Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 197/ШШ2025/00607

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 03 197/ШШ2025/00607

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******, Твин тауэр 1 байр 13 дугаар давхарт байрлах Есөн Шижир Инвест ББСБ ХХК-ийн гаргасан,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,*******,*******,*******,*******,*******д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,417,416.59 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч: Есөн Шижир Инвест ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч С.Болор-Эрдэнэ нь манай ББСБ-тай 2020.10.27-ны өдөр зээлийн гэрээ байгуулан гар утас худалдан авахтай холбогдуулан 2,963,922 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Гэтэл зээлдэгч С.Болор-Эрдэнэ нь зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч С.Болор-Эрдэнээс зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Зээлдэгч нь оршин суугаа хаягаа өөрөө тодорхойлсон. Иймд зээлдэгч С.Болор-Эрдэнээс 4,417,416.59 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Болор-Эрдэнэ шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

С.Болор-Эрдэнэ миний бие Есөн Шижир Инвест ББСБ ХХК-ийн 4,417,416.59 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Миний ажил 5 сарын дундаас эхэлж орлоготой болно. Иймд би 6 сараас төлөлтөө эхлээд 10 сар гэхэд бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан зээл болон барьцааны гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь зэрэг бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Есөн Шижир Инвест ББСБ ХХК нь хариуцагч С.Болор-Эрдэнэд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,417,416.59 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч С.Болор-Эрдэнэ нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч төлж барагдуулах тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан бөгөөд төлбөр гүйцэтгэх хуваарийн талаар хэргийн зохигч талууд /нэхэмжлэгч/ маргаагүй байна.

 

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд заасан үндэслэл үүссэн гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан С.Болор-Эрдэнээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,417,416.59 төгрөг гаргуулахыг хүссэн Есөн Шижир Инвест ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч С.Болор-Эрдэнээс 42,814.5 төгрөгийг, нэхэмжлэгч Есөн Шижир Инвест ББСБ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 85,629 төгрөгийн тал хувь буюу 42,814.5 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгч Есөн Шижир Инвест ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Энэхүү захирамжийг хариуцагч С.Болор-Эрдэнэ нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ С.БАЗАРХАНД