Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 197/ШШ2025/00632

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 04 197/ШШ2025/00632

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Б*******,*******,*******,*******,*******,*******, 206 тоотод байрлах Улз финанс ББСБ ХХК-ийн гаргасан,

Хариуцагч: Улаанбаатар хот, Б*******,*******,*******,,,т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8.357.245,30 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2025 оны 01-р сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Улз финанс ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.1.2 , Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1 үндэслэн, мөн ИХШХШтХ-ийн 753 .2, 754 .2-д заасан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч: Ц.Лхагвасүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Улз финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй 8.357.245,30 төгрөгийг 2025.02 сард 3.000.000 төгрөг, 2025.03 сард 5.000.000 төгрөг, 2025.04 сард 600.000 төгрөг, 2025.05 сард 700.000 төгрөг, 2025.6 сард 800.000 төгрөг, 2025 оны 7 сард 800.000 төгрөг, 2025 оны 8 сард 800.000 төгрөг, 2025 оны 9 сард 800.000 төгрөг, 2025 оны 10 сард 850.000 төгрөг, 2025 оны 11 сард 900.000 төгрөг, 2025 оны 12 сард 950.000 төгрөг, 2026 оны 01 сард 357.246 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувийн хамт тус тус төлж барагдуулна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж өгнө үү гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь зэрэг бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Улз финанс ББСБ ХХК нь хариуцагч Г.Баярцэцэгт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8.357.245,30 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч Г.Баярцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, 1 жилийн хугацаанд төлж барагдуулах тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан бөгөөд төлбөр гүйцэтгэх хуваарийн талаар хэргийн зохигч талууд /нэхэмжлэгч/ маргаагүй байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд заасан үндэслэл үүссэн гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Г.Баярцэцэгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8.357.245,30 төгрөг гаргуулахыг хүссэн Улз финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Г.Баярцэцэгээс 74.333 төгрөгийг, нэхэмжлэгч Улз финанс ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 148.666 төгрөгийн тал хувь буюу 74.333 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгч Улз финанс ББСБ ХХК-д олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч Г.Баярцэцэг нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг түүнд мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ С.БАЗАРХАНД