Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 197/шш2025/00053

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 15 197/ШШ2025/00053

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Оюунжаргал би,

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж-28, МПМ цогцолборын байранд байрлах ******* ББСБ ХХК /регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ******* дүүрэг, 13 дугаар хороо, ******* гудамж 125 дугаар байр, 2 дугаар орц 18 тоот хаягт оршин суух ******* овогт *******гийн М******* /регистрийн дугаар: *******/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 905,078 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ... Б.М******* нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 09 сарын 19-ний өдөр 660,000 төгрөгийг 2,9 хувийн хүүтэй авсан ч зээлийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй байна...үндсэн зээлийн үлдэгдэл 555.744 төгрөг, зээлийн хүү 291,479 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 57,855 төгрөг, нийт 905,078 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Б.М******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа... 905,078 төгрөгийг дараах байдлаар төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Үүнд:

- 2024 оны 12 сарын 31-ны өдөр 300,000 төгрөг,

- 2025 оны 01 сарын 31-ны өдөр 300,000 төгрөг,

- 2025 оны 02 сарын 28-ны өдөр 305,078 төгрөгөөр тус тус төлж барагдуулна.Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.М******* холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 905,078 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.М******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 905,078 төгрөгийн төлбөрийг бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байна.

 

Иймд Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 26,272.00 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.М*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 13,136 төгрөгийг, улсын төсвөөс 13,136 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгов.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 758 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч *******ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.М******* холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 905,078 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 26,272.00 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.М*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 13,136 төгрөгийг, улсын төсвөөс 13,136 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д тус тус олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.М*******ээс Т.Мөнхтүвшин нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                             ШҮҮГЧ                Х.ОЮУНЖАРГАЛ