| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашгайн Отгончулуун |
| Хэргийн индекс | 151/2025/00073/И |
| Дугаар | 317/ШШ2025/00069 |
| Огноо | 2025-01-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 317/ШШ2025/00069
| 2025 01 09 | 317/ШШ2025/00069 | |
|
|
|
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун би,
Нэхэмжлэгч: ***** оршин байгаа, Т ХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***** оршин суугаа, Х****н Д***** /РД:/,
Хариуцагч: ***** оршин суугаа, З****н Д***** /РД:/ нарт холбогдох,
Гэрээний үүрэгт 11,379,726.9 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Х.Д 3.Д нар нь 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Т-ны ***** тооцооны төвөөс ***** тоот данстай малчны зээлийн гэрээ байгуулан 7,000,000 төгрөгийг сарын хүү 1.5 хувь, 24 сарын хугацаатай, 2020 оны 05 дугаар сарын 19-ны өдөр ***** тоот данстай нэмэлт малчны зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг сарын хүү 1.5 хувь, 24 сарын хугацаатай, 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ***** тоот данстай нэмэлт малчны зээлийн гэрээ байгуулан 10,500,000 төгрөгийг сарын хүү 1.5 хувь, 24 сарын хугацаатай хувийн хэрэгцээнд зарцуулах зориулалтаар зээлийн гэрээ байгуулан зээл авсан. Зээлийн барьцаанд мал, гэрийн хөдлөх хөрөнгө барьцаалсан байна. Хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ зөрчиж, 1131 хоног хугацаа хэтрүүлсэн. Иймд үндсэн төлбөр 8,848,937.17 төгрөг, хүү 2,131,431.83 төгрөг, алданги 399,357.98 төгрөг, нийт 11,379,726.17 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
Хариуцагч Х.Д, З.Д нар нь 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 11,379,726.98 төгрөгийн зээлийг төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т ХК нь Х.Д 3.Д нар нь холбогдуулан гэрээний үүрэгт 11,379,726.9 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А нь ... хариуцагч Х.Д, З.Д нар нь 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 11,379,726.98 төгрөгийн зээлийг төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх тайлбарыг ирүүлжээ.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Т ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 11,379,726.9 төгрөгийг хариуцагч Х.Д, 3.Д нар нь биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 197,025.63 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 98,512.8 төгрөгийг, хариуцагч Х.Д, 3.Д нараас 98,512.8 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН