| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 182/2024/06867/И |
| Дугаар | 197/ШШ2025/01429 |
| Огноо | 2025-02-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 197/ШШ2025/01429
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: УБ, тоот хаягт байрлах ******* ББСБ ХХК /*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: УБ, тоотод оршин суух ******* ******* /*******/-т холбогдох
6,563,112 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.*******т холбогдуулан зээлийн гэрээний дагуу нийт 6,563,112 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Нэхэмжлэл, хэргийн оролцогчийн эрх, үүрэг танилцуулсан баримт, шүүхийн мэдэгдэх хуудсыг хариуцагчид 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авсан боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.
3. Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, нэхэмжлэлд хавсаргасан №Р20257796 дугаар Зээлийн гэрээ, 2024.01.03-ны өдрийн №7108726324, 2024.01.06-ны өдрийн №7108749990, 2023.12.28-ны өдрийн №7108697749, 2023.12.15-ны өдрийн №7108620589 дугаар Цахим зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн тооцоолол хийсэн баримт, төлбөрийн баримт зэргээр нэхэмжлэгч ******* ББСБ ХХК хариуцагч Б.******* нарын хооронд 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь 2023.12.15-ны өдөр 3,570,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2,85 хувийн хүүтэй, 2023.12.28-ны өдөр 1,400,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2,6 хувийн хүүтэй, 2024.01.03-ны өдөр 870,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 1,9 хувийн хүүтэй, 2024.01.06-ны өдөр 190,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 1,9 хувийн хүүтэй хувийн хэрэглээний зориулалтаар тус тус хариуцагчид цахимаар олгожээ.
4. Нэхэмжлэгч нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх үйл ажиллагааныхаа хүрээнд мөнгөн хөрөнгө зээлж, хариуцагч нь мөнгийг тохирсон хугацаанд, хүүгийн хамт төлөхөөр харилцан тохиролцсон байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
5. Талууд гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн гэрээнд гарын үсгээ зурцгаасан байх ба зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус байх хуульд заасан үндэслэл тогтоогдсонгүй.
6. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1. Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно, мөн зүйлийн 21.2. Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө, талуудын хооронд байгуулсан Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ-ний 3.3.4 Зээлдэгч цахим зээлийн гэрээнд заасан зээл төлөх хуваарьт хугацаанд зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй бол зээл төлөгдөх хуваарьт өдрийн дараах өдрөөс эхлэн зээлийн үлдэгдэлд нэмэгдүүлсэн хүү тооцно гэж тусгажээ.
7. Иймд хариуцагч Б.*******оос №7108620589 дугаар зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 2,990,643 төгрөг, хүү, нэмэгдүүлсэн хүү 882,057 төгрөг, №7108697749 дугаар зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 1,161,296 төгрөг, хүү, нэмэгдүүлсэн хүү 308,947 төгрөг, №7108726324 дугаар зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 839,195 төгрөг, хүү, нэмэгдүүлсэн хүү 155,631 төгрөг, №7108749990 дугаар зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 182,916 төгрөг, хүү, нэмэгдүүлсэн хүү 33,927 төгрөг нийт 6,554,612 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэнэ.
8. Мөн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж зааснаар хариуцагч гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотойгоор нэхэмжлэгч нь өөрт учирсан бодит зардал болох нотариатын үйлчилгээний төлбөр 8,500 төгрөг шаардсан нь үндэслэлтэй.
9. Хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.*******оос 6,563,112 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-нд олгосугай.
2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119,960 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.*******оос 119,960 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН