Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 197/ШШ2025/00370

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 24 197/ШШ2025/00370

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Оюунжаргал даргалж,

 

Нэхэмжлэгч: *******-******* дүүрэг, 18 дугаар хороо, ******* 2222 хороолол, Их Монгол гудамж 101 дүгээр байр, 206 тоот хаягт оршин байрлах ******* ******* *******- ХХК /регистрийн дугаар: *******/-нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* дүүрэг, 32 дугаар хороо, ******* 1-124 тоот хаягт байрлах ХХК /регистрийн дугаар: -д холбогдох

 

Гэрээний үүрэгт 10,488,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Н.Отгончимэг нар оролцов.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ НЬ :

 

Нэхэмжлэгч ******* очир сүлд ХХК нь хариуцагч ХХК-д холбогдуулан Гэрээний үүрэгт 10,488,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

1.Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талуудын шүүхэд,шүүх хуралдаанд гаргасан тайлбараар: нэхэмжлэгч ******* очир сүлд ХХК болон хариуцагч ХХК нарын хооронд 2019 оны 08 сарын 01-ний өдөр Аюулгүй байдлыг хангах хамгаалалтын гэрээ байгуулагдсан, хамгаалалтын үйлчилгээний 1 сарын төлбөр, хөлсийг 2,640,000 төгрөгөөр харилцан тохиролцсон болох нь тогтоогдов./ хх 8-10/

 

2.Нэхэмжлэгч талаас...  ХХК нь гэрээний үндсэн үүргээ зөрчиж сар бүр төлөх мөнгөө бүрэн гүйцэд төлөөгүй тул 2 тал тохиролцсоны үндсэн дээр 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөр гэрээг дуусгавар болгож, үлдэгдэл төлбөр 6,992,000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны дотор төлж дуусгахаар тохиролцсон тул үндсэн төлбөрт 6,922,000 төгрөг дээр гэрээнд зааснаар алданги 3,496,000 төгрөг, нийт 10,488,000 төгрөгийг гаргуулна гэж шаардсан,

хариуцагч талаас: нэхэмжлэгч байгууллага нь манай ноос боловсруулах, угаах үйлдвэрийн аюулгүй байдлыг бүрэн хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргийг хүлээсэн. Гэвч энэ үүргийг бүрэн биелүүлээгүйн улмаас нэр бүхий этгээдүүд манай байгууллагын объектод 2022 оны 05 сарын 28-ны шөнө халдаж 476.6 кг ноолуур хулгайлан нийт 50.519.600 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан хэрэг гарсан. Бидний зүгээс энэ асуудал гарсан нь нэхэмжлэгч байгууллагын ажилтан үүргээ бүрэн биелүүлээгүйтэй холбоотой буруутай гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргав./ хх 8-17/

 

3.Харуул хамгаалалтын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд уг зөвшөөрөлийг Цагдаагийн төв байгуулах олгох талаар Зөвшөөрөлийн тухай хуулиар зохицуулсан ба мөн тусгай зөвшөөрлийг таван жилээс доошгүй хугацаагаар олгох талаар заасан.

3.1.Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Харуул хамгаалалт эрхлэх талаар үйлчлүүлэгч болон харуул хамгаалалтын байгууллага гэрээ байгуулна гэж заасны дагуу хариуцагч ХХК нь нэхэмжлэгч ******* очир сүлд ХХК -тай 2019 оны 08 сарын 01-ны өдөр Аюулгүй байдлыг хангах хамгаалалтын гэрээ-г байгуулахад ******* очир сүлд ХХК нь харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байсан болох нь тогтоогдов. / хх 13-17/

3.2.Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.3-д Зөвшөөрлийн үндсэн дээр байгуулсан гэрээ нь эрх бүхий байгууллагаас зөвшөөрлийг авснаар хүчин төгөлдөр болно гэсэн заалтад нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

3.3.Тиймээс хариуцагч талын тусгай зөвшөөрөл нь 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр авсан 1 жилийн хугацаанд хүчинтэй гэсэн байна. 2022 оны хэд хэдэн сарын төлбөрийг нэхээд байна.Энэ хугацаанд харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хугацаа нь дуусгавар болчихсон байгаа тул хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр төлбөр шаардаад байгаа нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулагдах гэрээ нь өөрөө тусгай зөвшөөрөл байхгүй бол хүчин төгөлдөр бусад тооцогдоно гэсэн хуулийн шаардлагыг хангаж байна гэх тайлбар няцаагджээ.

 

4.Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь 1 жилийн хугацаатай буюу 2019 оны 08 сарын 01-ны өдрөөс 2020 оны 08 сарын 01-ны өдөр хүртэл байх боловч хариуцагч  ХХК-ийн зүгээс ******* очир сүлд ХХК-тай байгуулсан харуул хамгаалалтын гэрээг цуцлаагүй, үргэлжлүүлэн ажиллуулан харуул хамгаалалтын үйлчилгээг 2020 оны 08 сарын 01-ны өдрөөс хойш 2022 оны 11 сарын 16-ны өдөр хүртэл авсан атлаа 2022 оны 09 сараас 2022 оны 11 сарын 16-ны өдөр хүртэлх төлбөр төлөөгүй тул гэрээг дуусгавар болгон төлбөрийн үлдэгдэлийг тооцон эд хөрөнгө хүлээлгэн өгсөн байна./ хх 11/

 

4.1.Тус тооцооны баталгаагаар хариуцагч нь 2022 оны 09 сарын 01-нээс 2022 оны 11 сарын 15-ныг дуустал хугацааны төлбөрт нийт 6,992,000 төгрөгийг 2022.11.30-ны дотор төлж барагдуулахаар 2 байгууллагын нягтлан бодогч нар харилцан тохиролцож баримт үйлдсэн болох нь нотлогджээ. / хх 10/

5.Хариуцагч талаас нэхэмжлэгч байгууллагын үүрэг оролцоотойгоор тухай гэмт гарсан уу, үгүй юу гэдгийг тогтоох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа одоо ч үргэлжлээд явагдаж байгаатай холбоотой бид нар төлбөрийг төлөөгүй гэж тайлбарлах боловч хавтас хэрэгт нэхэмжлэгч ******* очир сүлд ХХК-тай холбоотой буюу тухайн үед харуул хамгаалалтын ажил үүрэг гүйцэтгэгдэж байсан хамгаалагчид холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн, сэжигтнээр тооцсон гэх үйл баримтууд авагдаагүй болно.

 

5.1. Түүнчлэн хэргийн 23 дугаар талд Нийслэлийн ******* дүүргийн Прокурорын 2023 оны 12 сарын 14-ны өдрийн 115 тоот мэдэгдэл авагдсан ба тус мэдэгдэлд   ХХК-д гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг ариулгуулах, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг судлахад тухайн байгууллагын харуул хамгаалалт, камержуулалт муу, удирдлагын зүгээс ажилтнуудад байгууллагын дотоод журмыг мөрдөж ажиллаж байгаа эсэхэд тавих дотоод хяналт сул, цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчил үйлдэгдсэн эсэх лавлагаа судалгаа авч дүгнэлт хийдэггүй, байгууллага дотроо гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулдаггүйгээс иргэдийн өмч хөрөнгө хулгайд алдагдаж хохирол учирсан...гэжээ./ хх 23/

 

Иймд хариуцагч тал нь татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй гэж шүүх үзэв.

 

6.Талуудын хооронд байгуулсан Аюулгүй байдлыг хангах хамгаалалтын гэрээ-ний 2 дугаар зүйлийн 2.4-д... нэг сарын төлбөр...2,640,000 төгрөг...гэж, 2.6-д үйлчлүүлэгч тал нь хамгаалалтын байгууллагад үйлчилгээний төлбөрийг сард 2 хувааж төлөх ба сар бүрийн 15 ба 30-ны өдөр...хийж байна.Хугацаандаа төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд нийт төлбөрийн 0.5 хувийн тэнцэх алданги нэмж тооцно гэж хөлс төлбөр, алдангийн талаар тусгажээ.

