| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
| Хэргийн индекс | 184/2024/10169/И |
| Дугаар | 197/ШШ2025/00052 |
| Огноо | 2025-01-15 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 197/ШШ2025/00052
2025 01 15 197/ШШ2025/00052
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Оюунжаргал би,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 5 дугаар хороо, *******ы гудамж, 24 а байрны задгай, ******* 1 давхар өөрийн байранд байрлах Транскапитал ББСБ ХХК /регистрийн дугаар: ******* /-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* дүүрэг, 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, ******* импекс 35 б байрны 30 тоот хаягт оршин суух******* овогт *******ийн М******* /регистрийн дугаар: /
Хариуцагч: ******* дүүрэг, 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, ******* импекс 35 б байрны 30 тоот хаягт оршин суух******* овогт *******ийн М /регистрийн дугаар: / нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 10,573,091 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Транскапитал ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ... Б.М*******, Б.М нар нь 4,000,000 төгрөгийг сарын 3.0 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээлдсэн...Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3,460,004 төгрөг, хүү 5,917,989 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,183,598 төгрөг, нотариатын зардалд 11,500 төгрөг, нийт 10,573,091 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Б.М******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа...нэхэмжилж байгаа 10,573,091 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.Уг төлбөрийг 2025 оны 01 сарын 30-ны өдрөөс 2025 оны 10 сарын 30-ны өдөр хүртэл 10 сарын хугацаанд сар бүрийн 30-ны дотор 1,057,309,1 төгрөгөөр тус тус төлж барагдуулна.Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тэмүүжин нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус шүүхэд хянагдаж буй Транскапитал ББСБ-ын нэхэмжлэлтэй, Б.М*******, Б.М нарт холбогдох 10,573,091 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.М******* хүлээн зөвшөөрч 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулах тухай хариу тайлбар гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тэмүүжин би хариуцагч Б.Маас татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Транскапитал ББСБ ХХК нь хариуцагч Б.М*******, Б.М нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 10,573,091 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.М*******, нь нэхэмжлэлийн шаардлага болох 10,573,091 төгрөгийн төлбөрийг 10 сарын хугацаанд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байна.
Иймд Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2.Түүнчлэн нэхэмжлэгч Транскапитал ББСБ ХХК нь хариуцагч Б.М*******аас нэхэмжлэлийн шаардлага болох 10,573,091 төгрөгийн төлбөрийг шаардаж, хариуцагч Б.Маас татгалзсан нь хууль зөрчөөгүй болно.
Тиймээс хамтран хариуцагч Б.Мд холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 10,573,091 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн талаар :
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 184,120 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.М*******аас улсын тэмдэгтийн хураамжид 92,060 төгрөгийг, улсын төсвөөс 92,060 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч Транскапитал ББСБ ХХК-д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 758 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Транскапитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.М*******д холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 10,573,091 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч Транскапитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Мд холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 10,573,091 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 184,120 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.М*******аас улсын тэмдэгтийн хураамжид 92,060 төгрөгийг, улсын төсвөөс 92,060 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч Транскапитал ББСБ ХХК-д тус тус олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.М******* нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