Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 197/ШШ2025/00168

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 20

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

197/ШШ2025/00168

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Оюунжаргал би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сентрал тауэр, 15 давхарт байрлах М банк ХК /регистрийн дугаар: 6207618 /-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ******* дүүрэг,22 дугаар хороо, Зүүн наран 18 дугаар гудамж 126 тоот хаягт оршин суух ******* овогт *******ийн О******* /регистрийн дугаар: *******/-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 10,006,227 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч М банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ... Цахим зээлийн гэрээний үүрэгт 9,994,227 төгрөг, нотариатын төлбөрт 12,000 төгрөг, нийт 10,006,227 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч В.О******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: зээлийн гэрээний үүрэг 10,006,227 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг

- 2025 оны 01 сарын 25-нд 2,000,000 төгрөг,

-2025 оны 02 сарын 25-нд 2,000,000 төгрөг,

-2025 оны 03 сарын 25-нд 2,000,000 төгрөг,

-2025 оны 04 сарын 25-нд 2,000,000 төгрөг,

-2025 оны 05 сарын 25-нд 2,006,227 төгрөгөөр тус тус төлж барагдуулах хүсэлтэй байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М банк ХК нь хариуцагч В.О*******т холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 10,006,227 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч В.О******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 10,006,227 төгрөгийн төлбөрийг

- 2025 оны 01 сарын 25-нд 2,000,000 төгрөг,

-2025 оны 02 сарын 25-нд 2,000,000 төгрөг,

-2025 оны 03 сарын 25-нд 2,000,000 төгрөг,

-2025 оны 04 сарын 25-нд 2,000,000 төгрөг,

-2025 оны 05 сарын 25-нд 2,006,227 төгрөгөөр тус тус төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байна.

 

Иймд Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 175,050 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч В.О*******оос улсын тэмдэгтийн хураамжид 87,525 төгрөгийг, улсын төсвөөс 87,525 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч М банк ХК-д олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 758 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч М банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч В.О*******т холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 10,006,227 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 175,050 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч В.О*******оос улсын тэмдэгтийн хураамжид 87,525 төгрөгийг, улсын төсвөөс 87,525 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч М банк ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч В.О******* нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                Х.ОЮУНЖАРГАЛ