Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 197/ШШ2025/00415

 

 

 

 

 

     2025       01           27                                       197/ШШ2025/00415

 

                           

                            Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                              хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******, “Мобиком корпораци” ХХК-ийн гаргасан  

Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,*******,*******,*******,*******,д холбогдох үүрэн холбооны дугаар ашигласан үйлчилгээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт нийт 1.566.125 /нэг сая таван зуун жаран зургаан мянга нэг зуун хорин таван/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: “Мобиком корпораци” ХХК-ийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунболдоос шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“…А.Дэлгэрмөрөн нь манай “Үйлчилгээний нөхцөл"-ийг хүлээн зөвшөөрч My Mobi үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган 2022 оны 05-р сарын 30-ны өдөр 41020069 тоот гэрээ байгуулан 99300603 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт багцын үйлчилгээг ашиглаж эхэлсэн.

2023 оны 04-р сарын 21-ны өдөр гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ байгуулж,  649.000 төгрөгийн үнэ бүхий Samsung Galaxy A04 Green гар утасны төлбөр, 699.000 төгрөгийн үнэтэй Samsung Galaxy A14 Black гар утасны төлбөрийг 12 сарын хугацаанд хуваан төлөхөөр зээлээр худалдан авсан.

А.Дэлгэрмөрөн нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн 99300603 дугаарын үйлчилгээний төлбөр, мөн зээлээр авсан төхөөрөмжийн 2023 оны 04, 05, 06-р сарын төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон гэрээний дагуу төлөх нийт төлбөр 1.566.125 төгрөг төлөхийг сануулсан боловч төлбөрөө төлөөгүй байна.

Иймд А.Дэлгэрмөрөнөөс 99300603 дугаарын үйлчилгээний төлбөр 83.325 төгрөг, зээлээр авсан Samsung Galaxy A04 Green гар утасны төлбөр 649.000 төгрөг, Samsung Galaxy A14 Black гар утасны төлбөр 699.000 төгрөг, гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээний торгууль 64.900 төгрөг, 69.900 төгрөг, нийт 1.566.125 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.  

 

Хариуцагч: А.Дэлгэрмөрөн нь шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

“...”Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжилсэн 1.566.125 төгрөгийг 2025 оны 2 сарын 10-ны өдөр 260.020 төгрөг, 3 сард 261.000 төгрөг, 4 сард 261.000 төгрөг, 5 сард 261.000 төгрөг, 6 сард 262.105 төгрөг, 7 сард 261.000 төгрөг тус тус төлж, бүрэн барагдуулна.” гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ баримт, итгэмжлэл, Хэрэглэгчтэй байгуулсан үйлчилгээний гэрээ, Гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй  нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ, харилцагчийн гүйлгээний мэдээлэл баримт болон хариуцагчийн хариу тайлбар, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь хариуцагч А.Дэлгэрмөрөнд холбогдуулан үүрэн холбооны дугаар ашигласан үйлчилгээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөр зэрэгт нийт 1.566.125 /нэг сая таван зуун жаран зургаан мянга нэг зуун хорин таван/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан

Хариуцагч А.Дэлгэрмөрөн нь “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжилсэн 1.566.125 төгрөгийг 2025 оны 2 сарын 10-ны өдөр 260.020 төгрөг, 3 сард 261.000 төгрөг, 4 сард 261.000 төгрөг, 5 сард 261.000 төгрөг, 6 сард 262.105 төгрөг, 7 сард 261.000 төгрөг тус тус төлж, төлбөрийг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн тайлбар гаргасан ба төлбөр төлөх, хуваарийн талаар хэргийн зохигч талууд маргаагүй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд заасан “хариуцагчийн зөвшөөрлийг баталж”, холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл үүссэн гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэг болон 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт  тус тус заасныг удирдлага болгон

                                                           ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан“Мобиком корпораци” ХХК нь үүрэн холбооны дугаар ашигласан үйлчилгээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 1.566.125 /нэг сая таван зуун жаран зургаан мянга нэг зуун хорин таван/ төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч А.Дэлгэрмөрөн нь 2025 оны 02 сарын 10-аас 2025 оны 07 сарын хооронд бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 40.010 төгрөгийн тал хувь буюу 20.005 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч А.Дэлгэрмөрөнөөс улсын тэмдэгтийн хураамжид 20.005 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ”Мобиком корпораци” ХХК-д тус тус олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч А.Дэлгэрмөрөн нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг түүнд мэдэгдсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.

 

 

 

 

 

  

ШҮҮГЧ                                              С.БАЗАРХАНД