Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 197/ШШ2025/00602

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 03 197/ШШ2025/00602

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******, 8 давхарт байрлах Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн гаргасан,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг,*******,*******,*******,*******,ад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,051,608 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Сүхбат нь 2021.02.14-ний өдөр БЗГ22-1164 дугаартай барьцаат зээлийн гэрээг бичгэн хэлбэрээр байгуулсан. Тус гэрээгээр 1,099,900 төгрөгийн зээлийг сарын 3.3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг сар бүр төлөх нөхцөлөөр харилцан тохиролцсон. Зээлийн барьцаанд А52 загварын гар утас хөргөгч зэргийг барьцаалсан. 2022.01.10-ны өдөр төлөлт хийгээгүйгээс зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн. Үндсэн зээл 1,099,000 төгрөг, график хуваарьт зааснаар гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг төлөөгүйгээс талуудын хооронд байгуулсан Барьцаат зээлийн гэрээний 2.7-д зааснаар хавсралт-1-д заасан төлбөрийн хуваарийг зөрчсөн тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрөөс энэ гэрээний 2.2.-т заасан хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцно гэж заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцож, нийт 2,326,808 төгрөг болсон. Энэхүү мөнгөн дүнгээс 284,500 төгрөгийг төлсөн байна. Үлдэгдэл 2,042,308 төгрөг үлдсэн байна. Энэхүү дүн дээр нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 2,051,608 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч: Б.Сүхбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн нэхэмжлэлтэй 2,051,608 төгрөгийг дараах арга байдлаар барагдуулна. 2025.02.01-10-ны өдрийн дотор 341,935 төгрөг, 2025.03.01-10-ны өдрийн дотор 341,935 төгрөгийг, 2025.04.01-10-ны өдрийн дотор 341,935 төгрөгийг, 2025.05.01-10-ны өдрийн дотор 341,935 төгрөгийг, 2025.06.01-10-ны өдрийн дотор 341,935 төгрөгийг, 2025.07.01-10-ны өдрийн дотор 341,935 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувийг төлж барагдуулна. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж өгнө үү гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан зээл болон барьцааны гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь зэрэг бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь хариуцагч Б.Сүхбатад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,051,608 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч Б.Сүхбат нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, 6 сарын хугацаанд төлж барагдуулах тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан бөгөөд төлбөр гүйцэтгэх хуваарийн талаар хэргийн зохигч талууд /нэхэмжлэгч/ маргаагүй байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд заасан үндэслэл үүссэн гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Б.Сүхбатаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,051,608 төгрөг гаргуулахыг хүссэн Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.Сүхбатаас 24,000 төгрөгийг, нэхэмжлэгч Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48,000 төгрөгийн тал хувь буюу 24,000 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгч Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК-д олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч Б.Сүхбат нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг түүнд мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ С.БАЗАРХАНД