| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2017/0029/Э |
| Дугаар | 28 |
| Огноо | 2018-01-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Машлай |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 28
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Р.Машлай,
хохирогч Б.*******,
шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн , Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт *******ын *******өд холбогдох эрүүгийн 17070002930006 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *******,*******,*******,*******,*******,,,,,,, тоотод түр оршин суух, урьд Багахангай, дүүргийн шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 251 цаг албадан ажил хийлгэх ял шийтгэгдсэн, регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******.
Яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Г.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дүүргийн 3 дугаар хороо ийн 10 дугаар гудамжинд Б.*******ийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Г.*******өд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дүүргийн 3 дугаар хороо ийн 10 дугаар гудамжинд хохирогч Б.*******ийг “хөл гараа хугалсан үедээ архи дарс уугаад явдаг” гэж хорооны хүүхдүүдэд хэллээ гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, тархи доргилт, нүүр, баруун чихний дэлбээнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.*******ийн өгсөн: “2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр манай гэрийн гадаа Б.*******, манай дүү , найз нарын хамт ирсэн. Б.******* хорооны хүүхдүүдэд намайг “хөл гараа хугалсан үедээ архи дарс уугаад явдаг” гэх мэтчилэн миний талаар муулж ярьсан байсан. Би тухайн өдөр жаахан архи уусан байсан. аас тамхи асуухаар гэрээс гарсан. Б.*******ийг хараад, миний талаар ярьсан нь санаанд орж, уур хүрээд цохьсон. Орой нь цагдаа нар ирж, намайг авч явсан” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.*******ийн өгсөн: “Тухайн өдөр эхнэр хүүхдээ авч, найзаараа гэртээ хүргүүлэхээр явж байсан. Замд Г.*******ийн дүү таарч, “төв рүү дөхөөд бууя, замаараа гэрээр ороод гаръя” гэж хэлээд машинд суусан. Гэрийн гадаа нь Г.*******ийн дүүг хүлээж байхад Г.******* гарч ирээд үг дуугүй намайг нэг удаа цохьсон. Миний нүд гэмтсэн учир эхнэр уурлаж, цагдаад мэдэгдсэн. Г.******* надаас уучлалт гуйхаар ирэхэд нь яагаад цохьсон талаар асуухад, хорооны хүүхдүүдийн хэлсэн худал, үнэн нь мэдэгдэхгүй ярианд итгэж намайг цохьсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Э.гийн өгсөн: “Би гэртээ байж байхад манай нөхөр гаднаас нүд нь хавдчихсан, хацар нь цус болчихсон орж ирсэн. Тэгээд “яасан юу болсон юм” гэсэн чинь “дэлгүүрийн үүдэнд гэх найзтайгаа юм яриад сууж байсан чинь ирээд хайчих гэж байгаа юм гэхэд нь гээр гэртээ хүргүүлэх гээд байж байна гэтэл тэгвэл би замд чинь дөхөөд бууя, гэрээрээ орж хувцасаа солиод төв ороод бууя гэхээр нь суулгаад гийн гэр рүү очсон. Тэгээд буугаад гэр рүүгээ ортол зөрөөд гэх ах нь гарч ирээд тэй юм яриад сууж байтал хаалга татахаар нь эргээд хартал үгийн зөрөөгүй цохиод авсан” гэсэн. Тэгэхээр нь гэх залуу руу залгаад асуусан чинь “би бас сайн мэдэхгүй байна гарч ирээд үгийн зөрөөгүй шууд цохиод авсан” гэж хэлсэн. Тэгээд бас рүү залгаад “юу болоод байгаа юм” гэсэн чинь “мэдэхгүй намайг хувцасаа солиод гараад ирэх хооронд цус болчихсон байсан, намайг 00-ын цаас аваад ир гээд байсан, би юу болсныг мэдэхгүй” гэж байсан” гэх мэдүүлэг,
/хх-ийн 09 дүгээр тал/
Мөрдөн байцаалтад гэрч Э.ы өгсөн: “2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр шиг санагдаж байна, он сарыг нь сайн санахгүй байна. Би 13 цагийн үед дүүргийн 1 дүгээр хороонд машинтайгаа явж байгаад *******тэй тааралдаад “гэр рүүгээ харьж явна хадмындаа очиж эхнэр хүүхдээ авна” гээд явж байхаар нь дөхүүлж өгөх гээд явж байгаад одоо талийгаач болчихсон тэй тааралдсан. нь *******ийн хамт амьдардаг дүү нь байгаа юм. Тэгээд намайг “гэр рүү дөхүүлээд өгөөч” гэхээр нь дүүргийн 3 дугаар хороо ийн 10 дугаар гудамжинд байх гэрт нь хүргэж өгсөн. “Удахгүй гараад ирье” гэхээр нь хүлээж байтал ******* хашаанаасаа гарч ирээд *******ийн сууж явсан талын хаалгыг онгойлгоод *******ийг үг хэлэлгүй нэг нүдийг нь хөхөртөл нэг удаа гараа атгаж байгаад цохисноо “битгий олон юм яриад байгаарай” гэчихээд буцаад гэр рүүгээ орчихсон. ******* тухайн үед цоо эрүүл байсан. ******* архи уусан байсан эсэхийг мэдэхгүй. Би хөл муутай учир салгаж барьж чадаагүй. Үг хэлж амжаагүй, нэг удаа цохьчихоод хаалга хаачихаад яваад өгсөн. Ийм л юм болсон” гэх мэдүүлэг,
/хх-ийн 11 дүгээр тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №08шэ/553 дугаар:
/хх-ийн 16 дугаар тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 29 дүгээр тал/
Багахангай, дүүргийн шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 32-33 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул , Багахангай дүүргийн прокурорын газраас Г.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллаж байгаан нь үндэслэлтэй бөгөөд түүнд тухайн зүйл, хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Иймд , Багахангай дүүргийн прокурорын газраас Г.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* овогт *******ын *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.*******ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.*******өд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг сар бүр 150,000 /нэг зуун тавин мянга/ төгрөг буюу 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Г.*******өд мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.*******өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