Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 197/ШШ2025/01431

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: УБ, тоот хаягт байрлах ******* ББСБ ХХК /*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: УБ,  тоотод оршин суух *******ийн ******* /*******/-д холбогдох

 

5,933,073.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Удвал нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Т.*******д холбогдуулан зээлийн гэрээний дагуу нийт 5,933,073.33 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Нэхэмжлэл, хэргийн оролцогчийн эрх, үүрэг танилцуулсан баримт, шүүхийн мэдэгдэх хуудсыг хариуцагч 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авсан боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.

3. Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, нэхэмжлэлд хавсаргасан 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ№21/08/217 дугаар Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл хөрөнгө шилжүүлсэн баримт, зээл төлөх талаар мэдэгдэл, төлбөрийн баримт зэргээр нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Т.******* нарын хооронд 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгчээс 3,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2,8 хувийн хүүтэй, цахилгаан бараа худалдан авах зориулалтаар хариуцагчид зээлж, үүргийн гүйцэтгэлд хөдлөх хөрөнгө болох гар утас, гэрийн эд хөрөнгө барьцаалжээ.

4. Нэхэмжлэгч нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх хүрээнд мөнгөн хөрөнгө зээлж, хариуцагч нь мөнгийг тохирсон хугацаанд, хүүгийн хамт төлөхөөр харилцан тохиролцсон байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

5. Талууд гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн гэрээнд гарын үсгээ зурцгаасан байх ба зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус байх хуульд заасан үндэслэл тогтоогдсонгүй.

6. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1. Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно, мөн зүйлийн 21.2. Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө, талуудын хооронд байгуулсан гэрээний 1.1.3 зээлийн нэг сарын хүү 2,8 хувь, 1.1.6-д ... зээл төлөх хуваарийн дагуу зохих ёсоор төлөөгүй тохиолдолд ... үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлнө ... гэж тусгажээ.

7. Иймд хариуцагч Т.*******гийн зээлийн төлбөрт төлсөн 720,000 төгрөгийг хасаж тооцон үндсэн зээлийн үлдэгдэл 2,698,028.94 төгрөг, хүүгийн төлбөр 2,863,088.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 353,956.33 төгрөг, хохирол 18,000 төгрөг нийт 5,933,073.33 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

8. Хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75дүгээр зүйлийн 759.1, 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.*******гаас 5,933,073.33 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-нд олгосугай.

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109,879 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Т.*******гаас 109,879 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН