртэй болоод яваад байгаа юм бэ гэхээр нь би болсон процессыг хэлсэн. би 48 сая төгрөгийн өглөгтэй өөр өр төлбөр байхгүй гэж хэлж байгаа. Ингэж худлаа үнэн ярьж явалгүй авсан шигээ өгөөд, өгсөн шигээ аваад дуусгах хүсэлтэй байна.
******* анхнаасаа залилан хийсэн. компанийн захирал дамжуулж компаниа өгсөн гэж яриад байна. Би тэр хүнийг танихгүй, уулзаж ч байгаагүй. 2019 онд би харвалт өгсний дараа компанийг зарах тухай асуудал ярьж байсан. Тэр үед манайх ямар ч өр төлбөргүй байсан. Дархан-Уул аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс эрчим хүчний тарифыг баталж өгөөгүйгээс болж манайд өр төлбөр үүссэн байсан. Анх энэ өр төлбөрийг бид ярихдаа 2-р хавтаст хэргийн 11-т байгаа, 2022 оны эхний хагас жилийн тайлан балансаар ХХК юуг хариуцах вэ, юуг хариуцах вэ гэж жагсааж бичсэн. Би т компани тодорхой өр төлбөртэй байгаа гэж хэлж басан. Дулаанаас бусад авлага өглөгийг над дээр жагсаасан. НӨАТ-ын 17,000,000 төгрөгийн 7,000,000 төгрөгийг намайг төл гэсэн баримт 2-р хавтаст хэргийн 11-41- тал хүртэл байгаа. Гэтэл энэ хүн одоо компанийг огт хүлээлцээгүй юм шиг зүйл яриад байна. Би компаниа өгөхдөө компанийн 15, 16 ажилчдыг суулгаж байгаад ...дарга нь биеийн байдлын улмаас компаниа энэ хүнд өгч байна. Та нар энэ хүний удирдлага дор ажиллаад яваарай. гэж хэлээд өгсөн. Түүнээс хойш би нэг ч техник хэрэгсэл хөдөлгөөгүй, гэтэл намайг компанийн техник хэрэгсэл хөдөлгөсөн гэж ярьж байна, харин энэ хүн зарж үрж үгүй хийсэн зүйл байгаа. компанийг яагаад өр төлбөрийн тухай асуудал яриад байгаа вэ гэхээр. Энэ хүн мөнгө төгрөг өгөөд байгаадаа биш, харин энэ хүн энэ авсан эд хөрөнгөө яаж зувчуулж авах вэ гэж л бодож байгаа хүн. Жишээ нь өөрийнх нь тайлбарт хавтаст хэргийн 163-164-р талд 80 гаруй сая төгрөг надад шилжүүлж өгсөн гэсэн байгаа. Надад шилжүүлээд тооцоогоо хийгээд дуусаж байгаа гэж яриад байна. Хувьцааг би шилжүүлсэн, нотариатч ...үнэ төлбөр яах вэ гэж асуухад энэ хүн бид хоёрын өмнөөс тооцоогүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэртэй тэргүй бидний дунд тооцоо байгаа гээд тухайн үед тэгээд өнгөрсөн. Түүний дараа би өөрийгөө жаахан буруу зүйл хийчихлээ гэж бодсон. Яагаад гэвэл энэ хүний араншин нь хүртэл өөрчлөгдөж есөн шид болоод байсан. Надад 20,000,000 төгрөг өгсөн, энэ баримт нь хавтаст хэргийн 19-д байгаа. Үлдэгдэл 230,000,000 төгрөг, хувьцааны мөнгө 62,348,400 төгрөг байна. Үүнийг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд өгнө. Үлдэгдэл 167,160,000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сар, 2023 оны 05 дугаар сар гэхэд төлнө гэж харилцан гэрээ хийсэн. Үүн дээр бид хоёр хоёулаа сууж байгаа гарын үсэг зурж тамга дарсан. Ийм залилан ярьдаг хүн, үнэн чанартаа залилан гэдэг нь аудитын дүгнэлтээр тогтоогдож байгаа. Намайг хэрэгт орсон мөнгө төгрөг өг гэсэн гэж байна. Мөнгөө өгөөч гэж ярих нь ярьсан, энэ хүн мөнгө өгөөгүй. Би модны захын Баяраа гэж хүнээс 3,000,000 төгрөг зээлээд уулзалтдаа явсан. Гэтэл энэ хүн мөнгө өгсөн гэж яриад, ийм хуурамч зүйл яриад, одоо сүүлдээ гэр бүлийн хүнээр оролдоод, энд тэнд өгч шалгуулдаг болсон гэв.
Нэхэмжлэгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
ийнг яагаад мөнгө төлөхгүй байгаа юм бол гэж эргэлзэж байсан. Юу бодоод ямар юм хийгээд яваад байдаг юм бол гэж гайхаж байсан. Сая ярьж байгаа зүйлээс нь сонслоо. Нотариат дээр очиж гэрээ байгуулаад өр төлбөргүй гэсэн гэрээ хийсэн гэж байна. Өр төлбөртэй гэвэл компани шилждэггүй. Энэ бол энэ хоёрын хийсэн хэрэг. Би нотариат дээр гэрээ хийхэд очоогүй ээ чи ...эгчээ гарын үсэг зураад өгөөч, би яараад байна гэж миний ажил дээр ирж гарын үсэг зуруулаад Улсын бүртгэл рүү явсан шүү дээ. Эхний гэрээг хийхэд та хоёр гэрээ бэлэн болчихлоо ирж гарын үсэг зурж өг гэж дуудаад байхаар нь би өөрөө машинтай очиж гарын үсэг зурсан. Сая хурлын тэмдэглэл яриад байна. Энэ хурлын тэмдэглэлийг энэ хоёр ах дүү гэж гар гараасаа хөтлөлцөж явахад найруулж бичсэн, хурлын тэмдэглэл бодитоор болоогүй. Юу боллоо гэж хувьцаагаа үнэгүй шилжүүлэх вэ, эрүүл ухаантай хүн хаа хамаатай хүнд зүгээр хөрөнгөө өгнө гэж байхгүй. сая энэ гэр бүл дотор ямар юм ярьдаг, юу болдгийг мэдэхгүй гэж байна. Компаниа худалдах асуудал дээр тохиролцоогүй юм чинь зөрүүтэй юм ярилгүй яах юм. Би өнөөдрийг хүртэл компаниа өгөхгүй гэдэг байр суурин дээрээ байгаа. чи буруу юм хийсэн гэж өнөөдрийг хүртэл хэлж байгаа. Чи мөнгөө өгчихсөн бол би ийм бодолтой байхгүй, хаях байсан. Дээрээс нь өгсөн хөрөнгөнийхөө хойноос бүх газраар явсан гэж байна. Би хаагуур ч яваагүй, хаана ч очдоггүй. та хоёр л ийм асуудал үүсгээд, муудалцаад тэрнээс чинь болж би та хоёрын байгаа газарт дуудагдаж очдог. Түүнээс биш би энэ хөрөнгийг авъя гэж хаашаа ч харайгаагүй. компанийг ажиллуулах талаар тохижилт, дарга нар гэрээ хийсэн гэж байна. Энэ гэрээг миний оролцоогүй та нар хийсэн. Намайг хууль мэддэг, мэддэггүй гэж яриад байна. Миний хууль мэддэг, мэдэхгүй байх хэнд ч хамаагүй, энэ миний асуудал. Эхний түрээсийн гэрээг ээ чи сумын удирдлагуудтай сууж байгаад чи өөрөө хийсэн. Би ямар гэрээ хийснийг мэдээгүй, битүүмжлэгдсэн байсан хөрөнгийг сум орны халаалт дулаан хэцүүдлээ онцгой объектоо ажиллуулахгүй бол болохгүй нь гэж та нар хоорондоо тохиролцож гэрээ хийгээд, түүнийг ашигласны түрээсийн төлбөр чиний дансанд ордог байсан, би тэгж сонссон болохоос би хараагүй. -тэй холбоотой асуудалд би огт оролцдоггүй, хуруу гараа дүрэх битгий би оролцдоггүй. Аймагт нэг хурал болсон гэж байна би оролцоогүй, намайг оролцож албан тушаалаа ашигласан гээд байна. Тэтгэвэрт гарах гарахгүй нь миний асуудал, шаардлагатай гэвэл би гомдлоо гаргана. Үүнийг би хариуцлагатай хэлмээр байна. Мөн намайг 4,000,000 төгрөг нэхэж дарамталсан гэж байна. Миний дэргэд суудаг Халиун гэж хүн чамаас мөнгө нэхэж дарамталсан уу үгүй юу гэдгийг нотолно. Би та хоёрын өр төлбөр яах вэ миний 4,000,000 төгрөгийг өгчхөөч гээд инээгээд хэлсэн. Тухайн үед дэргэд байсан хүмүүс эгчийн мөнгийг өгөөч гэж инээлдээд, чи тухайн үед тай гар гараасаа хөтлөлцөөд явж байсан. Энэ үед чи эгчийн мөнгийг өгнөө гээд гарсан, тэр үед бидний хооронд маргаан үүсээгүй байсан. Тэгээд удаагүй миний данс руу 4,000,000 төгрөг шилжүүлсэн байсан. Тэр үед баримт бүрдүүлэх гэж шат дараатай арга хэмжээ хэрэгжүүлж явсан юм байна. Чи өнөөдөр ичихгүй миний хөрөнгө гэж хэлээд зогсож байна. Би хүнээс ногооны мөнгөө нэхээд дарамтлаад байх хүн биш. Аймаг дээр болсон хурлыг би мэдээгүй, оролцоогүй. Гэрээ контрактыг олон удаа хийсэн ингэхдээ энэ хүнийг дарамталж байсан удаа байхгүй. За ийм байна, миний хэлсэн ярьсан зүйлд худал хуурмаг зүйл нэг ч байхгүй гэв.
