| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
| Хэргийн индекс | 181/2025/00005/И |
| Дугаар | 197/ШШ2025/00091 |
| Огноо | 2025-01-16 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 197/ШШ2025/00091
|
2025 01 16 |
197/ШШ2025/00091
|
|
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Оюунжаргал би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө 13, Ландмарк оффис 1 давхрын баруун жигүүрт байрлах *******-******* ХХК / РД: 5623979/-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороол, Үндсэн хуулийн гудамж 3-д байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,
2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч *******-******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ... Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжилсэн төлөөлөгч У.А******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ...иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд манай компани нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл болсон Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.05.05-ны өдрийн ******* дугаар захирамжид заасан хариуцагч ******* продакшн ХХК-ийн өр төлбөрийг бүрэн хариуцан төлж барагдуулсан.Үүнтэй холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29.1.3,29.1-д заасны дагуу төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн тул иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь дуусгавар болгож, хувийн хэргийг хаасан.Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024.12.10-ны өдрийн 14/01 дугаар Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолд заасан эд хөрөнгүүдийг төлбөр авагч Монгол Улсын Хөгжлийн банк ХХК нь барьцаанаас чөлөөлж , манай компанийн өмчлөл, эзэмшилд шилжүүлсэн болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2-д заасан эрхийнхээ дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******-******* ХХК нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч *******-******* ХХК шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл болсон Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.05.05-ны өдрийн 181/ШШ2022/010401 дугаар захирамжид заасан хариуцагч ******* продакшн ХХК-ийн өр төлбөрийг бүрэн хариуцан төлж барагдуулсан тул /төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн/ иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь дуусгавар болгож, хувийн хэргийг хаасан.Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024.12.10-ны өдрийн 14/01 дугаар Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол-д заасан эд хөрөнгүүдийг төлбөр авагч Монгол Улсын Хөгжлийн банк ХХК нь барьцаанаас чөлөөлж , манай компанийн өмчлөл, эзэмшилд шилжүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.А*******гаас шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй.
Нэхэмжлэгч *******-******* ХХК-иас У.А*******д 2024.12.16-ны өдөр олгосон 01/385 тоот итгэмжлэлийн дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан... нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй байна.
Иймд Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 70,200 төгрөг төлснөөс улсын төсөвт 35,100 төгрөгийг хэвээр үлдээж, улсын төсвөөс 35,100 төгрөгийг буцаан гаргуулан *******-******* ХХК-д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75, 758 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь;
1.Нэхэмжлэгч *******-******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 70,200 төгрөг төлснөөс улсын төсөвт 35,100 төгрөгийг хэвээр үлдээж, улсын төсвөөс 35,100 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч *******-******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