| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
| Хэргийн индекс | 102/2024/06791/И |
| Дугаар | 197/ШШ2025/00371 |
| Огноо | 2025-01-24 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 197/ШШ2025/00371
2025 01 24 197/ШШ2025/00371
Зохигч талуудын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай.
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, Бэгдү 59 байрны 203 тоотод байрлах Т******* с******* ХХК /регистрийн дугаар: *******/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* дүүрэг, 24 дүгээр хороо, ******* хотхон 17-1 тоотод байрлах А******* ХХК / регистрийн дугаар: *******/-д холбогдох
Гэрээний үүрэгт 1,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.П*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Т******* с******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2024 оны 06 сарын 07-ны өдөр А******* ХХК-тай реклам, зар сурталчилгааны Ажил гүйцэтгэх ерөнхий гэрээ байгуулсан гүйцэтгэгч тал болох А******* ХХК нь тус гэрээнд заасан хугацаанд ажлыг хийж гүйцэтгэн видео шторкийг захилагч тал болох Т******* с******* ХХК-д хүлээлгэн өгөөгүй урьдчилгаа 40 хувь болох 1,000,000 төгрөг болон хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувь 50 хувиас хэтрэхгүй заалтыг үндэслэн 1,700,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Зохигчид шүүх хуралдаанд эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: нэхэмжлэгч тал болох Т******* с******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,700,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хариуцагч талаас 1,000,000 төгрөг гаргуулахаар эвлэрч, хариуцагч А******* ХХК нь улсын тэмдэгтийн хураамж 77,900 төгрөгийн хамт 3 сарын хугацаанд 3 хувааж буюу 2025.02.25-нд 333,000 төгрөг, 2025.03.25-нд 333,000 төгрөг, 2025.04.25-нд 411.900 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т******* с******* ХХК нь хариуцагч А******* ХХК-д холбогдуулан Гэрээний үүрэгт 1,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад: нэхэмжлэгч Т******* с******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,700,000 төгрөгөөс 700,000 төгрөгийг татгалзаж, хариуцагч А******* ХХК нь үлдэх 1,000,000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 77,900 төгрөгийн хамт 2025 оны 02 сарын 25-нд 333,000 төгрөг, 2025 оны 03 сарын 25-нд 333,000 төгрөг, 2025 оны 04 сарын 25-нд 411.900 төгрөгөөр тус тус төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрөн талууд харилцан тохиролцож эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байна.
Иймд зохигч талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 77,900 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 77,900 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758 .1, 106 дугаар зүйлийн 106. 5 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Т******* с******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч А******* ХХК холбогдох Гэрээний үүрэгт 1,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Зохигч талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 77,900 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч А******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 77,900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т******* с******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч А******* ХХК нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