Хариуцагч, хариуцагч ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаандаа гаргасан тайлбартаа: ...Энэ хүмүүс хууль мэдэхгүй юм шиг зүйл ярьж байна. сумын орлогч хийж байсан. нь Орхон сумын тамгын газрын дарга, нотариатч хийдэг. Хуулийг хамгийн сайн мэддэг хүмүүс. Хүчин төгөлдөр хийсэн гэрээгээ үгүйсгэж байна. 2020 оны 05 дугаар сард анх гэж хүн Дарханд байдаг гэж компанийн захирал санал тавьсан байдаг. гэж компани 2016 онд эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг миний үүсгэсэн Дархан-Уул аймгийн сум, Дархан суманд үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөлтэй компани байгаа. Энэ компанийн захирлаар миний хамт ажилладаг байсан найз маань ажиллаж байсан. Энэ хүнд бүх эрхээ шилжүүлсэн байсан. анх энэ хүн дээр ирж санал тавиад, энэ хүн маань би үйл ажиллагааг нь явуулдаг ч гэсэн компани шилжүүлж авах эрх байхгүй. т дуулгая аа, цаана нь өөр эзэн байгаа гээд над руу хэлсэн. Тухайн үед би Эрчим хүчний яаманд ажилладаг байсан. Сумын төвийг халаадаг компани, манай компани өргөжих боломжтой гэдэг санал тавьсны дагуу ирж гэж хүнтэй уулзахад энэ компани нийгмийн даатгал, татвар, хувь хүн, албан байгууллага гэх мэт олон газар өртэй, дээрээс нь зуны их засвараа хийгээгүй, 9-р сарын 15-ны өдөр дулаан залгахад бэлтгэл ажлаа хийгээгүй, 1 кг нүүрс ч худалдаж авах дансны үлдэгдэл мөнгөгүй компани байсан. ахын санал нь ...би бие муутай хүн, 20-д жил энэ компанийг босгох гэж явлаа, мэргэжлийн эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хүнд өгөх хүсэлтэй байна. 150,000,000 төгрөгөөр худалдаж авъя гэж ченж санал тавьсан гэж хэлсэн. Би өөрт нь надад бэлэн өгөх 250,000,000 төгрөг байхгүй гэж хэлж байсан. Тэгэхэд ...манай компани сард 50-60 сая төгрөгийн орлоготой, тэгэхээр боломжтой үедээ сар бүр мөнгө өгөөд яваад байж болно. Сарын орлого нь 60-д сая төгрөг учраас чи миний мөнгийг дорно төлчихнө. Ах нь олон жил компани авч явсан учраас гадарлаж байна гээд өгч авахаар болсон. Гэтэл энэ хүний бие муудаж хот явсан, тухайн үед би эмчилгээндээ хэрэглээрэй гээд бэлэн 2,000,000 төгрөг өөрийнхөө хувь данснаас өгсөн. Биеэ сайн эмчлүүлээрэй, ирэхэд чинь дулаанаа залгаад компанийн хэвийн үйл ажиллагааг нь явуулаад байж байя гэсэн. Энэ хүн биеэ эмчлүүлж явж байгаад 2021 онд ирсэн. Эхний ээлжид компаниа шилжүүлж өгсөн. 63 сая төгрөгийн хувьцаа, надад тоолж өгсөн, 25 толгой адуу гэж яриад байгаа, энэ бүгд ямар учиртай вэ гэхээр би энэ хүнд өөрт нь хэлсэн. ...250,000,000 төгрөгөөр биш хувьцааны нэрлэсэн үнэ буюу 63,000,000 төгрөгөөр чинь би энэ компанийг худалдах худалдан авах гэрээ хийгээд шууд шилжүүлээд авъя таны үлдсэн трактор, анжис борноо гээд ногооны хөрөнгө, 2 давхар ажилчдын байр надад хэрэггүй. Би зөвхөн эрчим хүчний чиглэлээр явсан учраас ногооны чиглэлээр хэрэглэгдэх үйлдвэрлэлийн байр, тоноог төхөөрөмж авмааргүй байна. гэж хэлсэн. Тэгвэл нийт компаниа 250,000,000 төгрөгөөр үнэлье гэсэн. Өвлүүлээд үлдээчих үр хүүхэд байхгүй, эхнэр, дүү, хамгийн бага хүү ч гэсэн энэ бүгдийг авч явж чадахгүй. Тийм учраас өөрийн хүүдээ өвлүүлж байгаа юм шиг энэ компанийг чамд дараа төлбөртэй, сар бүр мөнгөө өгч байх байдлаар өгье, ийм санал тавих хүн чамд байхгүй гэсэн. Ингээд би компаниа өөрийн нагац ах дээрээ шилжүүлж авъя гээд нагац ахдаа санал тавихад бүхэл бүтэн сумын төв халаадаг компани би ажиллуулж чадахгүй гэсэн. Би компанийн захирал мөн энэ саналыг тавьсан. Би энэ хоёр сумандаа үйл ажиллагаа явуулъя, бүхэл бүтэн сум хүлээж авч чадахгүй, дээрээс нь уурын зуухнууд нь 18-20 жил болсон өндөр насжилттай маш их гагнуур хийгдэж байж сая дулаан залгалаа. Ийм компани би авч явж чадахгүй. Дээрээс нь маш их нүүрс хэрэглэдэг юм байна, Дарханаас 48 км зайтай ирж очихоос эхлээд дээр нь ажилчид нь 4-р анги төгссөнөөс илүү боловсролгүй тийм хүмүүс байна. Чи өөрөө л энэ ажлаа үргэлжлүүлж авч яв гэсэн. Ингээд би өөрийн хүсэлтээр ажлаас гарах санал өгч 2020 оны 08 дугаар сард ирсэн. Би өөрийн малаа зарж нүүрсээ худалдаж аваад, урсгал засвараа хийгээд ажлаа жигдрүүлсэн байсан. 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр эхнэр нь ирээд ын бие гайгүй болсон, урьдчилсан байдлаар та хоёр тохирсон юм байна. Би тэр ярьж тохирсон зүйлийг хүлээн зөвшөөрч байна. Би өөрөө сумын төвд нотариатч хийдэг, хуулиа мэддэг хүн учраас компани шилжүүлэх гэрээгээ Дарханд очиж хийе гээд бид гурав нэг машинд суугаад Дарханд ирсэн. Ингээд бид Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн газар сууж байгаад тэнд тухайн үед нэг цонхон дээр нотариатч сууж байсан. Тэр нотариатч асуусан хурлын тэмдэглэлээ үйлдье, хурлын протоколоо үйлдье, компани шилжүүлсэн баримтаа үйлдээд ир гэсэн. Нотариатч эгчтэй хамт олон жил ажилласан таньдаг хүн нь байсан. Тэгээд нотариатч ... эгчээ, ахаа энэ хүн 100 төгрөгийн өглөгтэй юу, хувьцааны мөнгө 100 хувь өгч авсан биз дээ, энэ гэрээ хийгдсэнээс хойш та хоёр маргавал хэцүү шүү гэж сануулсан. Тэр үед хоёулаа ямар ч өр төлбөр байхгүй, хувьцааны мөнгөө авсан тийм учраас бид хоёр компаниа шилжүүлэх гээд ирлээ гэсэн. 