| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 102/2025/00154/И |
| Дугаар | 197/ШШ2025/00592 |
| Огноо | 2025-02-03 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 197/ШШ2025/00592
2025 02 03 197/ШШ2025/00592
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,
Нэхэмжлэгч: Х*******,
Төлөөлөн нэхэмжлэгч: Хэнтий аймаг,*******,*******,*******,*******, Хэнтий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Б.Ганзоригоос гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг,*******,*******,,,,
Хариуцагч: Улаанбаатар хот,,,, нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэмт хэргийн улмаас хохирогчийн яаралтай тусламж, эмчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн төлөгдсөн 6.882.400 /зургаан сая найман зуун наян хоёр мянга дөрвөн зуу/ төгрөг болон бусад зардлын 10.500 төгрөг тус тус гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 192/ШЗ2025/00956 дугаартай захирамжаар харьяаллын дагуу шилжүүлэн ирүүлснийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Х******* тус аймгийн Прокурорын газраас шүүхэд гаргасан нэхэмжлэлд:
...А.Баярцэнгэл, С.Хулан нар нь 2022 оны 12 сарын 28-ны өдөр Маль Флюрит ХХК-ийн уул уурхайн талбайг хариуцан үйл ажиллагаа явуулж байхдаа хууль буюу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хохирогч Г.Энхтүвшиний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдэж, Хэнтий аймаг дахь Сүм дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/172 дугаартай шийтгэх тогтоолоор Б.Баярцэнгэл, С.Хулан нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдний хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар буюу мэргэжлийн үйл ажиллагаа ядуулах эрхийг тус бүр 1 жилийн хугацаагаар хасаж, тус бүрийг 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн.
Хэнтий, Дорнод аймгийн нэгдсэн эмнэлэг, Гэмтэл согог судлалын Үндэсний төв эмнэлэг нь 2022 оны 12 сарын 28-ны өд2023 оны 05 сарын 23-ны өдрийн хооронд тус тус хохирогч Г.Энхтүвшиний эрүүл мэндэд учирсан гэмтлийг оношлох оношилгоо, эмчилгээ зэрэгт Эрүүл мэндийн даатгалын сангаас 6.882.400 төгрөгийн тусламж үйлчилгээний зардлыг нэхэмжилж гаргуулан авсан байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нэхэн төлүүлэх гэсний дагуу А.Баярцэнгэл, С.Хулан нарын гэм буруутай үйлдлийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болон бусад зардлын нийт 6.892.900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч: С.Хулан, Б.Баярцэнгэл нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Хэнтий аймгийн прокурорын газрын нэхэмжлэлтэй үнийн дүн 6.892.900 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийг 2025 оны 2 сараас 2025 оны 07 сарын хооронд буюу 6 сарын хугацаанд сар бүр 1.148.817 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулна. Мөн улсын тэмдэгтийн хураамжийн 50%-ийг төлнө. гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэлд хавсарсан Хэнтий аймаг дахь Сүм дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/172 дугаартай шийтгэх тогтоол, нэр бүхий иргэдийн Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт болон тусламж үйлчилгээ авсан төлбөрийн мэдээлэл баримт, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон Хэнтий аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс тус аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт, итгэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хэнтий аймаг дахь Прокурорын газрын ерөнхий прокурор нь тус аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлөн гэмт хэргийн улмаас хохирогчийн яаралтай тусламж, эмчилгээний зардал болон бусад зардалд нийт 6.892.900 төгрөг /зургаан сая найман зуун ерэн хоёр мянга есөн зуу/-ийг хариуцагч Б.Баярцэнгэл, С.Хулан нараас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд 6.882.400 төгрөг Аймгийн прокурорын газарт 10.500 төгрөгийг тус тус нөхөн төлүүлж өгнө үү гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
Хариуцагч Б.Баярцэнгэл, С.Хулан нар нэхэмжлэлийн шаардлага 6.892.900 төгрөгийг 2025 оны оны 2 сараас 2025 оны 07 сарын хооронд буюу 6 сарын хугацаанд сар бүр 1.148.817 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулна гэсэн тайлбар өгч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд тус тус заасан үндэслэл үүссэн гэж дүгнэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 заасны дагуу нэхэмжлэлийн үнийн дүн 6.892.900 төгрөгт тооцогдох тэмдэгтийн хураамж 125.236 төгрөгийн тал хувь буюу 62.618 төгрөгийг хариуцагч С.Хулан, Б.Баярцэнгэл нараас гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлэх үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан С.Хулан, Б.Баярцэнгэл нараас 6.892.900 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Хэнтий аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Хэнтий аймгийн Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч С.Хулан, Б.Баярцэнгэл нараас 62.618 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлсүгэй.
3. Энэхүү захирамжийг хариуцагч С.Хулан, Б.Баярцэнгэл нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг түүнд мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.
ШҮҮГЧ С.БАЗАРХАНД