| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 102/2024/07835/И |
| Дугаар | 197/ШШ2025/00633 |
| Огноо | 2025-02-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 197/ШШ2025/00633
2025 02 04 197/ШШ2025/00633
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Б*******,*******,*******,*******,*******, 601 тоотод байрлах Франкфурт капитал ББСБ ХХК-ийн гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот, Б*******,*******,*******,*******,,,,д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6.548.894,26 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Франкфурт капитал ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Франкфурт Капитал ББСБ ХХК нь иргэн Р.Жийжиймаатай 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдер №ЗГ22120059 тоот Зээлийн гэрээ байгуулан сарын 3 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай 3,869,000 /гурван сая найман зуун жаран есөн мянга/ төгрөгийн зээлийг олгосон.
Зээлдэгч нь зээл авснаас хойш үндсэн зээл 0, үндсэн хүүнээс 799.534,54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 350.465,46 төгрөг, Нийт 1.150.000 төгрөг төлсөн бөгөөд 2024.08.25-наас хойш төлөлт огт хийгээгүй Зээлийн гэрээний 4.2.3-дахь зээлдэгчийн үүргээ биелүүлээгүй, уг заалтыг удаа дараа зөрчсөн, Монгол Улсын Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, 453.2, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгапамж, төлбөр тооцоо. зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйл 26.1 дахь заалтуудыг тус тус үндэслэн, мөн зээл, зээлийн хүү төлөх хуваарийг Монголбанкны Еренхийлегчийн 2018 оны А-203 дугаар тушаалаар баталсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-ын дагуу бодож, 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн зээл дуусах хүртэлх хугацаанд зээл, ззэлийн хүүг хэсэгчлэн төлөх график гаргасан.
Зээлдэгч зээлийн төлөлтөө графикийн дагуу хийгээгүй тул манай байгууллагын зүгээс зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч үр дүнд хүрээгүй, ямар нэгэн худал шалтгаан хэлж зээлийн төлөлт хийгдээгүй болно. Зээлийн гэрээний хугацаа 2023.12.28-ны өдрөөр дуусгавар болсон байх тул энэхүү маргааныг шийдвэрлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагч: Р.Хийжиймаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Франкфурт капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй 6.548.894 төгрөгийг 2025.02 сард 1.091.483 төгрөг, 2025.03 сард 1.091.483 төгрөг, 2025.04 сард 1.091.483 төгрөг, 2025.05 сард 1.091.483 төгрөг, 2025.6 сард 1.091.483 төгрөг, 2025 оны 7 сард 1.091.483 төгрөгийг 6 сарын хугацаанд төлж барагдуулна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь зэрэг бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Франкфурт капитал ББСБ ХХК нь хариуцагч Р.Жийжиймаад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6.548.894 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч Р.Жийжиймаа нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, 6 сарын хугацаанд төлж барагдуулах тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан бөгөөд төлбөр гүйцэтгэх хуваарийн талаар хэргийн зохигч талууд /нэхэмжлэгч/ маргаагүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд заасан үндэслэл үүссэн гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Р.Жийжиймаагаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6.548.894 төгрөг гаргуулахыг хүссэн Франкфурт капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Р.Жийжиймаа 59.870 төгрөгийг, нэхэмжлэгч Франкфурт капитал ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 119.740 төгрөгийн тал хувь буюу 59.870 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгч Франкфурт капитал ББСБ ХХК-д олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч Р.Жийжиймаа нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг түүнд мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.
ШҮҮГЧ С.БАЗАРХАНД