Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 197/ШШ2025/00629

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 14 197/ШШ2025/00629

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******, Хиймор Сот СӨХ-ийн гүйцэтгэх захирал Санжжавын Энхтуяа-ийн гаргасан,

Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******,*******од холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 647.400 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хиймор Сот СӨХ-ийн гүйцэтгэх захирал Санжжавын Энхтуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай холбоонд хамаарах СОТ-3 байрны 3 тоотод оршин суух Н.Оюунболд нь Иргэний хууль, Сууц өмчлөгчийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулиар хүлээсэн үүргээ цаг тухайд нь биелүүлэхгүй, биелүүлэх тухай хууль ёсны тавьсан шаардлагыг үл тоон, нийт оршин суугчдын эрх ашгийг зөрчиж байгаа нь холбооны хэвийн үйл ажиллагааг доголдох үндэслэл болоод байна.

Хариуцагч Н.Оюунболд нь 2021 оны 10-р сараас 2024 оны 11-р cap хүртэлх төлбөр болох нийт 647 900 төгрөгийг төлөлгүй өнөөдрийг хүрээд байна.

Иймд хариуцагч Н.Оюунболдоос Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх заалт, 148 дугаар зүйлийн 148.2.3, 148.3 дах заалт, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3 дах заалт, 16 дугаар зүйлийн 16.1 дэх тус тус заалтуудын дагуу 647 900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч: Н.Оюунболд шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Хиймо Сот СӨХ-ийн нэхэмжлэлтэй 647.400 төгрөгийг 2025.2 сард 215.800 төгрөг, 2025.3 сард 215.800 төгрөг, 2025.4 сард 215.800 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн 50%ийн хамт төлж барагдуулна гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хиймор Сот СӨХ нь хариуцагч Н.Оюунболдод холбогдуулан Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 647.400 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч Н.Оюунболд нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, 3 сарын хугацаанд төлж барагдуулах тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан бөгөөд төлбөр гүйцэтгэх хуваарийн талаар хэргийн зохигч талууд /нэхэмжлэгч/ маргаагүй байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд заасан үндэслэл үүссэн гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Н.Оюунболдоос Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 647.400 төгрөг гаргуулахыг хүссэн Хиймор Сот СӨХ-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Н.Оюунболдоос 10.050 төгрөгийг, нэхэмжлэгч Хиймор Сот СӨХ-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20.100 төгрөгийн тал хувь буюу 10.050 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгч Хиймор Сот СӨХ-д олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч Н.Оюунболд нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг түүнд мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ С.БАЗАРХАНД