Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 197/ШШ2025/00630

 

 

 

 

 

 

 

 

2025 02 04 197/ШШ2025/00630

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Б*******,*******,*******,*******, Батчулууны Нарантуяагийн гаргасан,

Хариуцагч: Улаанбаатар хот, Б*******,*******%,*******,*******,*******,т холбогдох бусдын эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 661.600 /зургаан зуун жаран нэг мянга зургаан зуу/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 сарын 03-ны өдрийн 191/ШЗ2025/01723 дугаартай захирамжаар харьяаллын дагуу хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлэн ирүүлснийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Б.Нарантуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваахүү шүүхэд гаргасан нэхэмжлэлд:

...Б*******,******* Саруул тэнгэр-1 хотхоны 47-р байрны 91 тоотод оршин суух манай дээд айл болох 47-р байрны 96 тоот айл нь 2023 онд 1 удаа, 2024 онд хоёр удаа гал тогооны тавилгын дээрээс ус алдуулу, гал тогооны, гал тогооны шүүвгээнд хохирол учирсан. Ус алдах тухай бүрд нь орон сууцны конторт дуудлага өгч арга хэмжээ авхуулах үед дээд айл эзэнгүй байдаг тул контороос усыг нь хаагаад дараа нь эвдэрэл гэмтлийг засдаг.

2023 оны 8 сарын сүүл, 9 сарын эхээр, 2024 оны 01-р сарын 19, 03 сарын 30-ны өдрүүдэд ус алдаж өнөөдрийн байдлаар тааз, гал тогооны шүүгээ гэмтжл учирсан.

Иймд хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний Ашид Билгүүн ХХК-ны үнэлсэн үнэлгээ, үнэлгээний төлбөр, тэмдэгтийн хураамж зэргийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч:ийн бичгээр гаргасан хариу тайлбартаа:

Б.Нарантуяа нэхэмжлэлтэй 661.600 төгрөгийг 2025 оны 01 сарын 25-наас 2025 оны 02 сарын 01-ний өдөр хооронп тус нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Б.Даваахүүтэй тохиролцож эвлэрэн хэлэлцэх хүсэлтэй байгаа тул шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч болон хариуцагч нараас тус шүүхэд өдөр бичгээр гаргасан Эвлэрлийн гэрээнд:

Нэхэмжлэгч Б.Нарантуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваахүү нь хариуцагчтэй харилцан тохиролцож учирсан гэм хор бую эд хөрөнгийн хохирлоо засуулж авахаар болсон нь үнэн болохыг баталж байна. гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар болон талуудаас хэрэгт гаргасан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч .Нарантуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваахүү нь хариуцагчт холбогдуулан эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 661.600 /зургаан зуун жаран нэг мянга зургаан зуу/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь дээрх шаардлага бүхий нэхэмжлэлээс татгалзсан, хариуцагчтэй харилцан тохиролцож засвар үйлчилгээг хийж өгөхөөр талууд эвлэрэн хэлэлцэж, Эвлэрлийн гэрээ байгуулсан баримттай байна.

Зохигчийн хооронд байгуулсан дээрх Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, хуулиар хамгаалагдсан гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд заасан үндэслэл үүссэн гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэг болон 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Нарантуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваахүү нь хариуцагчээс бусдын эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 661.600 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын 661.600 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, засвар үйлчилгээ хийлгэхээр тохиролцож, хариуцагч нь хүлээн зөвшөөрч, Эвлэрлийн гэрээнд заасан хуваарийн дагуу 2025 оны 01 сарын 25-ны өдрөөё 2025 оны 02 сарын 01-ний өдөр бүрэн засвар үйлчилгээ хийж дуусгахаар зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Нарантуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваахүүгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20.428 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчээс 10214 төгрөг, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20.428 төгрөгөөс 10214 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Нарантуяад олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг түүнд мэдэгдсүгэй.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

  

ШҮҮГЧ С.БАЗАРХАНД