| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 184/2024/09991/И |
| Дугаар | 197/ШШ2025/00201 |
| Огноо | 2025-01-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 197/ШШ2025/00201
2025 01 20 197/ШШ2025/00201
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Ха*******,*******,*******,*******,*******,-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, С*******,*******,*******,*******,*******,т холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 8.085.518,83 /найман сая наян таван мянга таван зуун арван найман төгрөг наян гурван мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 сарын 06-ны өдрийн 192/ШЗ2025/02085 дугаартай захирамжаар харьяаллын дагуу шилжүүлэн ирүүлснийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Титэм капитал ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн Намдангийн Ганбаатар нь манай компанийг Ассурер капитал ББСБ ХХК гэсэн нэртэй байх үед буюу 2022 оны 11 сарын 23-ны өдөр ЗГ22285 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгийг нэг жилийн 33.6 хуийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээлж авсан байдаг.
Гэвч зээлдэгч нь зээл авснаас хойш үндсэн зээл 4.668.901,83 төгрөг, хүү 3.763.098,17 төгрөг, нийт 8.432.000 төгрөгийг төсөн бөгөөд 2024 оны 04 сарын 17-ны өдрөөс хойш зээлийн өр төлбөрийг гэрээнд заасны төлөлгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөөр байна.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ ёсоор зээлдэгч нь авсан зээл болон үндсэн хүүгийн хамт өр үүссэн төлбөрийн 2024 оны 10 сарын 22-ны өдөр гэхэд бүрэн гүйцэд төлж барагдуулах ёстой байтал өнөөдрийг хүртэл хугацаанд төлөөгүй байна.
Иймд үндсэн зээл үлдэгдэл 6.331.098,17 төгрөг, зээлийн хүү 1.754.420,66 төгрөг, нийт 8.085.518,83 /найман сая наян таван мянга таван зуун арван найман төгрөг наян гурван мөнгө/ төгрөгийг зээлдэгчээс гаргуулах шаардлага гаргаж байна гэжээ.
Хариуцагч: Н.Ганбаатар нь шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:
...Миний бие Намдан овогтой Ганбаатар нь Титэм капитал ББСБ-аас зээл авсан нь үнэн. Нэхэмжилж байгаа 8.085.518,83 /найман сая наян таван мянга таван зуун арван найман төгрөг наян гурван мөнгө/ төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2025 оны 06 сарын 30-ны өдрийг хүртэл сар бүрийн 30-ны дотор 1.347.587 төгрөг тус тус төлж барагдуулах тул хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Титэм капитал ББСБ ХХК нь хариуцагч Н.Ганбаатараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8.085.518,83 /найман сая наян таван мянга таван зуун арван найман төгрөг наян гурван мөнгө/ төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
Хариуцагч Н.Ганбаатар нь-ийн нэхэмжлэлийн шаардлага 8.085.518,83 /найман сая наян таван мянга таван зуун арван найман төгрөг наян гурван мөнгө/ төгрөгийг сар бүрийн 30-ны өдрийн дотор 1.347.587 төгрөгөөр 2025 оны 06 сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2024 оны 12 сарын 23-ны өдөр шүүхэд бичгээр гарсан байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд заасан үндэслэл үүссэн гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэг болон 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан Титэм инвест ББСБ ХХК-ийн гаргасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8.085.518,83 /найман сая наян таван мянга таван зуун арван найман төгрөг наян гурван мөнгө/ төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч Н.Ганбаатар нь зөвшөөрч, сар бүрийн 30-ны өдрийн дотор 1.347.587 төгрөгөөр 2025 оны 06 сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох ирэгний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Титэм капитал ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144.318,30 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Ганбаатараас улсын тэмдэгтийн хураамжид 72.159,15 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч Н.Ганбаатар нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ С.БАЗАРХАНД