Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 197/ШШ2025/00257

 

 

 

 

 

 

 

2025 01 21 197/ШШ2025/00257

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот 15160, , Д.С*******,*******,*******,*******, Голомт банк ХХК-ийн гаргасан,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 18 дугаар хороо,*******,*******,*******,*******,т холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5.553.254.93 төгрөг /таван сая таван зуун тавин гурван мянга хоёр зуун тавин дөрвөн төгрөг ерэн гурван мөнгө/ тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 сарын 03-ны өдрийн 192/ШЗ2025/01159 дугаартай захирамжаар харьяаллын дагуу шилжүүлэн ирүүлснийг хүлээн авч хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Голомт банк ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч О.Батням нь 2022 оны 07 сарын 25-ны өдөр №ЗГ3305135972 дугаартай цалингийн зээлийн гэрээ байгуулж, 20.000.000 /хорин сая/ төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн гэрээний хугацаа 2025 оны 01 сарын 05-ны өдрөөр дуусгавар болох бөгөөд гэрээний хугацаанд үндсэн зээлээс 14.815.68.,59 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 3.814.518.,45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн 6.430,30 төгрөг, нийт 18.636.630,34 төгрөг төлсөн байна.

Зээлийн гэрээний үүрэг 2024 оны 07 сарын 05-ны өдрөөс анх зөрчигдөж эхэлсэн. Зээлдэгч О.Батням нь зээлийн гэрээгээр тохирсон эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 125 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байна.

Иймд хариуцагч О.Батнямаас Голомт банктай байгуулсан №ЗГ3305135972 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 5.184.318,41 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 3.47.931.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21.004,81 төгрөг, нийт 5.553.254.93 /таван сая таван зуун тавин гурван мянга хоёр зуун тавин дөрвөн төгрөг ерэн гурван мөнгө/ төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж Голомт банкинд олгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч: О.Батнямаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

...Нийслэлийн Баянгол дүүргийн 33 дугаар хороо,*******, Оросоо овогтой Батням миний бие Хан Алтай ресурс ХХК-д гүйцэтгэх захирлын Ажлын албаны даргын албан тушаалд ажиллаж байх үедээ буюу 2022 оны 07 сарын 25-ны өдөр автомашин худалдан авах зорилгоор Голомт банкнаас 20.000.000 төгрөгийн цалингийн зээл авсан юм. Хан Алтай ресурс ХХК-ийн үндсэн ажилтнаар ажиллаж байх хугацаандаа заал болон зээлийн хүүг тогтмол хугацаанд нь төлж ирсэн. Харин 2023 оны 11 сараас хөдөлмөрийн гэрээгээ цуцалж өөрийн хувийн компани болох БЗСМ грийн ворлд ХХК, мөн хувь иргэний хувиар хадсаар ажиллах гэрээ байгуулан SOP буюу Стандарт ажлын заавар боловсруулах завлах үйлчилгээг үзүүлэ эхэлнээс хойш гэрээний төлбөр маань маань сардаа нэг удаа ордог болсон учир зээлийн гэрээний хугацааг тодорхой хэмжээгээр хоцроос явдал гарч байсан.

Улмаар 2024 оны 07 сараас хойш гэрээт компани маань гэрээний төлбөрөө шилжүүлэхгүй болсноос шалтгаалж тогтмол орлогогүй болсон тул зээл, зээлийн хүүгийн төлөлтийг багагүй хугацаагаар хоцроосноо хүлээн зөвшөөрч байна. Миний бие тодорхой хугацаанд хэлэлцээр хийсний үр дүнд Эн Ар Жи индустриал ХХ, Монгол металл консолтинг ХХК зэрэг хоёр ч уул уурхайн компаитай зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулж ажиллахаар тохиролцсон бөгөөд эдгээрийн эхний төлбөр нь 2024 оны 12 сарын 15-ны өдрийн байдлаар миний хувийн болон иргэний дансанд орж ирэх юм.

Тиймээс шүүхээр асуудлыг шийдвэрлүүлэхээс өмнө буюу дараах хугацаанд зээл болон зээлийн хүүг бүрэн төлж дуусгахаа илэрхийлж байна. Үүнд: 2024 оны 12 сарын 15-нд 2.500.000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 3.100.000 төгрөгийг тус тустөлөх болно гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан зээл болон барьцааны гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь зэрэг бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь хариуцагч О.Батнямд холбогдуулан тус банктай 2022 оны 07 сарын 25-ны өдөр байгуулсан №ЗГ3305135972 дугаартай цалингийн зээл болон барьцааны гэрээний үүргийг гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөрөөс төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр 5.184.318,41 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 3.47.931,71 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 21.004,81 төгрөг, нийт 5.553.254.93 /таван сая таван зуун тавин гурван мянга хоёр зуун тавин дөрвөн төгрөг ерэн гурван мөнгө/ төгрөгийг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч О.Батням нь тодорхой шалтгааны улмаас зээлийн гэрээний дагуу зээл болон зээлийн хүүг хугацаанд нь төлөөгүй хоцроосон байдлаа тайлбарлан, Голомт банкны нэхэмжилж буй зээл, зээлийн хүүгийн төлбөрийг 2024 оны 12 сарын 15-нд 2.500.000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 3.100.000 төгрөг тус тус төлж барагдуулна хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд 2024 оны 11 сарын 24-ний өдөр бичгээр гаргасан байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд заасан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл үүссэн гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэг болон 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан О.Батнямаас цалингийн зээлийн гэрээний үүрэгт 5.553.254.93 /таван сая таван зуун тавин гурван мянга хоёр зуун тавин дөрвөн төгрөг ерэн гурван мөнгө/ төгрөг төгрөг гаргуулахыг хүссэн Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.Батням нь бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, түүнд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Голомт банк ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103.803 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Батнямаас 51.902 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч О.Бантням нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг түүнд мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.

 

 

 

 

 

  

ШҮҮГЧ С.БАЗАРХАНД