50 хувь эзэмшдэг, нь 50 хувь эзэмшдэг учраас бид хоёр хамтарч байж компаниа шилжүүлнэ гэсэн. Ингээд нотариатаар батлуулсан, хурлын тэмдэглэл дээр ...Компани дээр байгаа өр төлбөрийн асуудлыг яах вэ гэж асуухад, нь тэр өр зээлийг нийгмийн даатгал, татвар, хувь хүний өр, бүх өрийг авч байгаа, ээс тэрний хариуд хувьцааны мөнгө авахгүй гэж хоорондоо ярьж тохирсон гэсэн. Үүний дараа дахиад асуудал гарч ирсэн. Техник тоног төхөөрөмжүүдийг ирээд аваад явчихдаг. Ингээд 250,000,000 төгрөгт чинь энэ бүх хөрөнгө ороод минийх болсон байхад та бүгд яагаад дураараа авч яваад байдаг юм бэ, энэ юм алга болбол та яах вэ, яг аль нь миний өмч, аль нь танай хүүхдийн өмч юм, аль нь эхнэрийн чинь өмч болоод дураараа 5 га дээрээ ногоо тарихдаа авч явж хэрэглээд байгаа юм бэ. Үүний ялгааг гаргая хоёулаа нотариат оръё гэсэн. Ингээд би бэлэн 20,000,000 төгрөг өгсөн, үлдсэн 230,000,000 төгрөгөөс хувьцааны мөнгөө хасъя гэсэн учраас 63,000,000 төгрөг хасаад одоо үлдсэн 167,000,000 төгрөгт ямар ямар хөрөнгөө шилжүүлж байгаа вэ, төлөлтийн хуваарийг хэд хэдэн сард яаж хийх вэ гээд хуваариа гаргасан. 167,651,600 төгрөг үлдсэн байна. Энэ мөнгийг сар бүр ын Хаан банкны дансанд боломжоороо төлж байя гээд ын 5056050711 тоот дансанд, ын 5056091102 тоот дансанд нийт 114,000,000 төгрөг шилжүүлсэн. Одоо 47,891,000 төгрөгийн үлдэгдэл байна. Үүнийг би төлөхөд бэлэн байна. Энэ хоёр хүн гэрээгээ хийгээд батлуулсан, дараа нь мөнгө төгрөг дансанд нь ороод тодорхой хэмжээний төвшинд хүрэх тоолонд хөрөнгөө надад шилжүүлж байсан. Газраа ч, 2 давхар ажилчдын байраа ч, үйлдвэрлэлийн байраа ч, газартай нь шилжүүлж өгсөн. ах гэрчилгээнүүд нь энэ байна гээд өөрөө шилжүүлж өгсөн. Гэр бүлийн дотор юугаа ярьж юугаа ярьдаггүйг би мэдэхгүй байна. ах намайг өөрийн хүүхэд шигээ хөтөлж яваад сумын Засаг даргатай танилцуулсан, сумын орлогчтой танилцуулсан, тусгай зөвшөөрөл олгодог гэж хүнтэй мөн танилцуулсан. Ингэхдээ энэ хүнд би компаниа бүрэн өгсөн, манай компанийн үйл ажиллагааг энэ хүн бүрэн хариуцаж явна. Энэ хүнтэй хамтарч ажиллаарай, хүүгээс минь ялгаа байхгүй шүү гэж танилцуулсан. Дараа нь намайг намд оруулж, намд орвол ажил чинь явна гээд намын хүмүүстэй танилцуулж Сумын хяналтын хорооны даргаар томилуулсан. Гэх мэт бид хоёрын харилцаа үнэхээр сайхан явж байсан. Гэтэл зун зуух амарч байхад энэ хүн сургууль төгссөнийхөө ойн байрыг тэмдэглэнэ гээд тодорхой хэмжээний мөнгө надаас аваад ангийнхаа хүүхдүүдэд мөнгөн аяга бэлэглэнэ гэж яриад явсан. Гэтэл ингэж явсан өдрөөс хэдхэн хоногийн дараа ...ах нь ангийнхаа хүүхдийг түлхээд унагачихсан чинь нөгөөх нас барчихлаа, ах нь хүн амины хэрэгт орлоо чи үлдсэн мөнгөө яаралтай шилжүүлэхгүй бол би цаашаа ачигдаад явлаа. Одоо би мөрдөн лүү орох гэж байна гээд тэрнээс хойш утсаа салгасан. Түүнээс хойш эхнэр нь ярьсан, дүү нь ярьсан ...тэр хүн ачигдах гээд байна, чи ямар нэгэн байдлаар мөнгө өгөөч ээ гэсэн. Зун зуух зогсчихсон, дээрээс нь илүү гарах орлого байхгүй урдхаараа хойдхоо нөхөж явдаг компани учраас ямар ч мөнгө илүү гаргах боломж байгаагүй, би мөнгө өгч чадаагүй. Үүний дараа ах асуудлаа шийдчихээд гараад ирсэн, санаандгүй байдлаар ийм, тийм юм болсон гэсэн. Ингэж гарч ирээд надад өш санасан, ...хэрвээ би тэндээс өөрийнхөө танил тал өөрийнхөө хүчээр гарч ирээгүй бол чи намайг явуулах байсан. Одоо бол би чамаас өдөр бүр, цаг тутам мөнгөө нэхнэ, ясаа цайтал бүх явдаг газраар нь явна. Хуульгүй байсан бол би яг одоо чамайг нухчихмаар байна гэж хэлж байсан. Ингээд эхнэртэйгээ хамт бүх газраар явсан. Энэ хүн намайг залилан хийсэн гэж цагдаад өгсөн. Ингээд гэрээсээ гарч чаддаггүй суга таягтай ээжийг маань хүртэл авчирч мэдүүлэг авсан. ч мэдүүлэг авсан, ч мэдүүлэг авсан. Ингэж шалгаад залилангийн шинжтэй биш юм байна. Бензиний мөнгө 270,000 төгрөгөөс эхлээд бүх мөнгийг энэ хүний болон эхнэрийнх нь дансанд шилжүүлж байжээ гээд албан бичиг өгөөд хэргийг хаасан. Гэтэл дахиад прокурорт өгсөн, энэ хүн залилан хийсэн, эхнэр бид хоёр хууль мэдэхгүй учраас залилуулчихлаа гэж өгсөн. Прокуророос мөн албан бичиг ирсэн. Энэ залилангийн шинжтэй биш хүчин төгөлдөр гэрээ байна, сар бүр мөнгөө өгөөд явж байна. Гэрээний хугацаа ч дуусаагүй байна. Тийм учраас та өөр газар ханд гээд үүний дараа шүүхэд хандсан. Анхан шатны шүүхэд хандаад маш их удаж байна. Шүүхэд хандаад удаагүй миний бүх дансыг, ээжийн маань тэтгэврийн, хувийн дансыг ч мөн хаасан. Надад шилжүүлж өгсөн хөрөнгийг бүгдийг царцаасан, бусдад худалдах, түрээслэх бүх үйл ажиллагаа явагдахгүй гээд бүгдийг хаасан. Би үнэхээр өнөөдөр мянгат малчны хүүхэд биш байсан бол хоосон хонохоор байлаа. 