Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 197/ШШ2025/00631

 

 

 

 

 

2025 02 04 197/ШШ2025/00631

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,*******,*******,*******,*******,*******,*******, Хас банк ХК-ийн гаргасан

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,*******,*******,, Дугаржавын Алтантөгс,

Хариуцагч: Улаанбаатар хот, Өвөрхангай аймаг,,,,, нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага:Зээлийн гэрээний үүрэгт 10.477.350,04 /арван сая дөрвөн зуун далан долоон мянга гурван зуун тавь төгрөг, дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 сарын 06-ны өдрийн 192/ШЗ2025/01764 дугаартай захирамжаар харьяаллын дагуу шилжүүлэн ирүүлснийг хүлээн авч хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Хас банк ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлд:

Зээлдэгч Д.Алтантөгс, Б.Оюунбилэг нар нь 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Хас банктай 1060043228 тоот гэрээг байгуулан 11.300.000 төгрөгийг 365 хоногт 20.4 хүүтэй, 48 сарын хугацаатай өрхийн хэрэглээний зориулалтаар авсан.

Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 5.946.448.70 төгрөг, зээлийн хүүд 3.716.400,53 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 25,059.82 төгрөг төлсөн байна.

Зээлдэгч нартай байгуулсан 1060043228 дугаартай зээлийн гэрээний хугацаа 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр дууссан бөгөөд өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Иргэний Хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт, талуудын хооронд байгуулсан 1060043228 дугаартай зээлийн гэрээг тус тус үндэслэн 2024 оны 12 сарын 10-ны өдрийн байдлаар дараах төлбөрийг нэхэмжилж байна. Үүнд: зээлийн үлдэгдэл: 5.353.551,30 төгрөг, хүү 5.123.798,74 төгрөг, нийт 10.477.350,04 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч: Д.Алтантөгс шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбарт:

Хас банкны нэхэмжлэлтэй 10.477.350 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийг дараах хуваарийн дагуу төлж барагдуулна.

2025 оны 02 сард 200.000 төгрөг, 2025.03 сард 450.000 төгрөг, 2025.04 сард 450.000 төгрөг, 2025.05 сард 450.000 төгрөг, 2025.06 сард 450.000 төгрөг, 2025.07 сард 450.000 төгрөг, 2025.08 сард 450.000 төгрөг, 2025.09 сард 450.000 төгрөг, 2025.10 сард 450.000 төгрөг, 2025.11 сард 450.000 төгрөг, 2025.12 сард 450.000 төгрөг, 2026.01 сард 450.000 төгрөг, 2026.02 сард 450.000 төгрөг, 2026.04 сард 450.000 төгрөг, 2026.05 сард 450.000 төгрөг, 2026.06 сард 450.000 төгрөг, 2026.07 сард 450.000 төгрөг, 2026.08 сард 450.000 төгрөг, 2026.09 сард 450.000 төгрөг, 2026.10 сард 450.000 төгрөг, 2026.11 сард 450.000 төгрөг, 2026.12 сард 450.000 төгрөг, 2027.01 сард 377.350 төгрөгийг, мөн улсын тэмдэгтийн хураамжийн 50% болох 91.294 төгрөгийг төлнө. гэжээ.

Нэхэмжлэгч Хас банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бархас шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:

.. Хас банк ХК нь Д.Алтантөгс, Б.Оюунбилэг нараас зээлийн гэрээний үүрэгт 10.477.350,04 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч Д.Алтантөгс нь 10.477.350,04 төгрөгийг 2025 оны 2 сараас эхлэн 2027 оны 1 сард талж дуусахаар хуваар гарган хариу тайлбар ирүүлсэнтэй танилцлаа. Уг хуваарийн дагуу төлбөрөө төлөхийг зөвшөөрч байна. Мөн хариуцагч Б.Оюунбилэгээс татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хас банк ХХК нь хариуцагч Д.Алтантөгс, Б.Оюунбилэг нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10.477.350 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Д.Алтантөгс нь нэхэмжилж буй 10.477.350 төгрөгийг 2025 оны 02 сараас 2027 оны 01 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж Хас банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 01 сарын 23-ны өдөр шүүхэд бичгээр гарсан.

Мөн Нэхэмжлэгч Хас банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бархасаас хариуцагч Б.Оюунбилэгээс татгалзаж, хариуцагч Д.Алтантөгсийн гаргасан төлбөр гүйцэтгэх хуваарийг хүлээн зөвшөөрч маргаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд заасан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл үүссэн гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэг болон 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Хас банк ХК нь зээлийн гэрээний үүрэгт Д.Алтантөгс, Б.Оюунбилэг нараас 10.477.350 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Д.Алтантөгс нь 2025 оны 02 сараас 2027 оны 01 сарыг хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг болон нэхэмжлэгч Хас банк ХК нь хариуцагч Б.Оюунбилэгт холбогдох шаардлагаас татгалзсан татгалзлыг тус тус баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 182.588 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Алтантөгсөөс 91.294 төгрөг гаргуулж Хас Банк ХК-д олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч Д.Алтантөгс нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг түүнд мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.

 

 

 

 

  

ШҮҮГЧ С.БАЗАРХАНД