Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 184/ШШ2025/00092

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 16

 

 

 

 

 

 

 

 

 

 

184/ШШ2025/00092

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлсэнг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Оюунжаргал би,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамж Бодь цамхаг барилга 13 давхар 1302 тоот хаягт байрлах, ******* ******* ХХК /регистрийн дугаар:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******-******* дүүрэг, 3 дугаар хороо, *******ын гудамж, 80/4 дүгээр байрны 32 тоот хаягт оршин суух, *******ын Э******* /регистрийн дугаар: ******* /-д холбогдох

 

Санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт болон бусад зардалд нийт 2,844,336,37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ...Санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт нийт 2,834,336,37 төгрөг, нотариатын зардалд 10,000 төгрөг, нийт 2,844,336,37 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Алтанцэцэг нь шүүхэд ирүүлсэн хүсэлтэд: Манай байгууллага дээр нэхэмжлэлтэй байгаа хариуцагч *******ын Э******* нь 2024.11.09-ны өдөр зээлийн гэрээний үүргийн дагуу төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Г.Э*******өд холбогдуулан Санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт болон бусад зардалд нийт 2,844,336,37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Э******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,844,336,37 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан ба энэ үндэслэлээр нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байна.

 

Иймд Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэнг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 60,459 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 30,229,5 төгрөгийг, улсын төсвөөс 30,229,5 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75, 758 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь;

1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Э******* холбогдох Санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт болон бусад зардалд нийт 2,844,336,37 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэнг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 60,459 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Э*******өөс улсын тэмдэгтийн хураамж 30,229,5 төгрөгийг, улсын төсвөөс 30,229,5 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д тус тус олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Э******* нь улсын тэмдэгтийн хураамжийг сайн дураар төлж шүүгчийн захирамжийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