Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 197/ШШ2025/00333

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 2******* 197/ШШ2025/00*********************

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Х******* дүүрэг, ******* дугаар хороо, Ү******* гудамж-*******, өөрийн байранд байрлах Ж******* ХХК /РД:52585*******7/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б******* дүүрэг, ******* дугаар хороо, *******-р хороолол, а **************, 1*******7 тоот хаягт оршин суух Т Б /РД:ЧЙ8501**************/-д холбогдох,

 

6*******0,2*******0 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 202******* оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 202******* оны 11 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 

Тус компани /РД:52585*******7/ нь "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ТҮЦ-01-ийг ажиллуулдаг. Т.Бтай хэлэлцэн тохиролцож, 202******* оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 202******* оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн хугацаанд нийт 1,*******12,820 төгрөгийн ундаа нийлүүлсэн. Үүнээс 202******* оны 06 дугаар сарын 08-ны өдөр 578,580 төгрөг, 202******* оны 08 дугаар сарын 19-ний өдөр 9*******,000 төгрөг, нийт 672,580 төгрөг төлөгдөж, 6*******0,2*******0 төгрөг үлдсэн. Уг авлагыг 202******* оны 0******* дугаар сарын 1*******-ний өдрийн "Тооцооны үлдэгдлийн баталгаа-аар тооцоо нийлж, баталгаажуулсан бөгөөд Т.Бтай удаа дараа холбогдсон ч өнөөдрийг хүртэл нэг ч төлөлт хийгээгүй. Иймд дээрх 6*******0,2*******0 төгрөгийг Т.Бгаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Биндэръяа нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

 

Нэхэмжлэгч Ж******* ХХК нь 202******* оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хариуцагч Т.Бд холбогдуулан 6*******0,2*******0 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2025 оны 01 дүгээр сарын 2*******-ний өдөр хариуцагч Т.Б нь дээрх 6*******0,2*******0 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэгч Ж******* ХХК нь дээрх 6*******0,2*******0 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж******* ХХК нь хариуцагч Т.Бд холбогдуулан, 6*******0,2*******0 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шалага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Б нь 6*******0,2*******0 төгрөгийг төлж биелүүлснээр нэхэмжлэгч Ж******* ХХК нь хариуцагч Т.Бгаас 6*******0,2*******0 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шалагаас татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, 6*******0,2*******0 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 19,858 төгрөгийн тал хувь болох 9,929 төгрөгийг хариуцагч Т.Бгаас, тал хувь болох 9,929 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч Ж******* ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19,858 төгрөгөөс үлдэх 9,929 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.1, 7*******.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Ж******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Бд холбогдох, 6*******0,2*******0 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Т.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 9,929 төгрөг, улсын орлогоос 9,929 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ж******* ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19,858 төгрөгөөс үлдэх 9,929 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.*******-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.АЗБАЯР