Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 197/ШШ2025/00476

 

 

 

 

 

 

05 0 9 97/ШШ05/00476

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сү******* дүүрэг, Е******* ******* ******* гудамж, Х******* төв байранд байрлах ******* ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Б******* дүүрэг, дүгээр хороо, -р хороолол, гудамж, байр, тоотод оршин суух Э М /ИБД:070940969/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 4,06,549 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 04 оны дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* ХК нь харилцагч Эрдэнэбаатар овогтой М нь 08 оны 3 дугаар сарын 9-ний өдөр 50036677 дугаартай кредит карт эзэмших гэрээ байгуулан ,800,000 төгрөгийг жилийн .6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар, хэрэглээний зориулалтаар авч ашигласан. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар ,650,04.4 төгрөгийг төлсөн. Х******* зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 0 оны дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт 4,06,549 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ хариуцагч Э.М нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,06,549 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 05 оны 0 дугаар сарын 5-ны өдөр 676,94.833 төгрөг, 05 оны 03 сарын 5-ны өдөр 676,94.833 төгрөг, 05 оны 04 дүгээр сарын 5-ны өдөр 676,94.833 төгрөг, 05 оны 05 дугаар сарын 5-ны өдөр 676,94.833 төгрөг, 05 оны 06 дугаар сарын 5-ны өдөр 676,94.833 төгрөг, 05 оны 07 дугаар сарын 5-ны өдөр 676,94.833 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Э.Мд холбогдуулан 4,06,549 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч Э.М нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,06,549 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 05 оны 0 дугаар сарын 5-ны өдөр 676,94.833 төгрөг, 05 оны 03 сарын 5-ны өдөр 676,94.833 төгрөг, 05 оны 04 дүгээр сарын 5-ны өдөр 676,94.833 төгрөг, 05 оны 05 дугаар сарын 5-ны өдөр 676,94.833 төгрөг, 05 оны 06 дугаар сарын 5-ны өдөр 676,94.833 төгрөг, 05 оны 07 дугаар сарын 5-ны өдөр 676,94.833 төгрөгрөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74., 74. дахь хэсгүүдэд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74., 74., дугаар зүйл, 8 дугаар зүйлийн 8.-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

. Хариуцагч Э.М нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,06,549 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 05 оны 0 дугаар сарын 5-ны өдөр 676,94.833 төгрөг, 05 оны 03 сарын 5-ны өдөр 676,94.833 төгрөг, 05 оны 04 дүгээр сарын 5-ны өдөр 676,94.833 төгрөг, 05 оны 05 дугаар сарын 5-ны өдөр 676,94.833 төгрөг, 05 оны 06 дугаар сарын 5-ны өдөр 676,94.833 төгрөг, 05 оны 07 дугаар сарын 5-ны өдөр 676,94.833 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7..-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79,935 төгрөгөөс 39,967.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 39,967.5 төгрөг, улсын төсвийн данснаас 39,967.5 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.  

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.АЗБАЯР