 

6.1. Хариуцагч  ХХК нь нэхэмжлэгч ******* очир сүлд ХХК-ийг 2020 оны 08 сарын 01-ны өдрөөс хойш 2022 оны 11 сарын 16-ны өдөр хүртэл үргэлжлүүлэн ажиллуулан харуул хамгаалалтынхаа үйлчилгээг аван 2022 оны 09 сарын 01-ны өдөр хүртэл төлбөрийг төлж байсан үйл баримт тогтоогдсон тул нэхэмжлэгчээс 09 сар, 10 сар бүтэн, 11 сарын тал ажлын хөлс төлбөрт 6,992,000 төгрөг, алдангид 3,496,000 төгрөг, бүгд 10,488,000 төгрөгийг шаардах эрхтэй.

 

Учир нь хариуцагч гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй мөн гэрээнд хуульд зааснаар алданги тооцох талаар зохицуулжээ.

 

6.2.Түүнчлэн нэхэмжлэгч ******* очир сүлд ХХК-ийг харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэн ажиллаж байх хугацаанд нь гэмт хэрэг үйлдэгдэж, хариуцагч ХХК-нь бусдад учруулсан хохиролд 50,519,600 төгрөгийг төлж барагдуулсан, мөн Нийслэлийн ******* дүүргийн Прокурорын 2023 оны 12 сарын 14-ны өдрийн 115 тоот мэдэгдэлд... гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг судлахад тухайн байгууллагын харуул хамгаалалт муу гэсэнАюулгүй байдлыг хангах хамгаалалтын гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 4.3-д хамгаалалтын нөхцлийг сайжруулах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үр дагаврыг арилгуулах талаар санал шаардлагыг үйлчлүүлэгч талд тавьж биелэлтийг шалгах гэж, 4.6-д хамгаалалтын алба нь аюулгүй байдал гэмт хэргээс урьдчилан сэргийлэх... гэсэн үүргээ тус тус бүрэн биелүүлээгүй гэж шүүх үзсэн тул алдангид 3,496,000 төгрөг шаардаж байгааг 50 хувь багасган 1,748,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.

6.3.Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаас төлбөрт 6,992,000 төгрөг, алдангид 3,496,000 төгрөгөөс 1,748,000 төгрөг, нийт 8,740,000 төгрөгийг хангаж, үлдэх 1,748,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

 

7.Нэхэмжлэгч талаас Б.Ш гэдэг хүн гүйцэтгэх удирдлага нь мөн эсэх, нэхэмжлэгч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ дээр нэр нь байхгүй. Тэгэхээр энэ нэхэмжлэгч байгууллагын өөрийнх нь хүсэлтээр эрх бүхий этгээдийн олгосон итгэмжлэлийн үндсэн дээр нэхэмжлэлийг гаргасан гэж үзэх боломжгүй, компанийн дүрэм дээрээс нь харахад Ш гэдэг хүн хувьцаа эзэмшигч гэж бичигдсэн, хувьцаа эзэмшигч өөрөө гүйцэтгэх удирдлага байна гэж компанийн тухай хуульд заасан заалт байхгүй. Ш гэдэг хүн итгэмжлэл олгох эрх бүхий этгээд буюу гүйцэтгэх удирдлага юм гэсэн баримт хэрэгт байхгүй тул нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэх боломжгүй. Шүүхэд хандах эрхгүй этгээд шүүхэд хандсан гэж тайлбарлав.

 

Хэрэгт ******* очир сүлд ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм авагдсан ба тус дүрэмд компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь Б Ш, 1 гишүүнтэй байх тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй ./ хх 13-14/

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг хүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

8. Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 182,758 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч  ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 157,790 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов. /нэхэмжлэлийн шаардлагын хангасан 8,740,000 төгрөгт/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн

757.1, 751.2,115 дугаар зүйлийн 115.2.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

1.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.3, 232 дугаар зүйлийн 232.6, Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХК-иас 8.740.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* очир сүлд ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.748.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 182,758 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 157,790 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* очир сүлд ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан онсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Х.ОЮУНЖАРГАЛ