100 цаасны орлогогүй, дансаа ашиглаж чадахгүй явж байна. Энэ маргаан шийдвэрлэгдэхгүй удах хооронд нөгөө насаараа ажилласан сумын Засаг дарга, орон нутгийн өмчийн газрын дарга, тусгай зөвшөөрөл олгогч нартай хамтарсан. Юу хийсэн бэ гэхээр компани бүх дансаа хаасан, дээрээс нь гэж хүний дансыг хаасан. Энэ хүн намар 9 сарын 15-ны өдөр гээд дулаан залгахад нэг насос шинэчлэх, нэг зуухаа засах 100 төгрөг байхгүй. Сумын дулааны үйл ажиллагаанд санаа зовж байгаа учраас орон нутгийн өмчийн компани руу үйл ажиллагааг нь шилжүүлээд маргааныг дуустал аваад явмаар байна гэж Засаг дарга санал тавьсан. Би хүлээн зөвшөөрөөгүй. Ингээд энэ улсууд намайг аймаг дээр дуудаж уулзсан. Төрийн өмчийн асуудал хариуцсан Баасандэмбэрэл гэж дарга байсан, Засаг даргын тамгын газрын гэж дарга байсан, сумын Засаг дарга байсан. Би тэр улсуудад ...Манай бизнесийн үйл ажиллагаа хэвийн явж байгаа. Би малаа зараад ч хамаагүй ямар нэгэн байдлаар нүүрсээ худалдаж аваад дулаанаа залгачихна. Хувийн компанийг төр хамгаалах байтал яагаад хувийн компани руу төр дайраад ямар нэгэн байдлаар шахалт дарамт үзүүлээд байгаа юм бэ, та нарын энэ чинь хууль бус асуудал юм биш үү гэхэд тухайн үед хэн ч юу ч яриагүй. Бид цаашид үйл ажиллагааг нь аваад явмаар байна гэж гүрийж суусаар байгаад хурал тарсан. Дараа нь гэж хүн тусгай зөвшөөрөл олгосон. Орон нутгийн тохижилт үйлчилгээний газар. Тусгай зөвшөөрөл олгоход хууль бус байсан учраас намайг түрээсийн гэрээ гэдэг зүйл хий, тус суманд явдаг 1580 м шугам хоолой 6 зуух нь компанийнх бөгөөд ийн өмч юм байна. Тийм учраас өмчийн эзэнтэй түрээсийн гэрээ хийчхээд гэж компанийн үйл ажиллагаа явна. компани дээр тусгай зөвшөөрөл олгох юм байна гэж надаас шаардсан. Би үгүй гэхэд дахиад дарамт ирсэн. Албан бичиг ирсэн, Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс тусгай зөвшөөрөл олгогч , түрээсийн төлбөрөө 70 хувь төлсөн 30 хувийг төлөөгүй байна. 30 хувь нь 4,000,000 төгрөг. Үүнээс болоод компанийн тусгай зөвшөөрлийг цуцална гэж намайг дарамталсан. Надад тамга байхгүй, би тэр түрээсийн гэрээг хийх боломж байхгүй гэхэд чи түрээсийн гэрээгээ хийгээд өгчих бид дээр очоод тамгалуулчихна гэж хэлээд гэрээ хийгээд эхний нэг жил түрээсийн гэрээгээр явуулсан. Хоёрдох жил түрээсийн гэрээ огт хийгээгүй, огт харьцаагүй. Одоо тэр гэж компани дээр нэрийг нь шилжүүлчхээд яваад байгаа боловч компанийн , захиргааны тэтгэврийн нас нь болчхоод байхад тэтгэвэртээ суугаагүй , Засаг дарга, орлогч гээд бүх хүн хоорондоо холбоотой ажиллаж байгаа. Энэ гомдлыг аймгийн Засаг даргад уламжлаад өрөөндөө намайг дуудаж уулзсан. Би та хоёрын маргааныг шийдвэрлэж чадахгүй юм байна, хаана хүлээж авдаг газар байдаг юм эцсийн хариуг нь сонсъё. Хэн нэгэн албан тушаалаа ашигласан, хэн нэгний буруутай үйлдэл байвал тэр хариу гарсны дараа би эргэж уулзана гэж дарга хэлсэн. Энэ хүний маргаан шийдвэрлэгдээд та нар ямар нэгэн байдлаар оролцоотой байх юм бол албан тушаалтны хувьд өөр өөрсдийн хариуцлагаа үүрээрэй гэсэн. Бид гурвын дунд эцэслэн шийдвэрлэгдээгүй маш олон гэрээ, маш олон яриа явж байсан. Энэ хоёр хүн хэлсэн үгэндээ хүрдэггүй, наана цаана нэг болохоор 250,000,000 төгрөгийн компани, Хөвсгөлийн компани 450,000,000 төгрөгөөр зарагдсан байна, би компанийнхаа гэрээг өөрчилмөөр байна гэж маш олон санал тавьж байсан. Сүүлд нь дөч тавьхан сая төгрөгийн үлдэгдэлтэй юм байна. Мөнгөө бага багаар авч үрсээр байгаад юу ч үгүй хоцорлоо. Хоёр хөгшин хүн гудамжинд гарах гээд байна. Бүр болохгүй бол чи Дарханд байгаа 2 өрөө байраа надад шилжүүлчих, Дархан дулаахан гэж санал тавьж байсан. Тэр хэлцэл мөнгөн дүн дээрээ тохиролцоогүй учраас дахиад хийгдээгүй. Энэ хоёр хүн миний өрөөнд сууж байгаад нь та хоёр нотариатаар батлуулчих, би нотариат хийдэг хүн шүү дээ гэж хүртэл шахаж байсан. Дээр нь нүүрс худалдаж авах мөнгийг Баянтээг гэж компаниас утсаар ярьж нүүрс тээврийн хөлс нийт 27,000,000 төгрөг надаас аваад тэр завсар нь энэ хүн 27,000,000 төгрөгт нь тааруулж нүүр ачиж ирсэн машинуудад дүүрэн ногоо ачиж явуулсан байдаг юм билээ. Тэр ачсан ногоон дотор эхнэрийнх нь зоориндоо хөлдөх гэж байсан лууван орсон гэдэг. Тухайн үед байсан бүх хүмүүсийн ногоог цуглуулж 27,000,000 төгрөг болгож ачуулж явуулсан байдаг. Дараа нь нь надаас нэхсэн, намайг дарамталсан. Тийм учраас би дараа нь баримттай үлдэхийн тулд компанийн данснаас энэ хүний хувийн данс руу 4,000,000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь энэ хүн маргаад янз бүрээр хандаад байхаар нь энэ хүн манай компанийн үйл ажиллагаанд халдаад байна гэж Авлигатай тэмцэх газар шалгуулахаар өгсөн. Авлигатай тэмцэх газар шалгаад манай сумын удирдлагууд нэлээн юм болсон. Авлигатай тэмцэх газраас надад ...таны 4,000,000 төгрөг ч биш бид олон сая төгрөгийн асуудал шалгадаг. Энэ хүний анхны удаагийн асуудал байгаа учраас бид сануулах арга хэмжээ аваад өнгөрлөө гэсэн хариу өгсөн. Энэ асуудлыг одоо намайг шалгаад ямар ч асуудалгүй гарсан, надад ямар ч асуудал байхгүй, хэзээ ч би албан тушаалаа ашиглаж байгаагүй, хэзээ ч хүнээс мөнгө авч буруу үйл хийж байгаагүй гэж ярьж байна. Тэр шийдвэр нь өөрт ирсэн байх, ийм л юм болсон. Улсын бүртгэлийн газарт , , гурав зогсож байгаад төлбөр мөнгийг бүрэн төлсөн гээд гарын үсэг зурж баталгаажуулсан байгаа гэв.
