Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 197/ШШ2025/00589

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 03 197/ШШ2025/00589

 

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,

 

Нэхэмжлэгч: С*******,*******,*******,*******,*******, 1301А тоотод байрлах Инвескор хэтэвч ББСБ ХХК /РД:6428916/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг,*******,*******/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 705,829 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Өүлэн шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Инвескор хэтэвч ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Ганзоригт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 705,829.37 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь шаардлагыг бүрэн биелүүлэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Инвескор хэтэвч ББСБ ХХК нь хариуцагч Т.Ганзоригт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 705,829 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах тухай хүсэлтийг ирүүлжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээс татгалзах эрхтэй байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр гаргасан хүсэлтээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Инвескор хэтэвч ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Ганзоригт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 705,829 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,489.9 төгрөгийн 50 хувь болох 10,744.95 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 10,744.95 төгрөгийг Татварын хэлтсийн данснаас гаргуулан нэхэмжлэгч Инвескор хэтэвч ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ С.БАЗАРХАНД