Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 197/ШШ2025/00393

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 27 197/ШШ2025/00393

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******,*******, Хаан банк ХК-ийн гаргасан,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг,*******,*******,*******,,д холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9.350.338 /есөн сая гурван зуун тавин мянга гурван зуун гучин найман/ төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 сарын 03-ны өдрийн 191/ШЗ2025/01385 дугаартай захирамжаар харьяаллын дагуу шилжүүлэн ирүүлснийг хүлээн авч хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Хаан банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Зээлдэгч Б.Гантулга, М.Дэлгэрмаа нар нь Хаан банк ХК-тай 2016-09-15-ны өдөр БЗГ/16/9123/011 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 10.000.000 /арван сая/ төгрөгийн Цалингийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар зээлсэн.

Мөн зээлдэгч Б.Гантулга нь Хаан Банк ХК-тай 2017-09-20-ны өдөр 51716610920-01 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл болох 8.082.033,52 /найман сая наян хоёр мянга гучин гурав зууны тавин хоёр/ төгрөг дээр 3.000.000 /гурван сая/ төгрөгийн Цалингийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар нэмэн зээлсэн.

Зээлдэгч нь 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн үндсэн зээлийн төлбөрт 10.517.661 төгрөг, зээлийн хүүд 3.833.950 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2.809 төгрөг, нийт 14.354.421 төгрөг төлсөн байх ба зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн тул зээлээ төлөхийг шаардаж, утсаар холбогдох, зээл төлөх мэдэгдэл хүргүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч зээлээ төлж дуусгаагүй болно.

Иймд банкны зүгээс талуудын хооронд байгуулсан гэрээнүүдийн холбогдох заалтууд болон Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1, 453-р зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20-р зүйлийн 20.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн хариуцагчид холбогдуулан БЗГ/16/9123/011 тоот, 51716610920-01 тоот зээлийн гэрээнүүдийн үүрэгт 2024-10-08-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 2.482.338,52 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 6.380.508,41 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 452.588,98 төгрөг, нотариатын үйлчилгээний зардалд 35.000 төгрөг, нийт 9.350.435,91 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна... гэжээ.

Хариуцагч: Б.Гантулга шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

...Хаан банк ХК-ийн нэхэмжлэлтэй 9.350.435,91 төгрөг 12 сарын хугацаанд буюу 2025 оны 2 сард 779.203 төгрөг, 3 сард 779.203 төгрөг, 4 сард 779.203 төгрөг, 5 сард 779.203 төгрөг, 6 сард 779.203 төгрөг, 7 сард 779.203 төгрөг, 8 сард 779.203 төгрөг, 9 сард 779.203 төгрөг, 10 сард 779.203 төгрөг, 11 сард 779.203 төгрөг, 12 сард 779.203 төгрөг, 2026 оны 01 сард 779.203 төгрөг, 02 сард 779.203 төгрөг төлж барагдуулна... гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан зээл болон барьцааны гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь зэрэг бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь хариуцагч Б.Гантулгад холбогдуулан тус банктай 2027 оны 9 сарын 20-ны өдөр байгуулсан БЗГ/16/9123/011 тоот, 51716610920-01 тоот зээлийн гэрээнүүдийн үүрэгт 2024-10-08-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 2.482.338,52 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 6.380.508,41 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 452.588,98 төгрөг, нотариатын зардалд 35.000 төгрөг, нийт 9.350.338 /есөн сая гурван зуун тавин мянга гурван зуун гучин найман/ төгрөгийг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч Б.Гантулга нь 9.350.435,91 төгрөг 12 сарын хугацаанд буюу 2025 оны 2 сард 779.203 төгрөг, 3 сард 779.203 төгрөг, 4 сард 779.203 төгрөг, 5 сард 779.203 төгрөг, 6 сард 779.203 төгрөг, 7 сард 779.203 төгрөг, 8 сард 779.203 төгрөг, 9 сард 779.203 төгрөг, 10 сард 779.203 төгрөг, 11 сард 779.203 төгрөг, 12 сард 779.203 төгрөг, 2026 оны 01 сард 779.203 төгрөг, 02 сард 779.203 төгрөг төлж барагдуулна хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд 2025 оны 01 сарын 22-ны өдөр бичгээр гаргасан бөгөөд төлбөр гүйцэтгэх хуваарийн талаар хэргийн зохигч талууд /нэхэмжлэгч/ маргаагүй байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд заасан үндэслэл үүссэн гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэг болон 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Б.Гантулгаас 9.350.338 /есөн сая гурван зуун тавин мянга гурван зуун гучин найман/ төгрөг гаргуулахыг хүссэн Хаан банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч, 2026 оны 02 сарын дотор бүрэн төлж барагдуулна гэх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.Гантулгаас 82.278,48 төгрөгийг, нэхэмжлэгч Хаан банк ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 164.556,97 төгрөгийн тал хувь буюу 82.278,48 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч Хаан банк ХК-д олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч Б.Гантулга нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг түүнд мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ С.БАЗАРХАНД