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч ******* нь шүүхэд гаргасан дүгнэлтдээ:
Талуудын хооронд 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр компанийг шилжүүлэх хэлцэл хийгдсэн гэдэг нь тогтоогдож байна. Компанийг 250,000,000 төгрөгөөр зарахаар тохиролцсон гэдэг дээр хэн аль нь маргахгүй байна. Хариуцагч тал 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хувьцаа худалдах худалдан авах гэрээ, 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн худалдах худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр хэлцэл, үүнээс бусад гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж маргаж байна. Нэхэмжлэгч талаас энэ хийсэн гэрээ, бүх хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулъя гэж байгаа. Яагаад гэвэл энэ гэрээ хэлцлийг хийхэд ын болон хариуцагчийн зүгээс үнийн дүн дээр төөрөгдөөд 8 сард танилцчихаад 250,000,000 төгрөгийг надад 9-р сарын 30-ны өдрийн дотор өгчих юм байна гэж ойлгоод анх хэлцэл хийсэн байна. Гэтэл мөнгөө төлөхгүй явсаар байгаад өнөөдрийг хүртэл явсан байна. Тэгэхээр үнийн дүн дээр маргаж байна гэдэг нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.2-т заасан ноцтой төөрөгдөлд хамаарч байна. Хоёрдугаарт гэж хүн тэй гэрээ хэлцэл хийхдээ энэ хүний хувийн байдлын талаар мөн төөрөгдсөн, энэ хүн өөрөө дулааны мэргэжилтэй, Санхүүгийн зохицуулах хороонд ажилладаг юм байна, их сайхан залуу байна, миний компанийг өөд нь татаад явах юм байна гэсний үндсэн дээр итгээд эхний ээлжид компаниа дараа нь бүх хөрөнгөө шилжүүлсэн. Ингээд мөнгөө төлөхгүй явж байтал 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр болон 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн худалдах худалдан авах гэрээнүүдийг ямар зорилгоор хийсэн бэ гэхээр мөнгөө төлж чадахгүй байгаа учраас үлдэгдэл 230,000,000 төгрөгийг банкнаас зээл авч өгье. Зээл авахын тулд компанийг чинь өөр дээрээ шилжүүлж авах шаардлагатай байна гээд гэрээ хийсэн. 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр буюу бараг 2 жилийн дараа болон нар хэлцэл хийхдээ хэдэн төгрөгөөр гэрээ хийсэн гэдгээ маш тодорхой тайлбарласан байгаа. Гэрээний үлдэгдэл 230,000,000 төгрөг, үүнийг ийм ийм байдлаар шилжүүлнэ. Шилжүүлэхдээ 100,000,000 төгрөгт нь байр шилжүүлнэ, үлдсэн мөнгийг нь ийм графикийн дагуу төлнө гээд график зохиогоод өөрөө гарын үсэг зурсан. Энэ гарын үсэг зурсантайгаа маргадаггүй. Энэ гэрээ хэдийгээр талууд гарын үсэг зурж хүчин төгөлдөр болоогүй ч гэсэн талуудын хоорондох хүсэл зоригийг харуулаад байгаа юм. Үүнийг нарын хооронд хийсэн гэрээ хэлцэл гэж үзэх үндэслэлтэй. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т гарын үсэг зурсан бол зөвшөөрсөн гэж үзнэ гэсэн байгаа. Энэ үлдэгдлээ хэзээ зөвшөөрсөн бэ гэхээд 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зөвшөөрсөн, үүнээс хойш буцааж төлсөн мөнгө байхгүй. Хоёрдугаарт болон нарын хооронд солилцсон 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн мэйл байгаа. Мөн хүчин төгөлдөр хэлцэл хийсэн гэдгээсээ хойш дахиад 230,000,000 төгрөг байна гэдгийг хүлээн зөвшөөрөөд, 130,000,000 төгрөгт байраа өгье, үлдсэн 100,000,000 төгрөг дээр нь график зохиосон байгаа. Мөн , хоёрын хооронд тооцоо нийлсэн актыг нотлох баримтаар шинжлэн судлуулсан. Үүн дээр 230,000,000 төгрөгийн үлдэгдэл байна. 20,000,000 төгрөг төлсөн гээд хүснэгт хийсэн байгаа. Дээрээс нь хувьцааны мөнгө, 167,000,000 төгрөгийн үлдэгдэл гээд 230,000,000 төгрөг гээд жаахан зөрүү гараад таарч байгаа. Энэ бүхнээс үзэхэд талуудын хооронд 230,000,000 төгрөгийн төлбөр одоо хүртэл төлөгдөөгүй байна гэж харагдаж байна. Тэгэхээр би энэ мөнгийг чинь ингэж түрээсийн хэлбэрээр төлнө, таны авсан цалин энэ дотор орно гэж тайлбарлаад байдаг. нь би 230,000,000 төгрөгөө төлж дуустал түрээсийн мөнгө авч байгаа юм байна. Би 1,000,000 төгрөгөөр цалинжаад явж байгаа юм байна гэж ойлгоод энэ гэрээг хийсэн. Эндээс Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1-т заасан үнийн дүн дээр ноцтой төөрөгдөлд ороод хийсэн гэдэг нь харагдаж байна. Дээрээс нь хууран мэхэлж хийсэн хэлцэл гэдэг нь саяны тайлбараас харагдаж байна. Хоёр хүний хоорондын тооцоо байхад албаар компанийн дансаар шилжүүлээд дараа нь ашиглах гэж зориуд ийм зүйл хийсэн байна. Хавтаст хэргийн 11-41-р талд авагдсан авлага өглөгийн бүртгэл байгаа үүнийг бид хоорондоо хэлцэл хийхдээ ярилцсан гэсэн. Үүнийгээ мэдсээр байж дараа нь даах ёстой ын дансанд орсон мөнгө болгон энэ мөнгөнөөс хасагдана шүү гэж байгаа учраас анхнаасаа хууран мэхэлсэн шинжтэй хэлцэл байна. Тэгэхээр энэ нь нэгэнт хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжийг бүрэн агуулж байгаа учраас хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн эхний шаардлага явж байгаа.
Хууран мэхэлж хийсэн, ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл гэж Иргэний хуулийн 58.2, 58.3.1, 58.3.2, 59 дүгээр зүйлд заасныг баримталж байгаа. Нэгэнт хууран мэхэлж хийсэн хэлцэл бол Иргэний хуулийн 56.4-т зааснаар сонирхогч этгээд хүчин төгөлдөр үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно гэсний дагуу шаардаж байна. Мөн хуулийн 56.5-д зааснаар өгсөн авснаа буцаах үүрэгтэй. Энэ хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлийг буцааж өгөх үүрэгтэй. Иргэний хуулийн 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдоно. Мөн хуулийн 56.5.2-д зааснаар буцаан шаардах эрх байна. Тэгэхээр энэ хэлцлүүдээр авсан бүх хөрөнгүүдийг буцааж өгөх үүрэгтэй байна гэж үзэж байгаа. 56.6.-д хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учирсан хохирлыг бүрэн төлөх үүрэгтэй. Хохирол гарсан гэдэг нь аудитын дүгнэлтээр тогтоогдсон. Аудитын дүгнэлтээр тогтоогдсон 175,477,200 төгрөгийн хохирол тогтоогдсон учраас энэ нэхэмжлэлийн шаардлагыг хангах бүрэн үндэслэлтэй байна гэж үзэж байна гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаад гаргасан дүгнэлтдээ:
Тус шүүхийн шүүх хуралдаанд хариуцагчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж оролцож байна. Нэхэмжлэгч талаас 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж, хохирол гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүний дараа 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах нь гээд гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах, хохирол гаргуулах гээд гэрээнүүдийг дугаарлаад нэхэмжлэл гаргасан байдаг. Нэхэмжлэлийн шаардлагатай хариуцагч тал танилцаад хариу тайлбараа гаргаж өгсөн байдаг. Тайлбараар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Компани худалдаж авсан 250,000,000 төгрөгөөс 114,342,732 төгрөгийг дансаар, 87,766,000 төгрөгийг өр барагдуулах замаар, нийт 202,108,732 төгрөгийн өр төлж барагдуулсан. Үлдэгдэл 47,891,268 төгрөгийг анх хийсэн гэрээ хэлцлийн дагуу төлж барагдуулах хүсэлтэй байгаа тухай хариу тайлбараа өгсөн байгаа. Компанийн хувьцаа худалдан авах гэрээг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан байдаг. Энэ гэрээг байгуулахад хувьцааг худалдан авагч тал 62,348,400 төгрөгөөр худалдахаар тохирсон. Төлбөрийг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр бүрэн төлсөн гээд, компанийн хувьцаа худалдах худалдан авах гэрээ байгуулаад нотариатаар батлуулсан байдаг. Гэтэл одоо ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн, хуурч мэхлэх замаар хийсэн гэж яриад байна. Эндээс харахад аль нэг тал нь ноцтой төөрөгдөөд байгуулчихсан, эсвэл хуурч мэхлээд гарын үсэг зуруулчихсан гэж үзэх нөхцөл байхгүй байна. Нотариатын гэрчилгээтэй хүчин төгөлдөр гэрээ байгаа. Гэтэл яагаад энэ маргаан үүсээд байна вэ гэхээр гэрээ байгуулаад компанийг худалдаж аваад үйл ажиллагаа явуулахад нэхэмжлэгч тал нэгэнт бусдад шилжүүлсэн компанийн араас нь нэхэл дагал болж үйл ажиллагаанд нь оролцоод, энэ хүнийг үйл ажиллагаа явуулахад саад учруулаад маш их хэрүүл маргаан үл ойлголцлыг үүсгэсэн байдаг. Ийм байдал үргэлжилсээр өнөөдөр энэ хүмүүс шүүхийн шатанд хүрээд цаашлаад нэг нэгнээ цагдаад өгдөг, Авлигатай тэмцэх газар шалгуулдаг асуудлууд гарсан байдаг. Нэгэнт гэрээний дагуу компаниа шилжүүлсэн бол тэр компанийнхаа дараагийн хүмүүсийн үйл ажиллагаанд оролцоод, хэл ам хэрүүл тарьж, ийм зохисгүй байдал үүсгэсэн байгаа. Шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэлийн шаардлагаасаа өөр зүйл дахиж шаардаад, тогтсон төвлөрсөн зүйл байхгүй өөр өөр зүйл яриад байгаа байдал харагдаж байна. Иргэний хуулийн 171 дүгээр зүйлд өмчлөгчийн хэлцэл хийх эрхийг үл хязгаарла гэж байгаа. Энэ компанид үнэт зүйл байгаа, үл хөдлөх эд хөрөнгийг ашиглахгүй, бусдын өмчлөлд шилжүүлэхгүй өөр байдлаар гуравдагч этгээдэд эрх олгохгүй байх зэргээр тулган шаардалт хийж болохгүй гэж заасан байгаа. Худалдан авагчийнхаа эрхэд халдаад, чи энэ компанийг өөр хүнд худалдахгүй, шилжүүлэхгүй шүү гэж болохгүй. Хариуцагчийн байр суурь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хувьцаа худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байгаа. Төлбөр тооцоо нийлсэн гэрээ мөн байгаа. Тэгэхээр хариуцагч гэрээний дагуу 47,891,268 төгрөгийг төлөөд үйл ажиллагаагаа явуулах саналтай байна гэдэг тайлбараа дэмжиж байгаа. Нэхэмжлэгч тал ноцтой төөрөгдөлд орсон гээд байна. Тэгэхээр ноцтой төөрөгдөлд орсон зүйл тухайн үед болоогүй. Харин ч нь өөрөө энэ компаниа зармаар байна гэж зарсан. Тухайн үеийн нөхцөл байдал гэвэл харин ч энэ компани нийгмийн даатгалын, татварын, эрүүл мэндийн даатгалын, хувь хүн, аж ахуй нэгжийн гээд маш олон газар өртэй байсан. өртэй нь авсан, өртэй компани өгчхөөд араас нь ингэж болохгүй. Дээр нь хуурч мэхэлсэн гэж байна, яаж хуурч мэхэлсэн юм, компанийн үйл ажиллагааг зориулалтын дагуу, хэвийн явуулж байгаа. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан, баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар байгуулагдсанд тооцно гэж заасан байгаа. Гэрээний дагуу төлбөр төлөгдөөд явж байсан. Гэтэл дунд нь янз бүрийн үл ойлгогдох зүйл яриад хэрүүл маргаан үүсгээд үйл ажиллагаанд нь саад учруулаад байхаар энэ маргаан цаашаа лавширсан байгаа. Компани нэг гэрээгээр шилжих ёстой, гэтэл 10-д гэрээ хийсэн байгаа. Энэ компанид нэхэмжлэгчийн төрсөн дүү нь нягтлангаар ажиллаж байсан. Түүгээрээ дамжуулаад компанийнх нь тамгыг авчихсан, нэг ёсондоо булаагаад авчихсан. Үүнээс болж үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Сүүлдээ хямд зарсан байна 450,000,000 төгрөг өг гэж нэхээд байдаг. Гэрээний дагуу байх ёстой, харин төлбөр тооцооны талаар ярилцаж саналаа тавьж болно. Харин ажлаа хийхэд төвөгтэй байдал үүсгээд байгаа нь зохимжгүй байна. Дураа хүрэхээр гэрээ байгуулчхаад дургүй нь хүрэхээр гэнэт гэрээг цуцална гэж дураараа аашилж болохгүй. Зөвхөн нэг талын сэтгэл санаанд нийцсэнгүй гэж гэрээг цуцлах үндэслэл байхгүй. Талууд хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурсан тохиолдолд хэлцэл хүчин төгөлдөр байна. Ярилцаж байгаад больсон хэлцлийг хүчин төгөлдөр гэж тооцох үндэслэл байхгүй, хэн аль нь гарын үсэг зураагүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар 1-р хавтаст хэргийн 5-9-р тал компанийг худалдах худалдан авах гэрээ, хх-10-12-р тал нөхөж хийсэн хэлцэл, хх-15-16-р тал компанийн хувьцаа худалдах худалдан авах гэрээ, компанийн хөдлөх хөрөнгийг худалдах тухай нийт 167,651,600 төгрөгийн гэрээ, /36 дугаартай нотариатын гэрээ хх-18-р талын ар талд 167,655,600 төгрөг гэсэн бичвэр/ хх-19-р тал тооцоолол, /20,000,000 төгрөг/ үлдэгдэл 230,000,000 төгрөг, /хувьцааны үнэ 62,348,300 төгрөг /2022.02.10-ны өдөр 230,000,000 төгрөг /гарын үсэг зурж баталгаажуулсан/, хх-21-р талд 2022.02.28-ны өдрийн хэлцэл, хх-25-26-р тал мэйл хаяг, хх-80-р тал 2021.01.06-ны өдрийн / нь тэй тохиролцож үл хөдлөх эд хөрөнгө худалдах гэрээ/, 2022.01.05-ны өдөр үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх гэрээ, Хавтаст хэргээс нэг ойлгомжгүй зүйл байгаа нь ...Газрын гэрчилгээн дээр 5 хүний өмч гээд 5 хүн гарын үсэг зурсан байгаа. Гэтэл гэж хүн ганцаараа гарын үсэг зурсан байгаа./ Хавтаст хэргийн 84-87-р талд А дансаар шилжүүлсэн мал, хх-142-154 үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, ХХК-ийн дүрэм, хх-195-250-р тал газар шилжүүлэх гэрээ шинжлэн судалснаар тооцуулах, 2-р хх-1 үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, 6-р хавтаст хэргийн 206-230-р тал Шинжээчийн дүгнэлт /242,067,000 төгрөг/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч *******, ******* нар хариуцагч *******, Д. нарт холбогдуулан гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар арилгуулах, хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3.Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг
Нэг: Гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, үүнд:
1. 2020.08.28-ны өдрийн худалдах худалдан авах гэрээ,
2. 2021.01.27-ны 0121 дугаартай компанийн хувьцаа худалдах худалдан авах гэрээ,
3. 2022.03.07-ны өдрийн 1438 дугаартай хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ
4. 2022.01.06-ны өдрийн Дархан-Уул аймаг Орхон сум ***баг,*******хороолол,*******гудамж,****тоотод байрлалтай дугаартай дугаартай гэр бүлийн хэрэгцээний 4310 м.кв талбайтай 785,9 м.кв газар худалдах худалдан авах 0082 дугаартай гэрээ,
5. 2022.01.06-ны өдрийн Дархан-Уул аймаг Орхон сум ****баг, *********хороолол, *****гудамж,****тоотод байрлалтай нэгж талбарын дугаартай дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 4300 м.кв газраас 1079 м.кв газрыг худалдах худалдан авах 0081 дугаартай гэрээ,
6. 2022.01.06-ны өдрийн Дархан-Уул аймаг Орхон сум *******багт байрлалтай улсын бүртгэлийн дугаартай ажлын байрны зориулалттай 170 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах 0083 тоот гэрээ,
7. 2022.11.28-ны өдрийн ийн гарын үсэг зурсан хэлцэл,
8. 2022.06.28-ны өдрийн ХХК-ийн хувьцаа шилжүүлсэн хэлцэл зэргийг тус тус хүчингүйд тооцуулах.
Хоёр: Хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах гэрээ. нь компанийн нэр дээр байгаа үл хөдлөх хөрөнгийг барьцаалж зээл авч болохгүй байна гээд миний өмчлөлийн дараах хөрөнгүүдийг 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр худалдан авах гэрээ байгуулж өөрийн нэр дээр авсан.
1. Дархан-Уул аймаг Орхон сум ***баг,*******хороолол,*******гудамж,****тоотод байрлалтай дугаартай улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 4310 м.кв газраас 785,9 м.кв газар,
2. Дархан-Уул аймаг Орхон сум ***баг,*******хороолол,*******гудамж,****тоотод байрлалтай дугаартай дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 4310 м.кв талбайтай газраас 1079.4 м.кв газар,
3. Дархан-Уул аймаг Орхон сум *******багт хаягтай дугаартай ажлын байрны зориулалттай 170 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг тус тус шилжүүлж авсан.
Мөн компанийн нэр дээр бүртгэлтэй дараах хөрөнгийг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны шилжүүлж авсан. Үүнд:
1. 2021.01.27-ны өдрийн гэрээгээр шилжсэн компанийн 62,348,000 төгрөгийн хувьцаа,
2. Улсын бүртгэлийн тоот дугаартай соёлын төвийг халаах зориулалттай тусгай халаалтын тогоо 1 ширхэг,
3. Улсын бүртгэлийн дугаартай ерөнхий боловсролын 8-р сургуулийг халаах зориулалттай усан халаалтын тогоо 2 ширхэг,
4. Дархан-Уул аймаг Орхон сум *******багт байрлалтай улсын бүртгэлийн дугаартай эрчимжсэн мал аж ахуйн зориулалттай барилга,
5. Улсын бүртгэлийн дугаарыг нь буруу бичигдсэн байна лээ. Орхон сумын тамгын газрыг халаах зориулалттай уурын зуухны усан халаалтын тогоо 2 ширхэг, /гэрчилгээ ирээгүй, балансад бүртгэлтэй/,
6. Компанийн балансад тусгасан 24 толгой адуу,
7. ХХК-ийн төмс хүнсний ногоо тариалах зориулалттай 2,3 га газар зэргийг шилжүүлж авах хүсэлтэй байна.
Гурав: Компанийн балансад байсан дараах эд хөрөнгүүдийг худалдах худалдан авах гэрээгээр ийн нэр дээр шилжүүлсэн. Үүнд: Дархан-Уул аймаг Орхон сум ****баг, ******хороолол, ******* тоот хаягт байрлах газар болон үл хөдлөх хөрөнгө, ногоо боловсруулах үйлдвэрийн 16 нэр төрлийн хөрөнгө. Хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын дагуу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д заасны дагуу хүчин төгөлдөр бус гэрээ хийсэн буруутай ээс 213,578,800 төгрөг, үүн дээр ашиг 38,428,900 төгрөг, нийт 251,999,700 төгрөгийг Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-т зааснаар нэхэмжилж байна гэж тодорхойлсон боловч шүүх хуралдаанд түүний өмгөөлөгч *******, *******, ******* нарын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр худалдах, худалдан авах /компанийн хувьцаа/ тухай 0121 дугаартай гэрээ, *******, ******* нарын хооронд 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн худалдах-худалдан авах /хөдлөх эд хөрөнгө/ 1438 дугаартай гэрээ, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн худалдах, худалдан авах /үл хөдлөх эд хөрөнгө/ тухай 0082 дугаартай гэрээ, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн худалдах, худалдан авах /үл хөдлөх эд хөрөнгө/ тухай 0083 дугаартай гэрээ, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн худалдах, худалдан авах /үл хөдлөх эд хөрөнгө/ тухай 0081 дугаартай гэрээ, *******ээс Д. руу ХХК-ийн хувьцааг шилжүүлсэн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, учирсан хохирол 175,000,000 төгрөг, олох ёстой байсан орлого 181,000,000 төгрөг, нийт 356,000,000 төгрөг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.
4.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бүгд хуулийн дагуу хийгдсэн гэрээ, гэрээний дагуу явж буй гэж маргадаг болно.
5. ХХК-ийн захирал *******, *******, ******* нарын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр худалдах, худалдан авах /компанийн хувьцаа/ тухай 0121 дугаартай гэрээ, *******, ******* нарын хооронд 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн худалдах-худалдан авах /хөдлөх эд хөрөнгө/ 1438 дугаартай гэрээ, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн худалдах, худалдан авах /үл хөдлөх эд хөрөнгө/ тухай 0082 дугаартай гэрээ, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн худалдах, худалдан авах /үл хөдлөх эд хөрөнгө/ тухай 0083 дугаартай гэрээ, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн худалдах, худалдан авах /үл хөдлөх эд хөрөнгө/ тухай 0081 дугаартай гэрээ, *******ээс Д. руу ХХК-ийн хувьцааг шилжүүлсэн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хэлцэлүүд байгуулагдаж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /1 дүгээр хх-ийн 17-18, 80-83, 93-94, 155-156 дугаар тал/
6.Зохигчийн гаргасан тайлбар, гэрээний агуулгаас үзэхэд тус гэрээ нь агуулга болон талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэлд дүгнэлт хийж үзвэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцэж байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.
Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж үзэв.
7.Гэрээний дагуу талуудын ашиг сонирхлыг хангахын тулд гэрээ хуулийн хүрээнд байгуулагдсан, хүчин төгөлдөр байх ёстой бөгөөд тус гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасан хэлцлийн үндсэн дээр иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзнэ.
8.Хариуцагч тал гэрээний дагуу төлбөрийг төлсөн, үлдэгдэл төлбөрт 47,891,268 төгрөг дутуу, нэхэмжлэгч тал 250,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, үүнээс 20,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 230,000,000 төгрөг дутуу байгаа гэж тайлбарлан маргаж буй боловч, нэхэмжлэгч тал ...хууран мэхэлж хийсэн, ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл гэж Иргэний хуулийн 58.2, 58.3.1, 58.3.2, 59 дүгээр зүйлд заасныг баримталж байгаа. Нэгэнт хууран мэхэлж хийсэн хэлцэл бол Иргэний хуулийн 56.4-т зааснаар сонирхогч этгээд хүчин төгөлдөр үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно гэсний дагуу шаардаж байна. Мөн хуулийн 56.5-д зааснаар өгсөн авснаа буцаах үүрэгтэй. Энэ хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлийг буцааж өгөх үүрэгтэй. Иргэний хуулийн 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдоно. Мөн хуулийн 56.5.2-д зааснаар буцаан шаардах эрх байна. Тэгэхээр энэ хэлцлүүдээр авсан бүх хөрөнгүүдийг буцааж өгөх үүрэгтэй байна гэж үзэж байгаа. 56.6.-д хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учирсан хохирлыг бүрэн төлөх үүрэгтэй. Хохирол гарсан гэдэг нь аудитын дүгнэлтээр тогтоогдсон. Аудитын дүгнэлтээр тогтоогдсон 175,477,200 төгрөгийн хохирол тогтоогдсон учраас энэ нэхэмжлэлийн шаардлагыг хангах бүрэн үндэслэлтэй байна гэж үзэж байна... гэж шаардлагын хууль зүйн үндэслэлийг тодорхойлсон байна.
9.Хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах тухай гэрээ, хэлцлүүд Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахааргүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх тохиолдлыг нэг бүрчлэн нэрлэн заасан бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээ, хэлцлээс дүгнэхэд хууран мэхэлсэн шинж агуулаагүй бөгөөд Иргэний хуулийн 39, 40 дүгээр зүйлд заасан хүсэл зоригийн илэрхийлэл байна.
10.Шүүх хуралдаанд оролцсон гэрч ...Компанийг анх 2020 оны зун 250,000,000 төгрөгөөр зарах шийдвэрт хүрсэн гэсэн. Тийм учраас чи дараагийн ажлаа бод гэсэн. Би тухайн үед компанийн гүйцэтгэх захирал, нягтлангаар ажиллаж байсан. Мөн мал идээ бусад хөрөнгүүдээ ярилцаж зохицуулна гэж ярьсан. Тэгээд тохироод өр авлага нь шийдвэрлэгдэх юм байна гэж би ойлгосон. Тухайн үед би ХХК-д давхар ажилладаг байсан юм. захирал нягтлангаар ажилд авъя гээд буцаж орсон. Би 1 давхарт нь суудаг байсан юм. Тэр үед энэ хоёр 2 давхарт уулзаж байсан. Тэгээд нэг удаа 20,000,000 төгрөг өгсөн гэж ярьж байсан. Тэгээд ах надад 230,000,000 төгрөгийн түрээсийн төлбөр тооцох гэж тэй ярьсан гэсэн. Тэгэхээр нь би даргыг дээрээс бууж ирэхээр нь яг яаж хөтлөхийг нь асуугаадахъя гэж хэлсэн. Тэгээд удаагүй даргыг бууж ирэхээр нь асуухад 250,000,000 төгрөгөөс 20,000,000 төгрөг өгсөн, 230,000,000 төгрөгт нь түрээс тооцож өгөх юм аа. Компанийн өр авлагатай холбоотой түрээсийн зардал дээрээс нь, мөн манай компани сум хөгжүүлэх сангаас зээл авсан байсан юм. Тэр зээлийг төлөхөөр хүлээж авсан, тэр бичилтүүдийг сайн бичээд өгөөрэй гэхээр нь гаргаж өгөөд өөрт нь танилцуулсан, дарга нэг хувийг нь авч явсан. Тэр бичиг баримт нь компани дээр үлдсэн... гэх мэдүүлэг өгсөн.
Дээрх мэдүүлгээр нэхэмжлэгч талын ...хууран мэхэлж хийсэн, ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл гэж Иргэний хуулийн 58.2, 58.3.1, 58.3.2, 59 дүгээр зүйлд заасныг баримталж байгаа. Нэгэнт хууран мэхэлж хийсэн хэлцэл бол Иргэний хуулийн 56.4-т зааснаар сонирхогч этгээд хүчин төгөлдөр үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно гэсний дагуу шаардаж байна. Мөн хуулийн 56.5-д зааснаар өгсөн авснаа буцаах үүрэгтэй. Энэ хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлийг буцааж өгөх үүрэгтэй. Иргэний хуулийн 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдоно. Мөн хуулийн 56.5.2-д зааснаар буцаан шаардах эрх байна. Тэгэхээр энэ хэлцлүүдээр авсан бүх хөрөнгүүдийг буцааж өгөх үүрэгтэй байна гэж үзэж байгаа. 56.6.-д хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учирсан хохирлыг бүрэн төлөх үүрэгтэй. Хохирол гарсан гэдэг нь аудитын дүгнэлтээр тогтоогдсон. Аудитын дүгнэлтээр тогтоогдсон 175,477,200 төгрөгийн хохирол тогтоогдсон учраас энэ нэхэмжлэлийн шаардлагыг хангах бүрэн үндэслэлтэй байна гэж үзэж байна... гэх тайлбар үгүйсгэгдэж байна.
Өөрөөр хэлбэл, зохигчдын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах тухай гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус буюу хууран мэхэлж хийсэн гэж үзэхгүй, талуудын хооронд байгуулагдсан хэлцэл хуулийн хүчин төгөлдөр, харин нэхэмжлэгч нар нь хуулийн өөр үндэслэлээр хариуцагч нарт холбогдуулан нэхэмжлэл гаргах эрх нээлттэй байна.
11.Дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2, 58 дугаар зүйлийн 58.3.1, 58.3.2, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч *******, ******* нар хариуцагч *******, Д. нарт холбогдуулан ХХК-ийн захирал *******, *******, ******* нарын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр худалдах, худалдан авах /компанийн хувьцаа/ тухай 0121 дугаартай гэрээ, *******, ******* нарын хооронд 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн худалдах-худалдан авах /хөдлөх эд хөрөнгө/ 1438 дугаартай гэрээ, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн худалдах, худалдан авах /үл хөдлөх эд хөрөнгө/ тухай 0082 дугаартай гэрээ, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн худалдах, худалдан авах /үл хөдлөх эд хөрөнгө/ тухай 0083 дугаартай гэрээ, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн худалдах, худалдан авах /үл хөдлөх эд хөрөнгө/ тухай 0081 дугаартай гэрээ, *******ээс Д. руу ХХК-ийн хувьцааг шилжүүлсэн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, учирсан хохирол 175,000,000 төгрөг, олох ёстой байсан орлого 181,000,000 төгрөг, нийт 356,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
12.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,036,643 төгрөг /гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах 70,200, хохирол, олох ёстой орлого гаргуулах шаардлага 1,966,443.66/-ийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2, 58 дугаар зүйлийн 58.3.1, 58.3.2, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч *******, ******* нар хариуцагч *******, Д. нарт холбогдуулан *******, *******, ******* нарын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр худалдах, худалдан авах /компанийн хувьцаа/ тухай 0121 дугаартай гэрээ, *******, ******* нарын хооронд 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн худалдах-худалдан авах /хөдлөх эд хөрөнгө/ 1438 дугаартай гэрээ, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн худалдах, худалдан авах /үл хөдлөх эд хөрөнгө/ тухай 0082 дугаартай гэрээ, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн худалдах, худалдан авах /үл хөдлөх эд хөрөнгө/ тухай 0083 дугаартай гэрээ, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн худалдах, худалдан авах /үл хөдлөх эд хөрөнгө/ тухай 0081 дугаартай гэрээ, *******ээс Д. руу ХХК-ийн хувьцааг шилжүүлсэн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, учирсан хохирол 175,000,000 төгрөг, олох ёстой байсан орлого 181,000,000 төгрөг, нийт 356,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч *******, ******* нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,036,643 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулж, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС