Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 197/ШШ2025/00403

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 27 197/ШШ2025/00403

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, нэхэмжлэгч Б.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Пүрэвдулам нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Б*******,*******,*******,*******,*******,*******,*******гийн гаргасан,

Хариуцагч: Улаанбаатар хот, Б*******,*******,,,,,,т холбогдох зээлээр худалдсан махны үнэ 3.528.000 /гурван сая таван зуун хорин найман мянган/ төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 192/ШЗ2025/01454 дугаартай захирамжаар харьяаллын дагуу шилжүүлэн ирүүлснийг хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч Б.Болормаагаас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Миний бие Шонхор зах дээр махны худалдаа эрхэлдэг байсан бөгөөд миний байнгын үйлчлүүлэгч, зүс таних нь 2024 оны 04 сарын 30-ны өдөр 13 гулууз хонины махыг, нэг кг-ыг нь 14.000 төгрөгөөр бодож авсан ба 13 гулууз хонины мах нь нийтдээ 252 кг болж байсан ба нийт үнэ нь 3.528.000 төгрөг болж байсан. Махаа хүлээлгэн өгөхдөө падаан баримт үйлдсэн, падаан баримтыг нэхэмжлэлд хавсарган өгсөн. Анхбаярт махны мөнгөө өгөхийг удаа дараа хэлж байсан боловч өнөө маргааш гэсээр төлөхгүй байсан тул шүүхэд өргөдөл гаргасан юм. Анхбаяр нь зээлээр авсан махны үнэ 3.528.000 төгрөгөөс 2.000.000 төгрөгийг 2024 оны 12 сарын 28-ны өдөр төлсөн. Би өөрөө Анхбаяртай утсаар нь залгаж ярьсан боловч мөнөө өгсөн, тооцоо дууссан өгөхгүй гээд байна. Иймд махны үнээс үлдсэн тооцоо 1.528.000 төгрөгийг нэхэмжилж байна. гэв.

2. Хариуцагчт шүүх нэхэмжлэлийн хувийг 2024 оны 12 сарын 16-ны өдөр гардуулан өгч, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох зохигчийн эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлэг зэргийг тус тус танилцуулсан баримттай байх ба хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 755 дугаар зүйлийн 755.4 заасан ...зохигч үндсэн ба сөрөг нэхэмжлэлийг гардан авснаас хойш 5 хүртэл хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэсэн хуулиар тогтоосон хугацаанд нэхэмжлэлд хариу тайлбар өгөөгүй, ирүүлээгүй байна. Түүнчлэн 2025 оны 01 сарын 27-ны өдрийн 10 цагт товлон зарласан шүүх хуралдааны товыг 2025 оны 01 сарын 22-ны өдөр хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардан авах үед шүүхэд тэмдэглүүлсэн 99020735 дугаарын утсаар шүүгчийн туслах холбогдон мэдэгдэхэд, тэрээр ..би очихгүй, гомдол гаргана гэсэн өгүүлэмжтэй тайлбар хийж, шүүх хуралдаан товлосон цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасан журмын дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцсэнийг тэмдэглэв.

Шүүх нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, бусад нотолгоо баримт зэргийг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Б.Болормаа нь хариуцагч Б.Анхбаярт холбогдуулан зээлээр худалдан борлуулсан 12 гулууз буюу 1 кг-г нь 14.000 төгрөгөөр тооцож, 252 кг махны үнэ 3.528.000 /гурван сая таван зуун хорин найман мянган/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Хариуцагч Б.Анхбаярт нэхэмжлэлийн хувийг 2024 оны 12 сарын 16-ны өдөр гардуулан өгч, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох зохигчийн эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлэг зэргийг тус тус танилцуулсан баримттай байх ба хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 755 дугаар зүйлийн 755.4 заасан ...зохигч үндсэн ба сөрөг нэхэмжлэлийг гардан авснаас хойш 5 хүртэл хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэсэн хуулиар тогтоосон хугацаанд нэхэмжлэлд хариу тайлбар өгөөгүй, ирүүлээгүй байна.

Түүнчлэн 2025 оны 01 сарын 27-ны өдрийн 10 цагт товлон зарласан шүүх хуралдааны товыг 2025 оны 01 сарын 22-ны өдөр хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардан авах үед шүүхэд тэмдэглүүлсэн 99020735 дугаарын утсаар шүүгчийн туслах холбогдон мэдэгдэхэд, тэрээр ..би очихгүй, гомдол гаргана гэсэн өгүүлэмжтэй тайлбар хийж, шүүх хуралдаан товлосон цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасан журмын дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.

3. Шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бараа хүлээлцсэн зарлагын падаан баримтаас дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан Зээлээр худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна.

Зээлээр худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн,, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ.

4. Тухайн нөхцөлд нэхэмжлэгч буюу худалдагч Б.Болормаа нь хариуцагч буюу худалдан авагч Б.Анхбаярт 12 гулууз буюу 252 кг, 3.528.000 /гурван сая таван зуун хорин найман мянган/ төгрөгийн үнэ бүхий махыг 2024 оны 04 сарын 30 өдөр хүлээлгэн өгсөн нь нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хавсарган ирүүлсэн Шонхор зах зарлагын баримтаар тогтоогдсон тул хэргийн хариуцагч Б.Анхбаяр нь худалдан авсан барааны үнийг тогтоосон хугацаанд төлөх үүрэг хүлээнэ.

Зохигчийн хувьд зээлээр худалдан авсан барааны буюу махны үнийг төлөх хугацааг тодорхой тогтоогоогүй байх ба Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2 дахь хэсэгт үүрэг гүйцэтгэх хугацааг тогтоогоогүй хэлцлийн хувьд үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй байна гэж заасан.

5. Иймээс нэхэмжлэгч Б.Болормаагийн хариуцагч Б.Анхбаяраас худалдан авсан махны үнэ 3.528.00 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлагын үндэслэлийг буруутгах боломжгүй юм.

Нэхэмжлэлээр шаардсан 3.528.000 төгрөгөөс хариуцагч Б.Анхбаяр нь 2.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Болормаад өгсөн талаар тэрээр шүүх хуралдаанд тайлбарласан тул нэхэмжлэлээс үлдэх 1.528.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 дэх хэсэг болон 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Анхбаяраас 1.528.000 /нэг сая таван зуун хорин найман мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Болормаад олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 72.598 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Анхбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 72.598 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Болормаад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 07 /долоо/ хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг тус тус тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД