| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 197/2025/00008/И |
| Дугаар | 197/ШШ2025/00400 |
| Огноо | 2025-01-27 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 197/ШШ2025/00400
2025 01 27 197/ШШ2025/00400
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,
Нэхэмжлэгч: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг төлөөлж,
Төлөөлөн нэхэмжлэгч Улаанбаатар хот, *******,*******,*******,*******, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын гаргасан
Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******,*******,т холбогдох гэмт хэргийн улмаас хохирогчийн яаралтай тусламж, эмчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн төлөгдсөн 334.980 /гурван зуун гучин дөрвөн мянга есөн зуун ная/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг төлөөлж, төлөөлөн нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
А.Төгөлдөр нь хохирогч Л.Цогбадрахын биед хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлсэн. Хохирогч Л.Цогбадрах нь А.Төгөлдөрт зодуулсны улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээ авсан эсэх талаарх лавлагаа авахаар тус прокурорын газраас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт албан тоот хүргүүлэхэд тус газраас 2024 оны 7 дугаар сард Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай тусламжаас 334.980 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан тухай мэдээлэл ирүүлсэн байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэх-ээр, мөн Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт Бусдын амь нас эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй гэж тус тус хуульчлан заасан.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 01/1214 дугаартай ...Тус прокурорын газарт хянагдаж, шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн хүрээнд эрүүл мэнд нь хохирсон иргэн даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан, эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх ажлыг хариуцсан нэхэмжлэх, эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй болгох ажилд хуульд заасан чиг үүргийнхээ дагуу туслалцаа үзүүлнэ үү гэх хүсэлтийг тус прокурорын газарт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасны дагуу төрийн байгууллагын хүсэлтээр нэхэмжлэл гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Иймд А.Төгөлдөрөөс Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 334.980 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. гэжээ.
Хариуцагч: А.Төгөлдөрөөс шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:
...Амарсайханы Төгөлдөр миний бие Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлын 334.980 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дах 10090002080 тоот дансанд хийж шилжүүлэхээ хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбар гаргасан ба уг тайлбарт Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан банк дах 10090002080 тоот дансанд 334.980 төгрөгийг 2025 оны 01 сарын 16-ны өдөр шилжүүлэн төлсөн Голомт банкны орлогын мэдүүлэг баримтыг хавсарган ирүүлсэн байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэлд хавсарсан СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 24-ны өдрийн 1039 дугаартай шийтгэх тогтоол, нэр бүхий иргэдийн Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт болон тусламж үйлчилгээ авсан төлбөрийн мэдээлэл баримт, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас СХД-ийн Прокурорын газарт гаргасан хүсэлт, хариуцагчийн хариу тайлбар, Голомт банкны орлогын мэдүүлэг баримт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газар нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг төлөөлөн гэмт хэргийн улмаас хохирогчийн яаралтай тусламж, эмчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн төлөгдсөн 334.980 /гурван зуун гучин дөрвөн мянга есөн зуун ная/ төгрөгийг хариуцагч А.Төгөлдөрөөс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
Хариуцагч А.Төгөлдөр нь дээрх нэхэмжлэлийн шаардлага болох 334.980 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн тайлбар болон Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан банк дах 10090002080 тоот дансанд 2025 оны 01 сарын 16-ны өдөр шилжүүлэн төлсөн Голомт банкны орлогын мэдүүлэг баримтын хамт шүүхэд бичгээр гаргасан байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд тус тус заасан үндэслэл үүссэн гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэг болон 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан А.Төгөлдөрөөс гэмт хэргийн улмаас хохирогчийн яаралтай тусламж, эмчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн төлөгдсөн зардал 334.980 төгрөгийг /гурван зуун гучин дөрвөн мянга есөн зуун ная/ гаргуулах тухай Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг төлөөлж Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.Төгөлдөр хүлээн зөвшөөрч, биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч А.Төгөлдөрөөс улсын тэмдэгтийн хураамжид 4.768,5 /дөрвөн мянга долоон зуун жаран найман төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.
.
ШҮҮГЧ С.БАЗАРХАНД