| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 197/2025/00484/И |
| Дугаар | 197/ШШ2025/00594 |
| Огноо | 2025-02-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 197/ШШ2025/00594
2025 02 03 197/ШШ2025/00594
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Ч*******,*******, MN таур 12 давхар 1207 тоотод байрлах Гэрэл финанс ББСБ ХХК-ийн гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,*******,*******,*******,*******,*******ид холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,049,115 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Гэрэл финанс ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэгч нь 2021.08.13-ны өдрийн 3153 тоот зээлийн гэрээгээр хариуцагчид 1,699,900 төгрөгийн барааг сарын 2.9 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай байгууллагаас олгосо,н зээлээр Сайн интернэшнл ХХК-с А-53 маркийн гар утас худалдан авсан бөгөөд зээлийн гэрээгээр олгох мөнгөн дүнг Сайн интернэшнл ХХК-ийн Хаан банкин дахь дансаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу уг дансанд зээлийг шилжүүлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ эргэн төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж, эргэн төлөлт хийгээгүй, манай байгууллагын зүгээс зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдэж, зээл болон хүүгийн төлбөрөө төлөх боломж олгосон боловч тодорхой үр дүн гараагүй. Зээлийн гэрээний 2.1.9-д зээлийн гэрээг зөрчих гэж зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр, түүний хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрүүдийг эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн үйлдлийг ойлгохоор заасны дагуу хариуцагч нь зээлийн гэрээний 7 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.3-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. Ийнхүү 2025.01.08-ны байдлаар нэхэмжилсэн дүнг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Бямбадорж шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Баасанжав овогтой Бямбадорж Гэрэл финанс ХХК 2,049,115 төгрөгийг 2025.03.21-ний өдрөөс 409,823 төгрөг, 2025.04.21-нд 409,823 төгрөг, 2025.05.21-нд 409,823 төгрөг, 2025.06.21-нд 409,823 төгрөг, 2025.07.21-нд 409,823 төгрөг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан зээл болон барьцааны гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь зэрэг бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Гэрэл финанс ББСБ ХХК нь хариуцагч Б.Бямбадоржид холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,049,115 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч Б.Бямбадорж нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, 5 сарын хугацаанд төлж барагдуулах тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан бөгөөд төлбөр гүйцэтгэх хуваарийн талаар хэргийн зохигч талууд /нэхэмжлэгч/ маргаагүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд заасан үндэслэл үүссэн гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Б.Бямбадоржоос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,049,115 төгрөг гаргуулахыг хүссэн Гэрэл финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.Бямбадоржоос 23,868 төгрөгийг, нэхэмжлэгч Гэрэл финанс ББСБ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 47,736 төгрөгийн тал хувь буюу 23,868 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгч Гэрэл финанс ББСБ ХХК-д олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч Б.Бямбадорж нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг түүнд мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.
ШҮҮГЧ С.БАЗАРХАНД